МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Там шиг санагдаж байсан ажлаа одоо арай өөрөөр хийдэг болсон.
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл
и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
С-ийн Буцалж Буй Амьдрал:
Хожуу ч гэсэн ийм видео байдгийг олж мэдсэндээ баяртай байгаа. Анх бичлэгүүдийг үзээд бүгдийг нь мөрдөөд маш хурдан өөрчлөлтийг олж харахаар яарсан л даа.
Гэхдээ одоо арай өөр бодолтой болсон. Загатнасан газраа маажиж түр амсхийх биш шалтгааныг нь олж дахин загатнуулахгүй байх тэр эмийг олохоор хичээж байна.
Юу вэ гэвэл, жаахан амс хийгээд, сэхээ аваад, өөрийгөө чагнаж, ажиглаж, өөрийгөө мэдрэхийг, зөвөөр сонсохыг хичээж байна. Урьд нь там шиг санагдаж, аргацаан хийж өнгөрөөдөг байсан ажлаа одоо арай өөрөөр хийдэг болсон.
“Би насаараа энэ ширээн дээр хадагдахгүй ээ. Энэ бол зүгээр л улам илүү амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө дасгалжуулж байгаа сургалт” гэж боддог болсон.
“Би ажлаа сайн хийж байна миний цалинг нэмэх болов уу? гэж бодохоо больсон.
Харин би энийг ийм сайн хийж байгаа юм чинь амжилтанд хүрэх боломж улам ихсэж байна даа, би улам ойртож байна” гэж бодогдох болсон.
Хамгийн сонин нь “би зорьсондоо хүрэхгүй бол яанаа” гэж түгших ч юм уу? Эсвэл зорилгодоо хүрэх гээд бачуурдаг байсан тэр бүх сөрөг мэдрэмж багасаад байна.
Зүгээр л тэр нэгэн өндөр оргилын оройг хараад, түүнд хүрэхээр урагшилж байгаа яг энэ мөч минь л сайхан мэдрэмж өгөх юм. Мэдээж хүрэхийг хүсч байгаа ч, хүрэхгүй байлаа гээд харамсах юм алга. Би хүрэхийг тэмүүлсэн. Хамгийн гол нь зүгээр санаа алдаж суугаагүй.
ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА.
Энэ л хамгийн сайхан юм.
Амжилтанд хүрэхийг хүсэгчид биднийг хайралсанд тань баярлалаа. Би ч бас танд хайртай. Энэ их хөдөлмөр, сайхан сэтгэлийн чинь хариуд зорьсондоо хүрч таныг баярлуулах юмсан.
Хүндэтгэсэн: гайхамшгийг өөрөөсөө хайгч
_________________________________________________________________
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
unheer ram zorig8 uhaaral hairladagt bayrlaaa 🙂
ta herhen gadaad hel surah talaar zuwluguu uguuch thu???