Аливаа зүйлийг яаж эхлүүлж чаддаг болох вэ?
“Урагшлахын нууц эхлүүлэхэд оршино.”- Mark Twain
Аливаа зүйлийг эхлүүлэх хэрэгтэй гэж мэдэж байгаа ч гэсэн эхлүүлж чадахгүй байна уу? Ямар учраас чадахгүй байна вэ? Та яаж эхлүүлэхээ мэдэхгүй байна уу? Танд цаг зав байхгүй байна уу? Эсвэл ямар нэгэн өөр шалтгаан байна уу? Та хэдэн удаа аливаа зүйлийг эхлүүлж чадаагүй учраас огт хийгээгүй вэ?
Аливаа зүйлийг эхлүүлж чадахгүй байгаа шалтгаан нь “юу” эхлүүлэх гээд байгаагаас шалтгаалдаггүй. Тэгвэл шалтгаан нь юу вэ?
Эхлүүлэх хэцүү…хэцүү… Үүнийг би ч мэднэ. Та ч мэднэ. Эхлүүлж чадахгүй бол бид хичнээн зорилго гаргаж, түүнийгээ төлөвлөөд ч нэмэргүй. Зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй гэсэн үг.
Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүслээ.
Аливаа зүйлийг яаж эхлүүлж чаддаг болох вэ?
Би юу анзаарч мэдсэн бэ гэвэл:
1. Аливаа зүйлийг хийх юмсан, яаж эхлүүлэх вэ зэрэг зүйлийг бодох тэр л агшинд надад багаар бодоход 5-30 хувийн(минутын) зав үргэлж байдаг юм байна гэдгийг мэдсэн. Завтай учраас ингэж бодох боломж гарч байгаа. Хэрвээ завгүй байсан бол энэ тухай бодох ч завгүй байх байсан. Та өөр дээрээ бодоод үзээрэй. Тийм байгаа биз?
2. Хичнээн хийх юмсан гэж бодож байгаа ч гэсэн үүнийгээ энэ завтай байгаа 5-30 хувьдаа (минутандаа) хийхийн оронд өөр хэорэггүй олон зүйл хийдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Жнь: Өмнө би гүйх юмсан гэж үргэлж боддог байсан. Бодох болгонд надад 5-30 хувь (минут) байсан уу, байсан. Харин гүйхийн оронд ТВ үзэх, утсаар ярих өөр хэрэггүй олон зүйлийг хийж байгаагаа би ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ БАРЬСАН :). Та ч гэсэн өөрийгөө үйлдэл дээр нь барих боломжтой.
3. ТВ үзэх, утсаар ярих болон өөр хэрэггүй зүйл хийхэд 5-30 хувь (минут) маш хурдан өнгөрдөгийг анзаарсан. Тэгээд би өөртөө: “Хэрвээ би энэ 5-30 минутанд гүйсэн бол өдийд гүйгээд дуусчихсан байх байсан байна шүү дээ” гэдгийг хэлж байсан. Яагаад гэвэл гүйнэ гэдэг нь миний хувьд зовлонтой, хэцүү, их цаг зарцуулах юм шиг санагдаж байсан учраас гүйхээсээ эмээдэг байсан. Гэтэл цагаа тулахад 5-30 минут маш хурдан өнгөрдөг юм байна гэдгийг мэдээд би их баярлаж байсан. Учир нь миний зовох хугацаа нээх урт биш юм байна. Энэ богинохон хугацаанд хийгээд дуусгаж дөнгөх юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс энэ 5-30 минутанд дэмий юм хийж байснаас гүйсэн нь хамаагүй дээр гэдгийг ухаараад “Яг одоо хийе” гэдэг шилдэг аргыг эзэмшиж эхэлсэн.
Тухайлбал, гүйх хүсэлтэй бол “Яг одоо гүйе” 5 минут ч гэсэн хамаагүй шууд гүйе. Хэл сурах хүсэлтэй бол эхлүүлэхийн тулд “яг одоо толь бичиг нээгээд 3 үг цээжлэе”, ном унших хүсэлтэй бол “яг одоо номоо нээгээд нэг хуудас уншья.” гэж өөртөө хэлэх болсон.
Хэрвээ дараа маргааш гэж хойшлуулах л юм бол ХЭЗЭЭ Ч хийдэггүйгээ мэдсэн.
Тиймээс яг одоо хий! Шууд хийж эхэл! Битгий хойшлуул! Одоо эхлүүл!
Аливаа зүйлийг эхлүүлж сурах нууц гэвэл үүнд л байгаа юм. Өөр ямар ч нууц байхгүй.
АНХААР! Эхлүүлэхээсээ өмнө бид их бэлтгэдэг, судалдаг… Жишээлбэл: Дасгал хийж эхлээгүй байж дасгалын хувцас авахаа боддог. Юу ч эхлүүлээгүй байж хүнээс асууж, судалгаа хийхээ боддог. Улс нийгэм сайжрахыг хүлээдэг. Мөнгөтэй болохоо хүлээдэг.
Дэндүү их бэлдэж, судлах нь эхлүүлж чадахгүй байгаа шалтгаан болдог. Тиймээс үүнийгээ дараа нь хий, харин одоо ЭХЛҮҮЛ.
Эхлүүлэхийн тулд бэлдэх ч хэрэггүй. Бэлэн болохыг хүлээгээд ч хэрэггүй. ОДОО ЭХЛҮҮЛ!
Хийх гэж байгаа зүйлээ бэлдээгүй учраас эсвэл эхлүүлэхэд бэлэн биш байгаа учраас эхлүүлэхгүй байгаа юм биш. Зөвхөн тархиндаа бодсон худал айдсуудаасаа болоод эхлүүлэхгүй байгаа юм. Энэ айдсын зорилго бол биднийг зогсоох. Харин бидний зорилго бол хйих зүйлээ шууд эхлүүлж айдсаа устгах юм.
Санаж яв: Эхлүүлэхээс өмнө айдас хүчтэй, эхлүүлсний дараа айдас өчүүхэн.
Эхлүүлэнгүүт эрч хүч улам эрч хүчтэй болж, зориг улам зоригтой болж, өөртөө итгэх итгэл улам нэмэгддэг.
Эхний алхам хэцүү, гэхдээ хамгийн жижиг, хамгийн энгийн алхам бол эхний алхам байдаг.
Тиймээс, хэрвээ танд ямар нэгэн зорилго байгаа бол түүнийгээ олон жижиг хэсэг болгоод, хамгийн амархан, хамгийн энгийн, хамгийн хийж чадах зүйлээсээ хийж эхэл.
“Яг одоо хийе! Яг одоо хийе! Яг одоо хийе!”-гэдгийг өөртөө давтан хэл.
Эхлүүлээгүй бол дуусгахгүй. Бүх зүйл эхлүүлснээр эхэлдэг. Яг одоо эхлүүлсэндээ хожим та баярлах болно.
Тиймээс ЯГ ОДОО! Маргааш биш, дараа нь биш яг одоо энэ бичлэгийн доор та юу эхлүүлэх гэж байна түүнийгээ бичээрэй.
“Би яг одоо эхлүүлж байна! Би яг одоо зорилгоо бичиж байна! Би яг одоо хийх ажлын жагсаалт гаргаж байна! Би яг одоо гар дээрээ 10 суниаж байна! Би яг одоо босоод, доороо 30 удаа үсэрч байна! Би яг одоо даргаасаа цалингаа нэмүүлэх тухай асууж байна! Би яг одоо ээжрүүгээ утасдаад хайртай гэдгээ хэлж байна!”
АМЖИЛТЫН ТАРНИ
Би яг одоо _______________ эхлүүлж байна!
[powerpress]
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол аливаа зүйлийг эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй байгаа найз нөхөддөө дамжуулаарай. Мөн яг иймэрхүү бичлэгүүдийг и-мэйлээрээ хүлээн авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд доор бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: “Яаж эхлүүлснээ дуусгах вэ?” тухай эндээс үзнэ үү!
Saikhan medeelel baina shuu. neeree bodood baisan chin tiim baina shuu 5-30 minutiin sul tsag bgd bdg yum baina sh de shal demii yumand hii demii unguruuldeg bj ee tiimees YAG ODOO EHLIE
Bayarlalaa Uka tanii ajild ulam ih amjilt husie
Баярлалаа Ганаа!Амжилт!
Yg unen,
Yg odoo ehley……….bugdeeree
Uneheer unen bayarlalaa
<3!
yag odoo nomoo unshij ehelne. bayarlaaaaaa
Амжилт хүсье!
yag odoo bi diplomniihoo ajliig ehluulj bn! 🙂 az jargaltai erch huchtei bn shu bayrlalaa
Амжилт!
Цаг үргэлж өөртөө итгэлтэй амьдарч байгаа ч гэсэн, хүний л амьдрал юм болхоор заримдаа бага зэрэг санаа сэтгэл гундуу болох үе тохиолдох юм .Ийм үед л Ука Төмөр гэдэг хүн урагшлах хүчийг минь сэргээж өгөх юм даа.Үргэлж мөнхийн эрч хүчээр дүүрэн,бусдын төлөө харамгүй сэтгэл гаргадаг танд БАЯРЛАЛАА гэж хэлэх ч багадах юм шиг санагддаг..Яг одоо би БАЯРЛАЛАА-гаас хүчтэй үг Монгол хэлний үгсийн санд байдаг бол тэр үгийг танд зориулан хэлмээр байна.
Ерөөлтүвшин, коммент бичиж үлдээдэгт чинь үнэхээр баярладаг шүү! Чамд маш их баярлалаа!
100000000000000000000x Bayarlalaa ene ugiig bichih gej mun ch ih hoish tavisandaa. Hoish tavidagaa yag odoonoos boliy!!!!!!!!!!!
зүгээрэй!
Sain bnu. Tanii bichleguudig uzej ih erch huch, uram avdag shu. Bas tanii shine bichleguudig huleedeg bolood udaj bn. Tanii helsneer uul n hiih gesn yumnuudaa ehluuleed neleed hed honog idevhtei hiisen bolovch dund n yamar negen shaltgaan, ajluud garaad nogoo ih erch baihgui bolood dundaas n zogschihood baih ym. Tand iim yum tohioldoj bsn u. Ene uyeiig yaj boliulah tal der tanias zovlogoo avah gesn yuma. Tand bayarlalaa.
Цээгий энэ бичлэгийг үзээрэй! http://www.ukatumur.com/яаж-эхлүүлснээ-дуусгах-вэ/
Sain bn uu.ene odriin amar amgalang irie.tanii bichleguudiig uzej ih olon zuiliig surch medlee.tsaishid olon hund uram zorig,erch huch,amidraliin bayr baysal,itgel naidvar ogoh ajil uilsed chin amjiltiin deediig husie.
Баярлалаа! Танд ч гэсэн амжилт хүсье!
yag odoo shalgaltanda beldej ehley. ert baih tusam ilu sain oilgoj iluu sain beldeh yum bna. bayarlalaa
yag odoo shalgaltiin analizaa hiig ehley
bayarlalaa