МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Хонгилын үзүүрт асаад байгаа гэрэл нэг унтараад л, нэг асаад л…
Би таны блогийг уншдаг болоод удаагүй байгаа ч гэсэн таны ярьж, хэлж байгаа бүхэн яг надад хандсан, зөвлөсөн дотно зүйлс байдаг. Иймэрхүү зүйлсийг мэдээж барагийн хүмүүс хэлээд байхгүй гэж бодож байна. Хамгийн ойр дотны минь л хүмүүс зөвлөдөг, тиймээс тэр ойр дотны зөвлөгчийн тоонд та ч багтаж байгааг хэлэхэд баяртай байна.
Тэгэхээр одоо захидал бичиж байгаа гол асуудалдаа орьё. Миний хувьд би өөрийгөө өөдрөг үзэлтэй хүнд тооцдог, учир нь би өөртөө үргэлж урам өгөхийг оролддог. За яахав энэ удаа тэрийгээ буруу хийсэн болохоор ингээд болсонгүй, дараагийн удаа тэрэн дээрээ анхаарах хэрэгтэй ч гэх юм уу. Өөрийгөө аль болох сэтгэлээр унагахгүйг үргэлж хичээдэг. Магадгүй би юмыг муу талаас нь хараад байвал тиймэрхүү зүйлсийг өөртөө татаад байх болно гэж боддог \secret\.
Гэхдээ би нэг ажилд ахиц дэвшил гаргах гэж бараг 2 жил гаран оролдож байна. Тэр болгонд маш их хөдөлмөр хүч гаргаад, дараа нь юу ч болоогүй урам минь үнэхээр хугардаг, дараагийн удаад дахиад л дахиад л…
Гэтэл ямар ч өөрчлөлт орохгүй юм. Бахь байдгаараа, гэтэл одоо дахиад оролдож үзэх гээд бэлдээд л сууж байна. Хэрэв энэ удаад болохгүй бол яах вэ гэж үнэхээр айж байна. Би үнэндээ ингэж айж байсангүй.
Би өөдрөг үзэлтэй болохоор хийж байгаа зүйл минь болно, болох ч ёстой гээд, нээх тэгэж болохгүй бол яах вэ гэж айдаггүй байсан юм. Гэтэл энэ удаад айж байна бас энэ удаад болохгүй бол хамаг итгэл найдвар, өөдрөг сэтгэл, бахархалаар дүүрэн амьдралын зорилго минь нуран унах гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Гэхдээ зүгээр нэг санагдах өөр хэрэг, харин үнэхээр бодит байдал дээр болох гээд байгаа юм шиг тийм ихээр санагдаж байгаа учраас би маш их айж байна.
Би айсан ч гэсэн өөртөө байгаа 1%-ийн итгэл дээрээ түшиглээд дараагийн оролдлогодоо бэлдэж байна. хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг л… хэрвээ тэр хонгилын үзүүрт байгаа гэрэл унтарчихвал ч харин жинхэнээсээ хэцүүдэх байхдаа. Би яг одоо өөрийгөө гайхаад л сууж байна. Би яагаад ийм сулбагар бас хүчгүй болчихвоо???? Үзүүрт асаад байгаа гэрэл нэг унтараад л нэг асаад л байх юм. Унтарчихаар нь хаашаа явж байгаагаа ч мэдэхээ болиод төөрөх гээд ч байх шиг… Магадгүй та надад тэр гэрлийг улам тодруулахад минь туслах болов уу гэж бодоод энэ захиаг бичлээ. таньд надад тохирсон зөвөлгөө байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хэтэрхий их нуршсан, гутранги зүйл бичсэн бол уучлаарай. Цаг заваа гаргаад уншсанд дахин баярлалаа.
Амжилт хүсье!
ХҮС ХИЙ ХҮР блог уншигч
_________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
Яг ямар ажил юм болдоо чиний захиаг уншихад их цөхөрсөн шантарсан мэдрэмж харагдаж байна гэхдээ аливаа зүйлд заавал нэг гарц байжил байдаг бүр өөрөө хүч хүрэхгүй бол бусад хүнээс ч гэсэн тусламж авж болно шүү дээ зөвлөгөө ч юм уу би ч гэсэн чиний нэг адил одоо шантрах маягтай байгаа ч бууж өгөхгүй гэж боддог яагаад гэвэл бид нэг л амьдарна яаадаг юм хийгээд үзэл дээ алдвал алдаад оновол оноод хүн алдаан дээрээс маш их зүйлийг сурж ухаарлыг авдаг шүү дээ магадгүй чи маргааш үхэхийг ч мэдэхгүй ш дээ тийм болохоор зоригтой бай өөртөө итгэ хүний дотор асар их хүч байдаг бид нар хэдхэн хувийг нь ашигладаг гэсэн тийм болохоор зоригтой бай чи чадна чадсаныхаа дараа өөрөөрөө бахархаарай төрүүлж өсгөсөн ээж аав ойр дотныхон чинь ч бахарха болно за тэгээд томоос том АМЖИЛТ Чи чадах л болно энгэж л хэлье даа…Ука эгчийн өөдрөг зөвлөмжүүдийг хэрэгжүүлж унжгар гутранги байдлаа ардаа орхих хэрэгтэй амжилт амжилт амжилт
hi ? bid hezee ch hana amjilt bgaag medehgui shde . heden udaa oroldoj bj butehiig hench helj medehgui. gol n butene gedegt l itgeh heregtei gj bodoj bn . medeej neg yumaa olon dahin hiij uzeh n hetsuu l dee … gehdee l neg hun ‘bi 57 n udaa oroldson hervee bi 55 oroldood l zaa bolii gj bodson bl hezee ch hiij chadahgui bsan gj bodoj bn ‘ . iim uram zorig muutaigaar ajilaa hiij ehleh yum bl chadahgui l bh gj bodoj bn buhniig shineer tsoo shine nudeer haraad hiih yum bl amjilt oirhon l bh gj bodoj bn . setgel sanaanii huvid haaya bid chine buur sulbaichihdag shde 7 hongiin daraa tgeed l erch hucheer duuren l yavj bdag . minii bodloor ajilaa hiij ehelheesee omno budersenee martaad tsoo shine nuder haraarai . mash tom amjilt husii . bayarlalaa
yagad ch yum ene zahiag unshaad bi yumshig sanagdchihlaaa… Humuus aldaj bolohgui, aldaagaa davtval estoi teneg ntr gee l yaridag daa. Er n bol bi neg aldaaga 3 davtsan hun … tgd ugasa guravhan bolomj bsan… ug n hicheesen… Tgd yahavdee… Iluu shan bolomj garch ireh geed l ene chin bishee ene heregguiee, ene estoi demii geed iim yum tohioldson yum boluu l gej bodood yavjiin. Aldahaas bitii aigarai… Aival buu hii, Hiivel buu ai gej manai mongoliin shan ug bdagdaa… Ta chadnaa l gej bodoj bval chadaj l taarna :)) amjilt husii..
Сайна уу?би дөнгөж сая яг иймэрхүү зүйл дээр шантраад Ука эгчрүү майл бичсэн. Одоо ч энэ байдлаас яаж гарах яаж сайжрахыгаа одооч олоогүй л сууж байна. Гэхдээ болох байхөөвУрагшаа амжилт
Чамд яг одоо юу хэрэгтэй гээч. Урам орж өөртөө итгэлэй болох л дутаад байна даа. Өөртөө урам оруулах зүйлийг хий. Secret киног дахиад үз. Байхгүй бол эрч хүч өгөхөөр гоё кино ч юмуу ном унш. Эсвэл нийтлэл инээдтэй болж байсан зүйлүүдийг санаад сайн инээгээд ав. Secret кинон дээр гардаг шиг өр ширний тухай бодвол өр шир л гарч ирнэ гэдэг шиг. Юуч гэсэн оролдоод үзэе гэвэл бүтэхгүйл байх даа. Мууг дуудвал муу юм л тохионо.