Паркинсон хуулийг хувийн амьдралдаа хэрэгжүүлэх нь
Паркинсон хууль ( Parkinson’s Law)
“Өгөгдсөн хугацаат ажил үргэлж эцсийн мөч хүртэл сунгагддаг.“- Parkinson’s Law, Cyril Northcote Parkinson, Английн нэрт түүхч, зохиолч.
Хэрвээ чи өөртөө 2 цагийн дотор дуусгаж болох ажлыг гүйцэтгэхийн тулд 8 цаг өөртөө өгвөл чи 8 цагтаа хийж дуусгана, хэрвээ чи өөртөө 10 цагийг өгвөл арван цагтаа хийж дуусгана, хэрэв чамд ямар нэгэн шуурхай хэрэг гараад 2 цагийн дотор дуусгаж болох ажлыг 1 цаг 30 минутанд хийж гүйцэтгэх шаардлага гарвал чи 1 цаг 30 минутанд амжилттай хийж дуусгана.- Үүнийг Паркинсон хууль гэж нэрлээд байгаа юм.
Тодруулбал: Хэрвээ чамд 8 цагийн дотор хийж дуусгах ёстой өгөгдсөн ажил байвал, чи өөрөө энэ ажлыг 1 юмуу 2-хон цагийн дотор маш амархан амжуулах 100%-ийн боломжтой гэдгийг мэдэж байгаа ч гэсэн, чи 8 цагийг нь тултал хийдэг.
“Хангалттай цаг байх тусам хамгийн сүүлийн мөч хүртэл үрэгддэг.”
Оногдсон ажлыг хийж дуусгахад бид өөрсдөндөө тухайн ажилд зарцуулагдах ёстой цагаас илүү их хугацаа өгдөг учраас бидэнд хангалттай цаг байгаа гэж бодоод бид цагийг үрэн таран хийдэг. Цаг бага байх тусам бид хийж буй ажлаа гол чухал, зайлшгүй гэж үзэх зүйлд шууд хандуулж, чиглүүлж өгөхөөс гадна хийх гэсэн ажлаа дор дор нь хийж дуусгадаг. Тиймээс тухайн оногдсон ажлыг хийж дуусгахад зарцуулагдах цагийг аль болох шахуу өгч байвал сайн. Бид завгүй, их ажилтай байх тусам ихийг амжуулдаг нь мөн үүнтэй холбоотой.
Бас нэг жишээ татъя: Өнөөдөр ажил дээр чинь хийж дуусгах 2 чухал ажил байлаа гэж бодьё. Ажлаа хийхийн хажуугаар чи хувийнхаа мэйл-ийг шалгана, хамтран ажилчинтайгаа буу хална, кофе чанаж ууна, утсаар ярина гээд л……Дарга ороод ирэнгүүт яг хийх ёстой ажлаа учиргүй хийж завгүй мэт харагдана. Үүнийгээ өдөржингөө давтан хийж ажлын 8 цагаа дуусгана. Хэрвээ чи хувийн мэйл-ээ шалгаагүй, хамтран ажилчинтайгаа буу халаагүй, утсаар яриагүй шууд хийх ёстой ажлаа сарнихгүйгээр хийсэн бол ердөө 2-хон цаг шаардагдах байсан байх.
- Оногдсон ажлыг чухал үйлдэл рүү төвлөрүүлэхийн тулд тухайн ажлыг хийж дуусгахад зарцуулагдах цагийг хас.- Паркинсон хууль
- Оногдсон ажлуудыг хамгийн чухлаар нь эрэмбэлүүлж чухал ажлыг эхэлж хийж, чухал биш гэж үзсэнийг нь үгүйсгэснээр цагийг хэмнэ.- Парето хууль
Хэрэв Паркинсон хууль болон Парето хууль хоёулангий нь ажил төрөл, хувийн амьдралдаа хамтад нь хэрэгжүүлж чадвал бид маш их үр бүтээлтэй амжилтанд хүрэх болно. Маш чухал ажлыг сонгож, чухал үйлдэл рүү нь төвлөрүүлэн цагийг хасаж, цагийг хэмнэнэ гэсэн үг.
Жнь: Өнөөдөр чамд хийж дуусгах арван ажил байлаа гэж үзэхэд, ажил болгоноос “Би өнөөдөр зөвхөн үүнийг хийвэл миний сэтгэл ханамжтай байх уу?” гэдэг асуултыг өөрөөсөө асууж, 10 ажлаас маш чухал гэж үзэх 2 ажлыг сонгоод, энэ 2 ажлаа хийж дуусгахад зарцуулагдах цагийг өөртөө шахуу өгөх. Энэ 2 ажлаа дэс дараалуулан хийх ба эхнээс нь авахуулаад дуустал нь анхаарлаа сарниулалгүй хийгээрэй. Ингэж чадвал чи маш их цаг хэмнэх ба илүү гарсан цагаа гэр бүл, хүүхэддээ, дуртай зүйлүүддээ эсвэл бусад чухал гэх ажлууддаа зарцуулах.
Өөрөөсөө доорх асуултуудыг асуугаарай :
– Би өнөөдөр зөвхөн үүнийг хийвэл миний сэтгэл ханамжтай байх уу?
– Би үр бүтээлтэй байна уу эсвэл зүгээр идэвхтэй байна уу?
– Би чухал ажлыг үгүйсгэхийн тулд янз бүрийн шинээр хийх юмнууд гаргаж байна уу?
Бид гол ажлаа хийхээсээ өмнө ямар нэгэн шинэ ажил сэдэж байдаг. Жнь: ” За телевизээр юу гарч байна гялс хараадахья” гээд 20-30 минут телевиз үздэг, дараа нь “За Сараа юу хийж байна гялс залгаадахья” гээд 20-30 минут ярина. Тэгээд яг ажлаа хийх гээд ширээн дээрээ суухад нүдэнд чинь компьютер харагдаж ” За мэйл-ээ шалгаадахья” гээд цааш нь интернэт-ээр хэсээд алга болно. Дараа нь өлсөнө, хоол иднэ, аяга тавгаа угаана гэсээр байтал дараагийн ажил ундраад нөгөө чухал ажлаа хийж чаддаггүй тохиолдол зөндөө гардаг.
Бид нэг юм хийх гээд нөгөө юмыг хийгээд алга болдог талаар дээр хэлсэн. Тиймээс ажлын байранд ирэхдээ
1-рт: Зайлшгүй хийх ажлын жагсаалт гаргах
2-рт: Мөн түүнйгээ чухал болон чухал бусаар нь эрэмбэлүүлсэн байх
3-рт: Ажил болгон дээр хэр их хугацаа зарцуулах вэ гэдгээ тооцоолж гаргасан байх
4-рт: Анхаарлаа сарниулалгүй хийж дуусгах
Өдөр болгон үр бүтээлтэй өнгөрөөх 2-хон цагийг байнга гаргаж түүнийгээ дадал зуршлаа болгохыг хичээгээрэй. 2-хон цаг үр бүтээлтэй байх нь өдөржингөө 10 ажил хийх гээд стрэсдэж байснаас хамаагүй дээр шүү!
Тийм шүү яг үнэн, бид бодит амьдрал дээр үнэхээр өөрт хэрэгцээгүй зүйлүүд дээр цаг хугацаа басхүү тэгээд оюуныхаа боломжоо алддаг. Тв-гээ нэг хараад үзье тэгсэн нэг шоу гарч байдаг үзээд дууслаа тэгж суутал хоол хийх болно хоолоо идэнгээ дахиад твигээ үзэж сууна хэрвээ үзэж суусан нэвтрүүлэг эсвэл кино сонирхолтой байвал хоолоо идчээд дараа нь үзээд л суугаад байна дараа нь тэр аяга тавга угаах аар саар ажил хийх болно. Ингэсээр байгаад хамаг цагаа алдаж байгааг би бас ухаарч байна. Энэ үнэхээр бодит зүйл юм. Би to-do-list гаргадаг ч хойшлуулах нь бас тоогүй юм. Ухаарахгүй байна л даа. Үүний хариулт нь үнэхээр чухал гэсэн 2 ажилдаа 2 цаг идэвхтэй ажиллах цаг гаргахад хангалттай юм байна. Магадгүй үүнийгээ цаашид улам уртасгаж болох юм.
Их хэрэгтэй бичлэг байна шүү, мэддэг хэрнээ хэрэгжүүлж чадахгүй л яваад байдаг зүйл байна. Сануулсанд баярлалаа хө.
murphyiin huuli gd neg ym bdag terentei ymar negen bdlaar holbootoi yu gu yu?
shn blog snagdlaaa.
Murphy хуулийн тухай би удахгvй бичнэ. Тэгэхээр уншаарай! Баярлалаа!
Mash sonirholtoi.ajil heregt tus boJ bn.
Амжилт хүсье Анхаа!
hi,Uka
Энэ өдрийн мэнд хүргье.Чин сэтгэлээсээ баярлала.
Надад жаахан зөв зөвлөгөө өгөх хүнхэрэгтэй бсан юм.
Тэр нь та байлаа баярлала гэдэгүгийг дахин дахин бас дахин хэлье
өнөөдөр тиний амьдралаа жинхэнээсээ өөрчлөх өдөр эхэлж байгаад баяртай бна
Надад амьдралын ухаарал итгэл сэтгэл хүч энерги хайрласанд баярлала
Ука чи шүү .Өдрийг маш гайхйалтайгаар өнгөрөөгээрэй.
Баярлалаа! Бас чи шүү!
Thanks. neeree uhaaruulj, haruulsan zevlegee bn shuu. Uneer thanks gj dahin2 helie. God Bless U.
Амжилт хүсье!
Bs Murphy-n huuli j bdii muu. ter bs yamr huul ve. Medeh-g husej b. Ali hed-n bicheed tavisn bol hednii udr-n temdeglel dr bgaa ve.Helj uguuch
Энэ тухай бичиж оруулаагүй ээ.
Bayarlalaa.heregtei saikhan zuvluguu bna.
Murphy-n huuliig huleej baiya.