МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Чин сэтгэлээсээ өөдрөг байхыг хүсч байна…
Санамсаргүй байдлаар “Өөрийгөө өөрчлөх хүч” гэсэн нийтлэлийг чинь өөр сайтаас олж уншаад, эх сурвалжийг ukatumur.com -оос гэсэн байсныг олоод өөрийн чинь блогтой танилцлаа. Надад маш их таалагдсан. Яг үүнийг л хайгаад байсан юм шиг л…
Яг энэ мөч хүртлээ би гэж нэг л бүтэлгүйтсэн сэтгэл санаагаар уначихсан амьтан, ёстой манарна гэж үүнийг л хэлэх байх. Тэр бүтэлгүй байдлаасаа болж, олж авсан нэр хүндээ бүр унагаад байгаа ч юм шиг.
Би ер нь л их гутранга үзэлтэй. Нэг юм болохгүй бол тэрийгээ байнга бодож шанална. Ингэж бодож шаналж болохгүй гэж боддог ч ердөөсөө чадахгүй. Бүр сүүлдээ амралтаа аваад хэд хоног ганцаараа байж өөр юм бодож, тархиа сэргээх санаатай гэртээ нэт ухаж байгаа маань энэ.
…Би өөрийгөө өөрчлөхийг маш их хүсч байна. Чиний сайтаар ороод арай л дээр болсон. Гэхдээ би бодитой үр дүн үзмээр байна. Би өөртөө итгэх итгэлээ олж авмаар байна. Сайн сайхан зүйл байгаа л байх л даа гэхдээ миний нүдэнд дан болж бүтэхгүй бүхэн л харагддаг. Тэгээд бүр тэр болгондоо өөрийгөө буруутгадаг. Миний хамгийн том сул тал бол өөртөө ямар ч итгэлгүй байна.
Би юунд ч гутардаггүй, юм бүхэнд сэтгэл өөдрөг байхыг хүсдэг, гэхдээ бүр ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ өөдрөг байхыг хүсч байна, хүчилж биш.
Надад туслахыг хүсч байна.
Хүндэтгэсэн, Блог Уншигч
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !