Оюуны хөрөнгө оруулалт
“Бид юу байнга давтан хийнэ бид тийм хүн болно”- Аристотель
Өөрийгөө 3 давхрага дээр хөгжүүлнэ.
1. Бие махбодь – эрүүл мэнддээ анхаарч, биеийн тамир спортоор байнга хичээллэж эхлэх. Зөв хооллох зуршил үүсгэж мөн эрүүл мэндэд хортой (тамхи татах, архи хэтрүүлэн уух г.м.) зуршлуудаас гарах.
2. Оюун ухаан – оюун ухаандаа үргэлж тэжээлийг өгч, өөрийн хобби болон дуртай сэдвийн дагуу эсвэл өөрийн мэргэжил чадварыг дээшлүүлэх зорилготойгоор ном, сэтгүүл, нийтлэл, мэдээллүүдийг унших, курс, сургалт, семинарт оролцох, аудио ном сонсох, видео бичлэг үзэх. Өдөр болгон 30 минутаас 2 цагийг зарцуулж чадвал маш сайн.
3. Сэтгэл санаа – ганцаардал цаг болон бодох цагийг өөрт үргэлж өгөх, бясалгал хийх, мөн амжилтын тарнийг хэрэглэх, төсөөлөн зураглах, мэдрэх аргуудыг байнга давтаж дадал болгох.
Өөрийн нөөц боломжыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд хязгаар гэж байхгүй. Өөрийгөө хөгжүүлэхээ болиход хүн нэг хэвэндээ байгаад байна гэж боддог боловч үнэндээ бол хүн дордож байдаг. Тиймээс оюун ухаан, бие махбодь, сэтгэл снаагаа үргэлж хөгжүүлж байх нь зайлшгүй шаардлагатай байдаг.
Амжилттай яваа том компани коорпрацууд бизнесээ улам сайжруулахын тулд нийт олж байгаа орлогоныхоо 3% – ийг зөвхөн ажилчдыгаа хөгжүүлж боловсруулахад зарцуулж чаддаг, тийм ч учраас амжилттай байдгийн адил бид ч гэсэн орлогоныхоо 3% -ийг зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах шийдвэрийг гаргаснаар том амжилтанд хүрч чадах билээ. Жнь: Сарын орлого 500,000₮ байлаа гэж бодоход 15,000₮ төгрөгийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, ном худалдан авах ч юм уу, сургалт семинарт оролцох жишээтэй.
Өөрийнхөө ажиллаж байгаа ажлын талбар дээр эсвэл сонирхсон талбар дээрээ амжилт гаргахын тулд:
1. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжилтэйгээ холбоотой эсвэл өөрийн сонирхсон талбарын дагуу өдөр болгон 1 цаг ном унших
2. Тэр сэдвээрээ аудио хичээл, номыг машиндаа сонсох, биеийн тамир спортоор хичээллэж байх хоорондоо сонсох, хаана сонсох боломжтой тэр үедээ үргэлж сонсох
3. Курс, сургалт, семинарт тогтмол оролцох
Үүнээс гарах үр дүн маш хүчтэй байх болно гэдгийг та өөрөө мэдрэх бизээ.
Өөрийгөө хөгжүүлж боловсруулахаа хэзээ ч битгий зогсоо!!!
[powerpress]
Өөрийгөө хөгжүүлснээр өөрийнхөө гайхамшгийг танин мэднэ
Өөрийгөө хөгжүүлснээр гадаад ертөнцийн гайхамшгийг танин мэднэ
Өөрийгөө хөгжүүлснээр өөрт болон бусдад гайхамшгийг авчирна.
Амжилт хүсье!
©Ука Төмөр
Сайн байна уу,
Би 2 зүйлийн санал бодол хэлмээр санагдлаа. 2-р нь онлайн-д тавигдах шаардлагагүй байх. харин 1р нь онлайнд тавигдаасай гэж бодож байна.
За ингээд , 1-р нь : Тиймээ хүн өөрийгөө байнга хөгжүүлж өөрчилж байгаасай гэж би ч бас боддог. Гэхдээ эрэгтэй хүн болохоороо Хүч чадлын тухай л боддог. Гэхдээ энэ нь зөвхөн зангирсан булчин, зангидсан нудрага бус, цогц хүч буюу Бие, Сэтгэл, Оюуны хүч. Энэ гурван хүч хүнд зайлшгүй байх ёстой бөгөөд энэ хүчээ цаг үргэлж нэмэгдүүлж байвал – өөрийн чинь хэлж байгаагаар өөрийгөө хөгжүүлж байвал аливаа хувь хүн Эрх Чөлөөтэй, Бүтээлч, Өөдрөг, Амжилттай байх боломжтой юм байна гэдгийг би амьдралын туршлагаасаа мэддэг болсон билээ. Хүмүүс өөрийнхөө амжилтгүй байгаагийн шалтгааныг өөр газараас эрдэг, өөр хүнээс, өөр ямар нэг шалтаг шалтгаан руу бурууг өгдөг. Гэтэл 90 % нь хүн өөрөө өөртэйгөө ажиллаагүй, амар хялбар зам хайж цаг алдсанаас болдог. гэхдээ Би хөгжиж өөрчлөгдөж байна уу үгүй юу гэдгээ хүн яж мэдэх вэ? шалгуур нь ю байж таарах вэ гэдгээр хэлэцүүлэг явуулбал ямар вэ? гэж…хүн бүр л янз янзаар хариулах байх л даа…
Одоо 2-р нь: Энэ снала бол их инээдтэй. 52 настай хүн ийм юм бичээд сууж байна гэж байхуу даа? гэхдээ л охиндоо туслаж байгаа гэж бодоод бичихээр шийдлээ. Өөрөө миний охиноос ч дүү юм шиг харагдах юм. Энэ бол видёонүүд дээр гарч байгаа чиний ярианы өнгө аяс, бас нүүр царайны байдал:
а) Видёо эхэлмэгц чи нэг их нарийхан дуугаар мэндчилэх юм. Тэгээд цааш ярь эхэлхээрээ нөгөө өнгө аяснаасаа шууд үсэрч гараад л парр парр хийтэл ярисаар байгаад дуусгачихаж байгаа чинь нэг л хиймэл болчихоод байна. Эхлээд л энгийн өөрийнхөөрөө эхлээд тэр чигээрээ дуусгавал зүгээр юмуу гэж бодлоо. Чамайг би жүжиглэ гэж байгаа юм биш, яриа эхлэх, өрнөх 2 -ийн завсарт нэг огцом завсар гарчихаад байгаа юм шиг санагдлаа.
б) Миний дүү эрүүгээ их өргөж ярих юм. Мэдээж камер чинь мониторын чинь дээр байгаа болохоор жаахан өлийгөөд байгаа байх л даа. Ингэж өлийхөөр чиний ам их том харагдаад, хамарын чинь нүх, эрүү, шүднүүд чинь хүмүүсийн анхаарлыг сарниулж мэдэхээр болоод байна. Бас гэрэлээ нэг аятайхан тохируулж тавибал зүгээр ч юмуу гэж баахан харж суулааа.
Эцэст нь хэлэхэд чиний хийж байгаа зүйл олон олон хүнд санаагүйг нь сануулж, мэдээгүйг нь мэдүүлж байгаа гайхалтай үйлс шүү. Чамд баярлаж байна. Аливаа хүн бусад хүмүүст юм зааж сургаж, амьдрах ухааны талаар ярь хэлж байгаа бол юуны өмнө өөрийн амьдралаар шалгас, үзсэн, туулсан байх хэрэгтэй гэж итгэдэг. Тийм учираас миний дүү хоосон уриалаад байлгүй өөрийн амьдрал, тэмцэл, бэрхшээлээс ядахдаа нэг жишээ оруулчихаж байвал зүгээр шүү. За амжилт хүсье. Хэдийгээр 50 гарсан ч гэсэн Блогт чинь зочилж шинэ шинэ сайхан урам зориг нэмсэн үгс сонсож байх болно.
Хүндэтгэсэн Эрдэнэбат.
Сайн байна уу Эрдэнэбат ахаа? Цаг заваа гарган сэтгэгдлээ vлдээж, хэрэгтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа! Дараа дараагийн бичлэгvvд дээрээ анхаарч vзнээ. Танд сайн сайхан бvхнийг хvсье!
Би энэ охинд дурлачихлаа…. Ямар ухамсар сайтай бүсгүй вэ. Яг л Мандухай сэцэн хатан шиг…. ЧИ ШҮҮ БҮСГҮЙ МИНЬ ҮРГЭЛЖ УРАГШАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Баярлалаа Real Man! Үргэлж урагшаа!!!