МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Мартын 8-ны баярын мэнд хүргэе!
Баяраллаа Ука. Ямар гоё шүлэг вэ. Би жирийн л нэг эмэгтэй. 2 охинтой, маш сайхан ханьтай.
Би одоогоор бага охиноо хараад гэртээ байгаа. Бага охин маань нэг нас хүрч байгаа. Том маань 1-р анги. Би хүүхдийнхээ хичээлийг хийлгэнэ, хүүхдүүдээ хооллоно, нөхрөө халамжлана. Гэрийн ажил цэврэлгээ энэ тэр гээд л өдөр их хурдан өнгөрөх юмаа.
Найзууд: гэрт суугаад уйдаж байна уу? гэдэг юмаа. Үнэндээ уйдах зав гардаггүй ээ. Бусад хүмүүст гэртээ зүгээр суугаад, нэг л уйдсан амьтан харагддаг байх л даа.
Хүүхэд өсгөнө гэдэг ямар нүсэр ажил билээ дээ, ээж нар бол мэдэж л байгаа.
… Бүтэн нойртой хонож үзээгүй
Бүлээн цайгаа ууж үзээгүй… гэж ямар үнэн үг вэ гэж боддог шүү.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг ямар агуу хүмүүс вэ гэж боддог.
Надтай адилхан хүүхдээ өсгөөд гэртээ сууж байгаа ээж нарт “ажилгүй суугаад байна” гэж өөрийгөө битгий бодоорой, энэ чинь таны амьдралын хамгийн том, хамгийн агуу ажил шүү. Энэ чинь л таны “буцлаж буй амьдрал шүү” гэж хэлмээр байна.
Бүх ээж нартаа мартын 8 ны баярын мэнд хүргэе.
ХҮС ХИЙ ХҮР блог уншигч
_________________________________________________________________
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
Sain bn uu Uka,! YUnii umnu,uuriin buteesen nomoo hevluulen gargaj baigaad bolon Olon Ulsiin emegteichuudiin bayr, Martiin 8-nii mendiig devshuulj, hamgiin sain, saihniig husen yeruuy. Bi uuriig chini tanihgui bolovch bichsen niitlel, hunii tuluu gesen aguu setgeliig tani yamagt hundetgeh bolood neg heseg hugatsaa ungurch baina. Yagaad ingej helj bn geheer bi sayhnaas l uuriin tani bichij, yariltsaj baigaa saitiig meddeg bolson, zaluu hun iim erch huchtei baival, Uls maani turgen hugjinu, yaj ingej ajiig amjuulj baidag yum bol gej urgelj baharhaj, ur huuhduuddee unshsanaa yarij helj baidag bolson. Uram hairlaj, amidraliin tashuur ugch, hun bur jargaltai amidraasai gesen saihan setgel, erch huchiig yamagt hairlaj baigaa duudee ulam ih amjiltiig yeruuy.
@J.Ganchimeg Та ч гэсэн баяраа сайхан тэмдэглэсэн гэдэгт итгэлтэй байна.
Урмын үгээр дүүрэн ийм сайхан сэтгэгдлээ үлдээсэнд үнэхээр их баярлалаа. Таны цаашдын амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!