Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байна вэ?
Харилцаа бол яг дугуй унаж сурахтай адил сурч болох ур чадвар юм. Хэрвээ та энэ чадварыг эзэмшвэл амьдралынхаа бүх талбарыг сайжруулж чадна. –Brian Tracy
Харилцааг дотор нь 2 хуваана
1. Зүй зохистой харилцаа
2. Зүй зохисгүй харилцаа
Зүй зохисгүй харилцаа гэж
• Шууд бус –хэлэх гэсэн юмаа шууд хэлэх биш, тойруу утгаар хэлэх
• Өртөө итгэлгүй– аймхай, зожиг, бүрэг ичимхий
• Тааламжгүй– ууртай, ширүүн, дээрэлхүү
• Ойлгомжгүй – учир битүүлэг, тодорхой бус
• Хол хөндий – хоосон, далд, нуугдмал, нууцлаг, далдуур санаатай
• Харьцаагүй байх– дуугай, хэлэх гэсэн юмаа үгээр илэрхийлж чадахгүй, биеийн хөдөлгөөн, нүүрний хувиралаар харьцах
• Нэг талын– зөвхөн өөрөө ярих, нөгөө хүнээ сонсохгүй
• Анхаарлаа хандуулаагүй – үл анзаарсан, үл тоосон, үл тоомсорлосон
• Шударга бус харьцаа – худлаа ярих
Зүй зохистой харилцаа гэж
• Шууд – ярих гэсэн юмаа, хэлэх гэсэн юмаа шууд хэлэх
• Өөртөө итгэлтэй – юу хүсч байна, яагаад хүсч байна гэдгээ айлгүй хэлэх
• Тааламжтай – аятайхан, эелдэг сайхан харилцаа
• Ойлгомжтой – маш тодорхой
• Ойр дотно – илэн далангүй
• Харьцаатай байх- дуутай шуутай, бодол санаагаа үгээр илэрхийлэх
• 2 талын – өөрөө ярихаас гадна нөгөө хүнээ сонсох
• Анхаарлаа хандуулсан –нөгөө хүндээ 100% анхаарлаа төвлөрүүлж чадах
• Шударга – бодол санаа хэрэгцээгээ үнэнээр нь илэрхийлэх
Гэр бүлд үүсч байгаа том, жижиг асуудлууд зүй зохисгүй харилцаанаас үүсдэг.
Тиймээс өнөөдөр зүй зохистой, зүй зохисгүй харилцааг хооронд нь харьцуулж үзээд, таны хайртай хүнтэйгээ харилцах харилцаа алинд нь илүү орж байна вэ гэдгийг дүгнээд үзээрэй. Хэрвээ ихэнх нь зүй зохисгүй харилцаа байгаа бол өнөөдөрөөс эхэлж засаж залруулах арга хэмжээ авах нь зүйтэй.
Санаж яв: Та өөрийнхөө амьдралын тусгал. Та өөрөө ямар байна, түүнийгээ л өөртөө татна. Та өөрчлөгдвөл таны эргэн тойронд байгаа бүх зүйл өөрчлөгдөнө.
Та өөрийнхөө харьцааг өөрчилж чадвал гэр бүлийнхээ харилцааг өөрчилж чадна.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би хайртай хүнтэйгээ дотно сайхан харилцаатай байж чаддаг!
Аудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол:
[powerpress]
Хэрвээ танд энэхүү бичвэр таалагдсан бол доорх шэйр товчнуудыг дарж найз нөхөддөө дамжуулахаас гадна “Таны хайр дурлал, гэр бүлийн харилцаа ямар байна вэ?” Tа энэ тухай юу гэж бодож байна вэ? гэдгээ надтай хуваалцахыг хүсвэл доор сэигэгдлээ үлдээгээрэй.
Мөн и-мэйл хаягаараа иймэрхүү үнэгүй мэдээлэл, урмын үгс, амжилтын тарни зэргийг хүлээн авах хүсэлтэй бол овог, нэр, и-мэйл хаягаа оруулж бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
amjilt husie. uneheer shan yum bn
Баярлалаа! Амжилт!
Hi.goe sedev bna.nadad ene talaar delgerengui zuvluguu uguuch.bayarlalas
Бага багаар оруулах болноо. Баярлалаа!
Hi . Oroin mend tanii buh zowolgoo taalagddag shu amjilt eruul enkhiig husie
Амжилт хүсье Сүнжидмаа! Баярлалаа!
Hi. Tanii bichsen Amjiltiin tarni nomig unshsan. mash saihan erch huch ugsun goy nom bn lee. tsaash ni urgeljluulen yamar nom unshwal erch huchee aldahgui yawj chadah we. medeej tanii unetei zuwluguug urgelj uzeh bolno. bayarlalaa..
Уншсанд баярлалаа! Номын дэлгүүрүүдийн хувь хүний хөгжил гэдэг тасаг дээр ямар ном байна сонирхоод үзээрэй. Бас худалдаагчаас нь асуу. Эгч нь Монголд байхгүй байгаа болохоор яг ямар ямар ном байгааг сайн мэдэхгүй байна.
Хувь хүний хөгжлийн шилдэг номыг эндээс үзээрэй. http://on.fb.me/1mJHmH2
Хувь хүний хөгжлийн шилдэг ном
1.Амьдрах ухааны гарын авлага
2.Хайртай шүү
3.Амжилтын тарни
4.Цахиагийн Элбэгдоржийн Онч үг -1
5.Дур булаам эмэгтэйн 10 нууц 2
6.Бодлын тэмдэглэл
7.Боорцог ба сарнай
8.Өөдрөг явах 25 зарчим
9.Үргэлж залуугаараа байх арга 2
10.35 наснаас өмнө эрчүүдийн зайлшгүй хийх ёстой 66 зүйл