МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Би мөнгийг соронздон татдаг…
Сайн байна уу?
Танд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Намайг Аз. гэдэг, танай блогийг саяханаас уншиж таны сайхан зөвөлгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлж эхлээд байгаа жирийн нэгэн бүсгүй байна.
Би ер нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Аливаа юмыг болно бүтнэ гэж бодох дуртай. Тиймдээ ч таны бүх зөвөлгөөнүүд маш их таалагдаж байгаа ялангуяа “Гайхамшигийг Өөрөөсөө” гэх зөвөлгөө тань үнэхээр их таалагдсан шүү. Би энэ зөвөлгөөнүүдээс далд ухамсартаа эерэг бодлыг суулгаж өгч чадвал тэр хэрээрээ сайхан амьдарч болох юмаа гэдгийг маш сайн ойлгож авах шиг болсон. Тиймдээ ч би өөрийн гэсэн “Амжилтын тарниудтай” болсоноор барахгүй өдөрт олон удаа амжилтын тарниа олон дахин хэлж маш сайхан эрч хүч авдаг болсон.
Гэтэл маш итгэмээргүй үр дүн үзүүлж эхэлсэн шүү Яаж? гээч “Би баян эмэгтэй, мөнгө надруу өөрийн эрхгүй татагддаг, би мөнгийг соронздон татдаг!” гэж өөртөө байнга хэлээд байсан чинь зарах гээд чадахгүй нилээн удсан байсан зүйлийг минь 2,3хан хоногт хүн аваад дуусагцан гэвэл яахуу, тэгээд зөндөө мөнгө ороод ирсэн ш дээ бас 1 найз маань надаас зээлээр юм аваад мөнгийг нь өгөхгүй нилээн удаж байсан чинь саяхан бүх мөнгөө нэг дор бүгдийг нь өгсөн үнэхээр инээдтэй бас гоё байгаа биз.
Ийм л байна даа тэгэхээр тун удахгүй миний амьдрал сайхан болж дандаа амжилтаар дүүрэн байна гэдэгт би итгэж байгаа бас энэ ондоо би маш их зүйлийг төлөвлөж байгаа оны эцэст бүгд биелсэн байх болно.
Ука танд хийж байгаа үйлсэд тань маш их амжилтыг хүсье. Над шиг олон бүсгүйчүүдэд бас залуучуудад амьдралдаа эрч хүчээр дүүрэн, амжилтаар дүүрэн байхад нь туслаарай гэж ерөөе.
Таныг хүндэтгэсэн, Аз.
ХҮС ХИЙ ХҮР блог уншигч
____________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
И-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
И-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтлэнэ! ♥ шүү!
хэхэ сайн байншд, Амжил хүсье, бас Ука эгчдээ ч бас амжилт!!!
Estoi goe yum a! Bugded n amjilt husii.
tsaanaa l setgel sanaa uudrug boloood bn leee shuu !!!
like 🙂
Azaa dahin bid nartai setgegdlee huwaaltsaach!!!!!odoo ymar oorchiltond hursen be????????her udaan helsen be
Azaa huurhun yumaa ahiad iimerhuu gerchlel bwal humuusee bicheed bgarai unshihad ih goe yumaa huch oroh shig l bolohiin