Нэг газраа гацчихсан бол яах вэ
Нэг газраа гацчихсан бол яах вэ
Яахаа мэдэхгүй нэг газраа гацчихсан бол үүнийг хийгээрэй
Хэрвээ та яахаа мэдэхгүй нэг газраа гацчихсан бол дараах 2 зүйлийг хийгээрэй.
- Оюун бодлоо замбараатай болгох. Оюун бодол замбараагүй бол амьдрал замбараагүй байна. Тийм болохоор бид хичнээн их зүйлийг хийж, амжуулах хүсэлтэй ч гэсэн яг юунаас, хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй хугацаа алдаж, хийх ёстойгоо хойшлуулсаар байдаг.Оюун бодлоо замбараатай болгохын тулд өглөө босоод, цаас харандаа аваад, тархинд орж ирэх бүх бодлоо бичээрэй. Орж ирсэн бодлоо голж шилихгүйгээр бүгдийг бичээрэй. Ингэж бичсэнээр бүх бодлоо нүдээрээ харах боломжтой болно. Харж чадсанаар бидний зарим нэг бодол бидэнд огт үйлчлэхээ больсон, хэрэггүй хаяхаар, орхихоор тийм бодлууд байдаг болохоор бид тэр бодлуудаа хаяж, шинэчлэх сайхан боломжийг өөртөө өгөх болно.Мөн зарим нэг бодлуудыг ерөөсөө ганц хоёрхон минутны дотор шийдвэрлэхээр бодлууд байдаг. Гэтэл бид түүнийгээ мэдэхгүй 30, 40 хоногоор нь бодоод явчихсан. 30, 40 дахин томорчихсон, тархинд их том зай эзэлчихсэн байхыг харах боломжтой болдог.Хэрвээ та өглөө эрт бичиж чадаагүй бол өдрийн аль нэг цагт (хамгийн үр бүтээлгүй, залхуу хүрдэг, юм хийх гэхээр хийж нэг л болохгүй гацчихаад байгаа үедээ) бичээрэй.
- Эргэн тойрноо замбараатай болгох. Үүнд: Гэр орноо замбараатай болгох. Гэр орон замбараагүй бол хүн бачуураад, уур хүрээд, гараас юм гардаггүй. Шкафаа замбараатай болгох. Замбараагүй шкафнаас хувцас олддоггүй. Ажлын байраа замбараатай болгох. Ажлын байр замбараагүй бол ажлаа хийх сонирхолгүй болдог. Компьютерийнхаа файлуудыг замбараатай болгох. Замбараагүй бол хайсан юм олдохгүй хийх гэснээ хойшлуулдаг … гэх мэт эргэн тойрноо маш сайхан замбараатай болгоорой.
Нэг газраа гацчихсан бол яах вэ
- Оюун бодлоо замбараатай болгох
- Эргэн тойрноо замбараатай болгох
Энэ тухай юу гэж бодож байгаагаа доор надтай хуваалцаарай, мөн хийж үзээд гарах үр дүнгээсээ эргэж орж ирээд надтай бас худаалцаарай.
Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол хэрэг болох хүмүүст цааш нь дамжуулаарай. Мөн миний дараагийн шинэ бичлэгийг И-мэйл хаягаараа хамгийн түрүүнд хүлээж авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд заавал бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР