МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Сэтгэгдэлээ хуваалцаарай!
Миний амьдрал энэ жил урьд урьдынхаас илүү буцалж байна.
Сайхан ажил мэргэжил, найз нөхөд , хайр сэтгэл гээд л өдөр болгон буцалсаар л.
Гэхдээ сайхан бүхнийг хар бараан зүйл дагадаг болохоор бусад хүмүүсийн хэл ам, элдэв цуу яриа гараад байх юм.
Нэг болохоор хүмүүс намайг, миний амьдралыг сонирхоод яриад байхаар би бас бусдын анхаарлын төвд байдаг чухал хүн ч юм шиг санагддаг, заримдаа халгаатай л байх юм.
Удахгүй би Англи руу ажиллахаар явах гэж байгаа.
Хайртай ээж аав, нутаг ус, найз нөхөд, хайртай хүний орхиод явахаар хэцүү ч юм шиг.
Анх удаа хилийн дээс алхах гэж байгаа болохоор надад анхааруулах сануулах зүйл байвал сэтгэгдэлээ хуваалцаарай.
ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигч
_________________________________________________________________
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
Saihan hereg bn. Medeej eh oron eej aavaa sanalgui yahav. Gehdee l um uzej nud tailna gedeg bas saihan shude. Bi mergejleeree garch ajillahiig ih husdeg, terendee hurne gej bodoj bgaa. Ene bol bolomj shu. Amjilt husiye.
а
Чи үнэхээр эрч хүчтэй шүү.Бас энэ блогоороо олон хүний урмыг сэргээсэн сайхан зүйл бичдэгт чинь талархаж байна.Амжилт хүсье.
hezeech bitgii bidniig orhioroi bidniig uram zorigjuuldag hun bol urgelj chi shuu ukaa
Geriinhenigee ih sanadag yma ghde zgre internet bga bolhoor 🙂 uuriin tawisan zorilgodo vnench bj amjiltand zaawal hvreerei. Bas hil dr tsvnhee sn harj bhq bol ayultai shv alag boloh eswel har tamhi gh metin horiotoi zvil hiichihdg ym. Za amjilt hvsie!
Өө ямар гоё юм. Миний бичсэн захиа нийтлэгдээд хүмүүс сайхан сэтгэгдэлүүд бичжээ. Би одоо Англид байна. Ирээд 15 хонож байна. Дажгүй шүү энэ л Миний Буцалж Буй Амьдрал.
Ука эгчдээ баярлалаа. Good luck. Санал сэтгэгдлээ хуваалцдаг бүх л хүмүүст талархлаа.
Амжилт хүсье!