Сайн байна уу? Та их мундаг эмэгтэй шүү, таны ярианууд надад их таалагддаг.
Өнөөдөр миний амралтын өдөр, гэртээ амрах гээд байж байна. Сүүлийн үед сэтгэл санаа тиймхэн байгаа учраас таны бичлэгийг үзэж сэтгэлээ сэргээхээр шийдээд бас санал сэтгэгдлээ хуваалцан зөвлөгөө авах зорилготой.
Өөрийгөө товч танилцуулья кк. Намайг Г гэдэг, 25ны жил маань орох гэж байгаа, эмэгтэй, ганц бие, энэ хавар сургуулиа төгсөөд банкинд ажиллана.
Сүүлийн үед бараг 9 сараас хойш амьдралаас ямар ч кайф авахаа боличихлоо. Мэдрэмж нэг л биш байгааг мэдээд байгаа мөртлөө ямар нэг оролдлого хийх гэхээр надаас хүч гарахгүй юм.
Өөрийгөө ойлгуулахын тулд өшөө их ярилцах хэрэгтэй байх л даа…
Надад итгэл төрөхгүй байгаа юм болов уу? Тэгээд л ийм байдалтай байгаа байх даа. Уул нь зөв хооллолт, бясалгал, өглөө эрт босох, өөдрөг байх, “Secret” гээл бүгдийг судалдаг мэддэг мөртлөө хэрэгжүүлж байгаа юм юу ч алга.
Ука эгчээ би хаанаас яаж эхлэх ёстой вэ?
Надад туслаач…
Сүүлийн үед бүр хүн амьтантай ч уулзмааргүй санагдаад байх юм. Уулзахаас зугтааж, худлаа яриад л, өнөөдөр жишээ нь утсаа унтраасан байж байна.
кккккккккккк
Баахан сөрөгдүү юм биччих шиг боллоо. Хамгийн надад туслах хүн нь би өөрөө гэдгийг мэдэж байгаа ч таныг надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна.
Шинэ танил Г.
____________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
Сайн байн уу Г, Би Ука эгч шиг мундаг биш ч зүгээр л өөрийн бодлоо хуваалцах гэсэн юм. Надад ч гэсэн ийм үе байсан.Хамгийн гол нь хайрла дурла, Хайр дурлал амьдрлыг амттай бас өөр өнцөгөөс харах боломж нөхцлийг бүрдүүлдэг, эсвэл шинэ зүйлийг сур, өөрөө өөртөө уйдах уйтгарлах зав бүү гарга, гайгүй дуулдаг бол гадаад дуу сур хэн нэгний шүтэн бишрэгч болоод тэрний ертөнцөөр аяла амьсгал, Дуунд ямар их хүч шингэсэн байдгийг чи мэдэрнэ
Найз нөхдийнхөө хүрээг өргөжүүл, нэтээр ч гэсэн шүү