Мөрөөдөл амжилтын эх үүсвэр
Мөрөөдөл амжилтын эх үүсвэр
Би нэгэн амжилттай яваа залуугийн ярилцлагаас “Би мөрөөдөх дуртай, мөрөөдөл амжилтын эх үүсвэр” гэснийг уншиж байсан. Хүн бүр л өөрийн санаандгүй үг хэлээрээ мөрөөдлөө илэрхийлж байдаг. “Хуучин машинаа шинэ болгочих юмсан”, “Ирэх жил гэхэд л хүссэн байраа худалдаад авна”, Дуртай ажлаа хийж, салбартаа тэргүүлэхийн тулд би сургуульдаа ч бас тэргүүлэгч байх ёстой гэх мэт мөрөөдлөө хэлж ярьдаг. Энэ бүхний эцэст үүнийхээ төлөө зорьж тэмүүлж мөрөөдөлдөө хүрэх нь зайлшгүй.
Биднийг бага байхад мөрөөдөхөд ямар нэгэн эдийн засгийн асуудал үүсэхгүй, тэгээд ч мөрөөдөл биелэхгүй бол эргээд хохирол байхгүй хэмээн ярьцгаадаг байлаа.
Миний амьдралд “МӨРӨӨДЛИЙН”, “БОДИТ” гэсэн хоёр зам байдаг байлаа.
Бага насандаа үлгэрийн ертөнцөөр амьдарч, гоё чамин зүйлээр өөрийгөө тэнгэрт нисгэж явсан бол Ахлах ангид ороод сайхан хувцас, сайн найз нөхөд, үнэнч хайр дурлал мөрөөднө. Насанд хүрсэн хойноо халамжит хань, хөөрхөн хүүхдүүд, дуртай ажил, мөнгө санхүүгийн проблемгүй амьдралыг мөрөөднө. Тэгсэн хэрнээ мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч, ямар ч алхам хийгээгүй. Мэдээж хэрэг мөрөөдөлдөө хүрэх амаргүй ээ. Тэгвэл миний мөрөөдлийн амьдрал ингээд дуусчихлаа гэж бодох хэрэг үү. Мөрөөдөл зөвхөн мөрөөдлөөрөө үлдэг гэж үү?
Хэрвээ та ийм бодолтой байгаа бол яг одоо ингээд ЗОГС.
Мөрөөдлийг хэрхэн бодит болгох вэ? Мөрөөдөл нь бодит амьдралын эх үүсвэр байж чадах уу?
Мөрөөдөл амжилтын эх үүсвэр
Бүх амжилтанд хүрсэн хүмүүс мөрөөдлөө бодит болгож чадсан байдаг. Жишээ нь Томас Эдисон цахилгаанаар ажилладаг гэрлийн ламп мөрөөдсөөр байгаад бутээсэн, Колумб огт танихгуй газар нутаг мөрөөдсөөр байгаад цоо шинэ газрыг нээсэн г.м.
Хун бур сайн сайхныг мөрөөддөг. Тиймээс МӨРӨӨДӨЛ НЬ САЙН САЙХАН, АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТЫН ЭХ УУСВЭР байдаг.
Амжилтанд хурсэн агуу мөрөөдөгч нар хэзээ ч хийсэн алхамдаа шантардаггуйн адил мөрөөдөлдөө хурэх анхны алхам хийсэн бол мөрөөдөлдөө хуртлээ шантралгуй тууштай эцсийг нь узвэл та амжилтанд хурнэ гэдэгт итгэж байна.
Амьдралаас хүссэн зүйлдээ итгэж байгаа бол түүнийгээ хэрэгжүүлэх алхамуудаа хийж эхэл.
Бага багаар алхам алхамаар шат дараатайгаар төлөвлөгөө гарга! Цаасан дээр төлөвлөгөөгөө бичээд биедээ ойр авч яван тогтмол харж бай! Явцын дунд бэрхшээл учирсан ч бодсоноосоо няцалгүй тур зуурын бэрхшээл гэж бодох хэрэгтэй. Аливаа бэрхшээл нь таны дараагийн сайхан боломжийн үүд хаалга гэж бодож байгаарай.
Танд амжилт хүсъе!
sain bna uu sain naizaasaa haygiig chin avlaa saihan blogt chin saatan udaan suulaa
Нармандахаа,Саатан зогсож блогоор минь аялсанд баярлалаа! Хамтдаа амжилтын алхам хийх болсондоо баяртай байна!
сайн байна уу энэ үнэхээр сайхан блог юмаа. Унших юм их байна шүү. Үнэхээр таалагдаж байна. Танд амжилт хүсье.