МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн
Юуны өмнө танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг Д гэдэг. Би 23 настай.
Өнөөдөр их сайхан өдөр байна. Би уржигдараас таны сайтыг санаандгүй олоод бүх бичлэг, амжилтын тарниудыг нь уншсан бүр ээждээ print-лэж өгсөн гээч. Надад анх удаа л ийм сайхан сэтгэгдэл төрж байна учир нь би өмнө нь юм болгоныг муугаар бодож, тэр чинээгээрээ хүмүүсийг гомдоож, хүмүүст муу энерги өгдөг байсан байх, бас жоохон л юм болонгуут амьдралдаа гутраад л найзууддаа яриад л ганцхан би л зовоод байгаа юм шиг аашилж буруу замруу орох шахсан.Тэр болгонд миний найзууд, гэрийнхэн, хайртай залуу маань дандаа надтай хамт байсныг нь, миний төлөө гэсэн сэтгэлийг нь ойлгодоггүй явжээ.
Жаргалтай газар хүн тогтдоггүй гэдэг ёстой л үнэн үг юм байна. Одоо ингээд бодоход Би хэдий жаргана тэр чинээгээрээ л буруу тийшээ хазайж эргэн тойрны хүмүүсийнхээ сэтгэлийг нь шархлуулж, зовоодог байжээ.
Харин одоо би ямар ч зовлонгүй, сэтгэлийн шаналалгүй, өдөр болгон маш сайхан эрч хүчээр дүүрэн ажилдаа ирдэг болсон. Надад бүх юм байгаа БИ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН гэдэгээ энэ 2 хоногт л мэдлээ.
Яагаад аз жаргалтай сэтгэл хөнгөрөөд байна вэ? гэвэл: Би ажлаа тараад хэлний сургалтанд сурдаг юм л даа тэгээд өчигдөрөөс манай шалгалт эхэлсэн юм. Би өчигдрийн шалгалтандаа сайн бэлдээгүй очсон болохоор нээх сайн өгч чадаагүй. Шалгалтаа сайн өгч чадаагүй мөртлөө л би орой гэртээ очоод сэтгэл 1 л гоё, хамаг бие маань хөнгөрөөд, сайхан тайван байсан. Маргааш 1 л сайхан зүйл болох гэж байгаа юм шиг сэтгэл догдлоод их орой унтсан хэхэхэ.
Би өмнө нь secret-ийн ном бичлэгийг бас өөр сэтгэл сэргээгээд муу юм бодохооргүй сайхан байх зарим зүйлүүдийг судлаж уншиж байсан боловч таны бичлэгийг үзсэн шиг таны тарниудыг уншсан шиг ийм сайхан сэтгэгдэл төрж байгаагүй, ийм хурдан хугацаанд ч өөрчлөгдөж байгаагүй ээ.
Жоохон үгийн нийлэмжгүй юм бичсэн бол уучлаарай. Танд дахин дахин Баярласнаа илэрхийлье. Дараагийн бичлэгийг чинь тэсэн ядан хүлээж сууна.
Танд болон гэр бүлийнхэнд чинь хамгийн сайн сайхныг хүсье.
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
ямар гоё юм бэ. ингэж өөрчлөгдөнө гэдэг үнэхээр сайхан хэрэг. Мундаг байна гэж хэлмээр байна, мундаг байна.
кккккккк баярлалаа