Та бодоод байна уу, хийгээд байна уу
Та бодоод байна уу, хийгээд байна уу
Их олон хүн тэгэх юмсан ингэх юмсан гээд бодоод яваад байдаг. Амжилттай хүмүүс хийдэг. Хийдэг учраас тэд амжилттай байдаг. Хийдэг учраас дараа нь юу хийхээ тэд сайн мэддэг.
Мөрөөдөөд, бодоод, сураад, уншаад, судлаад бодит болгохгүй хийх хэрэгтэй. Хэзээ вэ гэвэл яг одооноос хийх хэрэгтэй. Зарим хүн юу хийхээ мэдэхгүй байна л гэдэг. Үнэндээ бол тэд мэдэж байгаа. Яагаад хийхгүй байна вэ гэвэл амархан арга байж магадгүй гээд хайлтаа ургэлжлүүлдэг. Амархан арга гэж байдаггүй.
Тийм болохоор сурангаа, судлангаа, хайх явцдаа хийх л хэрэгтэй. Хэзээ вэ гэвэл яг одооноос хий. Юу мэдэж байна түүнийгээ хий. Өнөөдөр хий, маргааш хий, нөгөөдөр хий, бүтэн сар хий тэгээд юу болохыг нь хар. Та бодоод байна уу, хийгээд байна уу
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.