МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Та миний мөрөөдлүүдийн нэгнээс атаархмаар сайхан хийж байна
Намайг Од гэдэг. Удахгүй 27 хүрэх гэж байгаа залуу эмэгтэй байна.
Юуны өмнө таны блог-оос олон чухал хэрэгтэй мэдээллийг уншлаа. Тантай найзууд болсон юм шиг л санагдлаа.
Хамгийн гол нь би өөрийнхөө сайн найз байж өөртөө туслах ёстой гэдгийг мэддэггүй байж. Тэгээд надад туслах, намайг маш сайн ойлгох тийм найзыг хайсаар ирсэн билээ. Тийм хүн надаас өөр хаана ч байхгүй гэдгийг үнэхээр мэддэггүй байжээ. хэхэ
Одоо бол мэдэж авлаа.
Өөртөө туслахын тулд өөрийнхөө мөрөөдлүүдэд хүрэхээр 2013 онд олох шинэ зорилго тавьсан. Би биеэ хэд хуваагаад ч энэ олон зүйлсийг хэрэгжүүлж чадахгүй байх гэдгээс л айж байна.
Хэрэв хийж чадахгүй бол “бусадтай өөрийгөө олсоор уяад хамт хий” гэдэг үгийг би “Shon Kovigiin 7 зуршил” номноос уншиж байсан юм байна.
Та миний мөрөөдлүүдийн нэгнээс атаархмаар сайхан хийж, гүйцэтгэж байгааг хараад таныг дуурайхаар шийдлээ. Энэ бол ГҮЙЛТ, дасгал хөдөлгөөн юм.
Би багаасаа спортод дуртай байсан ч секц дугуйланд явдаггүй, зааланд очих завгүй л математик-ийн араас гүйдэг байлаа л даа.
Тэгээд спортоор олигтой сайн тоглож чадахгүй болохоор олон хүмүүсийн өмнө гүйх дургүй болсон юм. Гэтэл ажилд ороод ирэхээр спорт, тэмцээн маш их зохиогддог юм байна. Тэр бүрт сайн тоглох хүн олдохгүй үнэхээр ичмээр санагдсан.
Залуу халуун настай байж бөмбөгний араас гүйж чадахгүй гэж бодохоор муухай санагдаад, багаасаа дуртай байсан юм чинь гүйхээр шийдлээ.
Зөвхөн гүйлт ч биш сагс, волейбол зэргээр хичээллэмээр санагдаад болдоггүй ээ.
Гэтэл гүйх гэсэн нөгөө шалтаг тавих сөрөг зуршил гараад ирсэн. 1-рт өвөл хүйтэн 2-рт хөл маань бага зэрэг бэртэлттэй байгаа. Тэгээд энэ сөрөг бодлуудаа авч хаяхын тулд эмчид үзүүлж, яг одоо гүйх боломжтой эсэх дээр зөвлөгөө авах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Ингээд таны блог-той хамт байж, найзууд болох хүсэлтэй байна.
Өдөр бүрийн орой хамт байж захиагаар харьцах хүсэлтийг минь хүлээн авна уу.
Танд өндрөөс өндөр амжилт хүсье!
Баярлалаа!
ХҮС ХИЙ ХҮР блог уншигч
_________________________________________________________________
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.