Сөрөг мэдрэмж үүсгэхэд нөлөөлдөг 4 хүчин зүйл
” Сөрөг бодолд асар их энерги зарцуулдаг. Түүний оронд зүгээр сайхан инээмсэглэхэд ямар ч зовиургүй байдаг учраас би энерги-ээ зөвхөн инээмсэглэхэд зарцуулна.” – Eric Nelson
Амжилттай, аз жаргалтай амьдрахад саад болдог хамгийн том дайсан бол бүх төрлийн сөрөг мэдрэмжүүд байдаг. Тиймээс хамгийн түрүүнд эдгээр сөрөг мэдрэмжүүдээ устгахыг гол зорилгоо бологох хэрэгтэй.
Сөрөг мэдрэмжүүд яг хаанаас гарч байгаа үндсийг нь мэдэхгүйгээр устгана гэдэг хэцүү.
Айдас, атаа жөтөө, хар санаа, өөрийгөө өрөвдөх, уур уцаар, өөрийгөө дор үзэх зэргүүд бүгд сөрөг мэдрэмжийг үүсгэдэг.
Сөрөг мэдрэмжийг үүсгэх 4 хүчин зүйл байдаг. Энэ 4 хүчин зүйлийг олж тогтоогоод, оюун ухаанаасаа зайлуулснаар сөрөг мэдрэмжүүдээ шууд устгана. Сөрөг мэдрэмжүүдийг устгаж эхэлсэн тэр мөчөөс эерэг мэдрэмжүүд болох хайр, амгалан байдал, баяр хөөр, эрх чөлөө г.м. орлож, бидний амьдрал тэр дороо өөрчлөгдөж эхлэнэ гэсэн үг.
Тэгэхээр энэ 4 хүчин зүйлс юу вэ?
Сөрөг мэдрэмж үүсгэхэд нөлөөлдөг 4 хүчин зүйл
1. Бусдыг муулж, өөрийгөө зөвтгөх.
Жишээ: Алимаагийн ажил дээр цомхтгол болоод Алимаа ажилгүй болжээ гэж үзье. Энэ тохиолдолд Алимаагийн уур маш их хүрнэ. Алимаа зүв зүгээр ямар ч доголдол гаргаагүй, ажлаа сайн хийж байхад намайг халаад байхдаа яадаг юм бэ? Сарааг халаагүй байж яахаараа намайг халдаг юм бэ? гээд л өөрийгөө зөвтгөөд л, даргадаа уурлаад л, компаниа муулж яриад л, уурлаад л, эсвэл ийм байхад уур хүрэхгүй яадаг юм бэ гэж уурлаж байгаагаа батлах тусам Алимаагийн уур бүр их хүрч, сөрөг мэдрэмжүүдийг бүр ихээр мэдэрч, сөрөг бодлууд Алимааг тэр чигээр нь эзэмдэнэ.
Харин түүний оронд эдийн засгийн байдлаас болж хаа сайгүй л цомхтгол хийдэг. Би ганцаараа ажилгүй болчихоод байгаа юм биш. Тиймээс дараагийн өөрт тохирсон ажлыг хурдан олох хэрэгтэй гэж бодонгууд Алимаагийн сөрөг мэдрэмж шууд алга болно. Алимаа тайвширна, бодол санаа нь цэгцрэнэ, мөн зорилго руугаа өөрийгөө илүү чиглүүлж өгнө гэсэн үг.
2. Шалтаг тавьж, өөрийгөө зөвтгөх.
Ямар нэгэн зүйл хийх юмсан гэж бодсон ч түүнийгээ хийж чадахгүй байгаадаа ихэнх хүмүүс гутардаг, харамсдаг, шаналдаг. Тиймээс яагаад чадахгүй байгаа тухай тайлбар тавьж эхэлдэг. Энэ тайлбарыг шалтаг гэнэ. Тавьж байгаа шалтаг нь ямар ч хүний нүдээр харахад үнэмшилтэй, хүчтэй тийм шалтгийг хайж олж өөрийгөө зөвтгөдөг.
Жишээ: Алимаа бүжгийн дугуйланд явах юмсан гэж дандаа боддог. Гэвч шалтаг тавьсаар байгаад одоо болтол бүжгийн дугуйланд явж чадаагүй. Одоогийн тавьж байгаа Алимаагийн шалтаг бол “бүжгийн дугуйланд явах гэхээр хөгшдөөд байна” гэдэг шалтаг тавьж байгаа юм. Алиамаа одоо 40 гарчихсан гэж үзэхэд тавьж байгаа шалтагийг хэн нэгэн сонсвол нээрээ л Алимаа залуу хүнтэй харьцуулахад хөгшдөөд байна гэж хэлэх нь аргагүй гэж бодогдоно. Тиймээс энэ шалтаг үнэмшилтэй бас хүчтэй шалтаг болж байгаа учраас Алимаа өөрийгөө байнга зөвтгөж, түүнийгээ үргэлж өөртөө хэлж, бусдад ярих болгонд сөрөг мэдрэмжийг өөртөө үүсгэнэ.
Шалтаг тавьснаар сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлуудыг идэвхжүүлж байдаг.
Жишээ 2: Булгааг авч үзье. Булгаа хүссэн ажилдаа орох гэхээр их дээд сургууль төгсөөгүй учраас хэн ч намайг авахгүй гэдэг бодолдоо автаад хүссэн ажилдаа хэзээ ч орох гэж оролдож байгаагүй. Түүний тавьж байгаа шалтаг “сургууль төгсөөгүй учраас”. Үүнийг сонссон хүн нээрээ л сургууль төгсөөгүй бол хэцүү л дээ, аргагүй л үнэн гэж бодно. Тиймээс Булгаагийн гаргасан шалтаг нь мөн ялгаагүй үнэмшилтэй, хүчтэй ба түүнийгээ өөртөө хэлэх тусам хүссэн ажилдаа хандаж чадахгүй байгаа нь өөрийнх нь зөв гэдгийг батлаад, түүндээ итгэж, түүндээ шаналж сөрөг мэдрэмжүүдийг үүсгэх жишээтэй.
3. Бусдын үзэл бодолд нийцэх.
Бусад хүмүүсийн үзэл бодлыг өөрийн үзэл бодлоос илүүд үзснээр өөрт сөрөг мэдрэмжүүдийг үүсгэж байдаг.
Бусдын үзэл бодолд нийцэхийг хичээдэг хүмүүс өөрийн үнэ цэнэгүй, өөрийн үнэлэмж маш доогуур байдаг. Тийм ч учраас бусдаас ирэх шүүмжлэлд маш эмзэг хандаж, ичих, өөрийгөө өмөөрөх, сэтгэлээр унах бүүр зовлон цөхрөлд ч орох тохиолдол их элбэг байдаг.
Үнэнийг хэлэхэд бид өөрсдөө л хүмүүс намайг юу гэж бодох бол гээд хүмүүсийн өмнөөс бодоод, түүнийгээ төсөөлөөд яваад байдаг болохоос биш үнэндээ хүмүүс таны тухай бодох завгүй гүйж байдаг, тэд өөрсдийн гэсэн амьдралтай, өөрсдийн гэсэн асуудалтай хүмүүс. Тиймээс тэд өөрсдийнхөө л амьдрал ахуй, асуудал дээр анхаарлаа илүү төвлөрүүлчихсэн явж байгаа болохоос биш, юун таныг бодох мантай гэдгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
4. Бусдыг буруутгах.
Өөрийн үүсгэсэн асуудалд бусдыг байнга буруутгах явдал нь сөрөг мэдрэмжүүдийг үүсгэх 4 дэх хүчин зүйл болдог. Үүнээс сэргийлэхийн тулд миний амьдралыг надаас өөр хэн ч харриуцахгүй гэдгийг мэдэж, ойлгох хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж сурах хэрэгтэй.
Хэрвээ та өөрийгөө хэн нэгнийг буруутгаж байгаагаа гэрчлэх тэр үед “Үүнд би хариуцлагатай! Надад амьдралаа 100 % хариуцах чадвар бий!” гэдэг амжилтын тарнийг уншихыг санал болгож байна. Үүнийг өөртөө давтаж хэлэнгүүт сөрөг мэдрэмж эерэг болон өөрчлөгдөхийг та анзаарах болно.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Тэгэхээр бусдыг муулж өөрийгөө зөвтгөх, шалтаг тоочиж өөрийгөө зөвтгөх, бусдын санаанд нийцэхийг хичээх, бусдыг буруутгах бүрт бид эрч хүчээ алддаг. Харин энэ бүгдийг олж тогтоогоод, би өөрөө амьдралаа 100% хариуцах ёстой гэдгийг мэдснээр эрч хүчээ сэргээн авна.
Бид бүгд хүссэндээ хүрч, зорьсноо биелүүлж сайн сайхан аз жаргалтай амьдрах ёстой!
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол цааш нь фэйсбүүк, твитер… гээд найз нөхөддөө түгээгээрэй.
Сөрөг бодлын тухай та юу мэдэх вэ, түүнийгээ хэрхэн зайлуулдаг вэ гэдэг туршлагаасаа бусадтайгаа хуваалцахийг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгэрэй. Эсвэл Миний Буцалж Буй Амьдрал буланд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмө
Tand mash BAYARLALAA 🙂
Bayarlalaa. Yagl nadad tulgardag medremjuud bn.
@Arb Хэрэгтэй мэдэллээ олсонд би баяртай байна! Амжилт!
@udka Amjilt!
Bayarlalaa. Hergtei zuvluguu bla. Edgeerees bolj bi uuriiguu bainga zovooj bdag, tegeed tuundee butsaad inged bhda yadag um ged l buhimdna, stressddeg. Dagjn murduud ur dung ni huwaaltsnaa.
@munguu Тэгээрэй, эргэн орж ирж өөрийнхөө туршлагаас хуваалцаарай. Тэсэн ядан хүлээж байя!
Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Үнэтэй зөвлөгөөнүүдийг чинь сонсож, өөрийгөө олохыг хичээж яваа нэгэн байна. Намайг Энхчимэг гэдэг. Энгийн нэг асуулт байна, бичлэгийг чинь харахад ар талд олон янзын дүрс хайчилбэр, бичвэр харагдах юм. Үүнийг юунд бас, яаж, хэрхэн ашиглах талаар зөвлөгөө, сэтгэгдлээ хуваалцна уу. Баярлалаа
@Enkhchimeg Баярлалаа! Ар талд байсан тэр дүрс, хайчилбар бүгд манай хүүгийн цэцэрлэгтээ хийсэн урлалууд юмаа. Хөөрхөн санагдаад ханан дээрээ зүгээр л наасан юм.
Uu tiim uu. Bayarlalaa. Huurhun yumaa. Amjilt husye. Bayarlalaa.
@Enkhchimeg Amjilt husye!
гайхалтай баярлалаа эрч хүчийг маань алдагдсан үед дандаа сэргээж байдаг Ука чи шүү
@handbag otgoo Баярлалаа Отгоо! Би чиний блог дээрх гар утасны цүнхийг харсан ёстой хөөрхөн цүнх байна лээ! ♥!
Sain baina uu. Tand ene odriin mend hurgei. Tanii ene uil ajil humuust mash ih heregtei goe, saihan ajil yum shuu tand mash ih bayarlalaa amjilt husei.
@Sandag Маш их баярлалаа! Амжилт!
sain b uu? shan zuvulguu b aa
@zaya ♥!
sain bn uu tand mash ih bayarlalaa unetei zuvluguu ugsund
@javzaa Зүгээрэй! Амжилт!
Танд маш ихээр талархаж байна
Хамтдаа амжилт өөдөө явж байгаад баяртай байна!