Мөнгөний Сэтгэлгээ
Мөнгөний сэтгэлгээ – Мөнгөний тухай янз бүрийн яриа байдаг. Зарим хүмүүс мөнгө бүхнийг шийднэ гэж байхад зарим хүмүүс мөнгө хүнийг эвддэг гэдэг, зарим нь бүр мөнгөөр яадгийн ямар аз жаргалыг худалдаж авч чадах биш гэдэг.
Мөнгөтэй сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө байхад мөнгөтэй муу амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг.
Энэ тухай миний бодол бол тухайн хүнээсээ их шалтгаалдаг гэж боддог. Шуналтай хүн мөнгөтэй болохоороо улам шунана. Дээрэлхүү хүн мөнгөтэй болохоороо бүүр дээрэлхүү болно. Тусч хүн мөнгөтэй болохоороо бүр их хүнд туслана. Тухайн хүн ямар хүн бэ түүнээс шалтгаална. Тэрнээс биш мөнгө хүнийг өөрчлөхгүй. Хэрвээ тэр нэг хүн мөнгөтэй болоод эвдэрсэн бол тэр хүн угаасаа тийм хүн байсан, харин мөнгөтэй болоод тэр зан ааш нь ил гарч ирсэн гэж ойлгож болно.
Тийм болохоор энэ мөнгө хүнийг эвддэг, мөнгөтэй болоод энэ ийм болчихлоо гэдэг мөнгөний тухай сөрөг бодлоо өөрөөр хэлбэл мөнгөний сэтгэлгээ -гээ өөрчлөх хэрэгтэй гэж би бодож байна. Яагаад гэвэл: хэрвээ та мөнгө хүсээд мөнгөний тухай жоохон гэсэн сөрөг бодолтой бол та мөнгөтэй болж чадахгүй. Мөнгөний тухай эерэг бодолтой байж мөнгөтэй болно.
Мөнгөтэй мөнгөгүй 2 хүний ялгаа бол мөнгөний тухай бодож байгаа бодлоос их хамаарна. Мөнгөтэй болохын тулд бодлоо өөрчлөх хэрэгтэй.
Ихэнх хүмүүс мөхнгөтэй баян болох юмсан гэж бодонгуутаа яаж мөнгөтэй баян болох вэ гэж боддог. Ингээд “яаж” гэдэг асуулт бодонгуут тэр бодолдоо шууд ядарч ялагддаг. Тэгэхээр яаж гэж өөрөөсөө асуух хэрэггүй. Энэ тухай бодоод ч хэрэггүй. Түүний оронд яах хэрэгтэй вэ? Мэдэхийг хүсвэл анхааралтай цааш нь сонсоорой.
Мөнгөний Сэтгэлгээ
Хүн бүрт өөрт нь тохирсон хүчин чадал байдаг. Тэр хүчин чадал хүн бүрийн дотор байдаг. Өөрт нь байдаг. Тиймээс өөрлүүгээ харж, өөрөөсөө хайх хэрэгтэй. Ихэнх хүмүүс дотогшоо биш гадагшаа хайгаад байдаг. Гадагшаа хайснаар угаасаа олдохгүй. Тэр хүчин чадлыг өөрөөсөө гаргахын тулд маш энгийн зүйлийг хийх хэрэгэй болно.
– Өглөө сэрүүлэг тавьсан бол тэр сэрүүлэгтээ босох
– Дасгал хийнэ гэсэн бол тэр цагтаа дасгалаа хийх
– Хийх ёстой, хийх юмсан гэж бодсоноо өөрөө хийж эхлэх
– Амласан бол амлалтаа биелүүлэх
– Өөрийгөө сонсож, хайрлаж, санаснаараа хөгжүүлэх… гэх мэт
Та юу хийхээ сайн мэдэж байгаа байх. Зөвхөн та өөрөө хийж чадах тэр юмаа л хийнэ. Тэгээд хэр хол явахаа харах нь зүйтэй. Тэр чинь таныг хөрөнгөжүүлнэ, мөнгөжүүлнэ.
Энэ маш энгийн гээд байгаа энэ зүйлүүдийг хийж чаддаг болсноор та өөрт байгаа ур чадварууд дээрээ эсвэл эзэмших хүсэлтэй ур чадварууд дээр ажиллаж чаддаг болно.
Тийм учраас мөнгийг өөрөөсөө хайх хэрэгтэй. Та өнөөдөр юу хийж чадах вэ? Түүн дээрээ ажилла. Түүнийгээ улам сайн эзэмш. Тэгж чадах юм бол та
1. Нэг бол түүгээрээ та маш том асуудлыг шийдэж мөнгөтэй болно.
2. Эсвэл олон хүнд тохиолдож байгаа жижиг асуудлыг шийдвэрлэж өгснөөр мөнгөтэй болно.
Маш энгийн.
Товчхон хэлэхэд та юу хийж чадах вэ түүн дээрээ ажилла. Ажиллаж сурахын тулд та юу хийх ёстой вэ түүнийгээ өдөр бүр хий. Тууштай хий. Тэвчээртэй хий.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Иймэрхүү хэрэгтэй мэдээллийг и-мэйлээрээ алгасалгүй хүлээж авахыг хүсвэл доор бүртгүүлээрэй.