Таны Амьдрал Ямар Байх нь Үүнээс Шалтгаална
Таны Амьдрал Ямар Байх нь Үүнээс Шалтгаална
Дадал зуршил өдөр тутмын үйлдлээс хамаарна, сахилга бат өдөр тутмын үйлдлээс хамаарна, бидний амжилт мөн ялгаагүй өдөр тутмын үйлдлээс хамаарна.
Цаашилбал бидний аз жаргал, бодлын араншин, амьдралын хэв маяг гээд л бүгд өдөр тутмын үйлдлээс хамаарна.
Товчхон хэлэхэд:
АМЬДРАЛ БОЛ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛДЛҮҮДИЙН НИЙЛБЭР ЮМ.
Аз жаргалтай үйлдлүүд хийвэл амьдрал аз жаргалтай байна. Амжилтруугаа чиглэсэн үйлдэл хийвэл амьдрал амжилттай байна. Эрч хүч өгөх үйлдлүүд хийвэл амьдрал эрч хүчээр дүүрэн байх болно.
Тийм болохоор би танаас асуумаар байна. Та өдөр болгон юу хийж байна вэ? Та өдөр болгон юу бодож байна вэ? Тэр бол таны амьдрал мөн.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өнөөдөр хийж бүтээхийг сонгож байна. Өнөөдрийнхөө үйлдлээр би ирээдүйгээ өөрчилж байна!
Хэрвээ та өөрийнхөө эсрэг тааламжгүй үйлдэл хийж байгаа бол таны амьдрал тааламжгүй байна. Хэрвээ өдөр болгоныг нэг л сэтгэл дундуур өнгөрөөж байгаа бол амьдрал яг л тийм байх болно.
Тийм болохоор амьдрал тань ямар нэгэн байдлаар таалагдахгүй байвал өдөр тутмын үйлдлээ өөрчлөөрэй.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР