Сэтгэл Санаагаа Хүчтэй Байлгах 6 Дадал
Сэтгэл Санаагаа Хүчтэй Байлгах 6 Дадал
Бидний сэтгэл санаа хүчтэй бол бид хүчтэй. Хүн бол санааны амьтан гэдгийг бид сайн мэдэж байгаа тийм үү!? Сэтгэл санаагаа хүчтэй байлгаж чадвал бид өөрийгөө өдөөж аливаа юмыг хийж түүндээ тууштай байж чадна. Тиймээс би өнөөдөр сэтгэл санаагаа хүчтэй байлгах 6 дадлыг оруулж байна.
Сэтгэл Санаагаа Хүчтэй Байлгах 6 Дадал
- Эерэг юман дээр анхаарлаа төвлөрүүлэх.
Хүнд хэцүү үеийг давахын тулд шүдээ зуугаад өнгөрөөнө гэдэг маш хэцүү даваа. Тэр тусмаа туслалцаа дэмжлэг байхгүй үед бүр хэцүү. Надад ийм байдал зөндөө тохиолдож байсан. Тэр үед би аль болох эерэг юман дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг байсан. Одоо ч гэсэн ялгаагүй эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.
Зовлон бэрхшээл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд, бухимдаад, гомдоллоод, зовлонгоо тоочоод байх юм бол юун шүдээ зуугаад давах мантай бууж өгөх юм болно. Дээр нь бүх л болохгүй гэх юмыг өөртөө татна.
Үүний оронд “би энэ хэцүүгийн ард гарч чадвал ямар сайхан байх бол” гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. - Шинэ ур чадвар эзэмших
Шинэ ур чадвар эзэмших нь сэтгэл санаанд их нөлөөлдөг. Жишээлбэл би бэлтгэл хийхдээ олон янзын юмыг хийж үзэж, чадахгүй бол түүнийгээ сайжруулахын тулд өдөр болгон давтлага сургуулилт хийдэг. Давтлага сургуулилт хийснээр бие махбодъ, оюун ухаан хүчтэй болж байгаа нь надад өөрт мэдрэгддэг. Ингэснээр юун шаналах мантай харин ч сэтгэл хөдөлж, урам орж, шинэ ур чадвараа бушуухан эзэмших хүсэл эрэмлзэлтэй болдог.
Зөвхөн дасгал дээр ч биш бусад бүх талбарууд дээр ижилхэн нөлөөлдөг. Бас нэг жишээ гэвэл би вэбсайтаа хөгжүүлж чадахгүй нэлээн удаан явсан. Михний вэбсайт надад хүссэнээр үйлчлэхгүй болохоор түүн дээрээ ажиллахаас ч дургүй хүрч байсан. Тиймээс саяхнаас би вэбсайтаа хөгжүүлэх ур чадвараа жаахан нэмэгдүүлсэн чинь урам орч, түүн дээрээ ажиллах эрч хүч орж хэдэн шөнө нойргүй сууж хийж дуусгасан. Дуусгасны дараа сайхан мэдрэмж төрж, сэтгэл санаа сайхан болж, өөрийн үнэлэмж нэмэгдэж байгаа нь надад мэдрэгдсэн.
Ирээдүйд гарч ирэх бэрхшээлд хандах хандлага өөрчлөгдөж, үүнийг чадсан юм чинь түүнийг чадна гэдэг ухагдахуунтай болдог. - Хүнд хэцүү бэрхшээлээ байгаагаар нь харах.
ид ихэвчлэн байгаагаар нь харж чадахгүй цааш нь үргэлжлүүлэн бүүр муугаар хараад өөрийгөө зовоодог. Гэтэл бэрхшээл өөрөө тийм зовоохоор юм байдаггүй.
Жишээлбэл: Миний өвдөг өвдөх үед би түүнийгээ цааш нь томруулж одоо ингэж өвдөж байгаа бол ирээдүйд бүүр өвдөж, дасгалаа ч хийж чадахгүй будаа болох нь гэдэг дээр бодоод байсан чинь бүүр түүндээ шаналж зовж байсан инээдтэй ккк. Гэтэл үнэндээ нээх их өвдсөн юм байхгүй байсан. Шаналахын оронд эмч дээр очиж яасныг нь мэдэж, намжаахын тулд яах ёстойг мэдэж авч түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ өдөр бүр хийснээр өвчингөөсөө салах жишээтэй. - Хүнд хэцүү бэрхшээлээ хүлээн зөвшөөрөх
Хүлээн зөвшөөрөх гэдэг дээр би юу хэлмээр байна вэ гэвэл зовж сурах хэрэгтэй. Бэрхшээлтэй учирвал мэдээж зовно ш дээ, түүнийгээ давахын тулд бас зовж л таараа. Зовж сураагүй цагт амжилтанд хүрэхгүй. Зовохын оронд уйлаад,гомдоллоод, нялцгаараад байвал хэн амжилтанд хүрэхийн тийм үү!?
Амжилт үнэгүй олдохгүй. Тиймээс зовж чаддаг байх хэрэгтэй. - Тантай адилхан бэрхшээлийг даван туулсан хүмүүс хэрхэн яаж даван туулсныг олж мэдэж, зөвлөгөөг нь сонсож хэрэгжүүлэх. Эсвэл тийм хүмүүстэй танилцаж хүрээнд нь орох.
- Өөртэйгээ адилхан бэрхшээлтэй хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлж туслах. Ингэснээр та өөрөө өөрийнхөө сэтгэл санааг сэргээж хүчтэй болгоно.
Сэтгэл Санаагаа Хүчтэй Байлгах 6 Дадал Энэхүү бичвэр танд жаахан ч гэсэн тус болсон байх гэж бодож байна. Цааш нь сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байгаа найз нөхөддөө түгээгээрэй. Мөн бодол санаагаа доор хуваалцаарай.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ