МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Гэхдээ айдас хажуугаар их байна…
Буцалж байгаа, болж байгаа амьдралынхаа тухай ярих гэсэн юмаа. Өөрийгөө товч танилцуулбал, намайг О гэдэг, эмэгтэй, одоо 30 нас хүрлээ, ганц бие, хүүхэдгүй, гадаадад мастерт сурдаг, үүнийхээ дараа PH.D сурах хүсэл их байна, хичээл ном дажгүй ээ! Завгүй талдаа, яг бусад оюутнуудын адил.
Миний хуваалцах гэсэн зүйл бол би хүсэл мөрөөдлөөсөө хазаагаад, хүсэл мөрөөдлөө мартаад байгаа юм шиг санагддаг. Эсвэл яаж хүрэх аргаа сайн олохгүй байна.
Хүсэл бол сайн ханьтай учраад, хөөрхөн хүү охин хоёртой болоод, сайн ажилд ороод, аз жаргалтай амьдрах. Маш энгийн мөртлөө хамгийн агуу мөртлөө хэцүү мөрөөдөл. Яагаад гэхлээр гэр бүл гэдэг бол энэ амьдралд хамгийн чухал зүйл гэж боддог…
Үүний хажуугаар эхлүүлэхийг хүсдэг зүйл бол ямар нэгэн үйлдвэрлэлийн чиглэлээр сурч байгаагийн давуу тал байж болох, яагаад гэхлээр энд ирээд анзаарсан нэг том зүйл бол эндхийн компаний 90% нь хувийн бөгөөд, дандаа гэр бүлийн компаниуд байна, хэдэн үе дамжиж (ихэнх нь 4-5 үе) байж одоогийн том том компани болжээ. Заримдаа өөрөөсөө яагаад энэ түүхийг БИ эхлүүлж болохгүй гэж асуух юм? Гэхдээ АЙДАС хажуугаар их байна…
- Монголд очоод эмэгтэй хүнийг тоохгүй, хэрвээ гэр бүлгүй бол бүүр дээрэлхэх гээд байдаг. ( Үүнийг бага зэрэг мэдэж байна, энд ирэхээсээ өмнө монголд 7 жил улсын байгууллагад ажиллаж байсан)
- Эсвэл жаахан хураасан мөнгөө үрэн таран болгоод юу ч биш болчих юм биш биз дээ, мэдээж тэгснээс гэр орноо бэлддэг ч юм уу, учир нь могнголд одоо бизнес хийхэд арын хаалга, улсаас ирэх татвар захаас их, энэ талаар бол сайн мэдэхгүй байна, зүгээр л хүмүүсээс л авсан мэдээлэл.
- Бусад хүмүүстэй таарч ажиллаж чадах болов уу? Энд ирээд хүмүүс надаас тавьж байгаа шаардлаганд хүрэх гэж их зовсон, очоод ажил хийхийн тулд тэд нараас тийм л юм шаардана.
- Надад энэ бүхнийг хийх чадал, хүсэл зориг хангалттай байна уу?
- Эсвэл ийм дэмий юм сонсоод хайран хийх бүтээх цагаа алдаад байна уу?
За юу гэж бодож байна?
Цаг гарган уншиж байгаад баярлалаа!
ХҮС ХИЙ ХҮР блог уншигч
____________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
И-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Цаг алдалгүй хийе гэснээ шууд хийх л хэрэгтэйм байндаа. Миний бяцхан бөгөөд үнэн байж болох бодол ийм байна. make your to do list. success success success
Sain uu? Bi bas 4-5 jiliin umnu yag l tiim bsan. Het career huuguud huviin amidral hotsrogdood bgaa yum shig. Hezee ehluuleh ve ene ter geed. Ergeed harahad amidral chin Ali Hediin eheltsen bid nar gedsend bhaas odoog hurtel bid amidrah yostoi zamaaraa yavj bgaa hun buriin amidral uur buguud tsag hugatsaa oron zainii huvid heniihtei ch davhtsahgui. Ehlehiig huseed buy amidral chin odoogiin baidlaas chin neeh ih yalgaagui buguud uur medremj uur uil yvdlaar l duuren bna. Huviin amidralaa ehlenguut l ulgeriin met yertunts huleej baih yum shig tusuulj bsan bilee. Aih zuilgui shuud l ehel, amidral Bol hurdnii zam buyu highway gesen ug. Bid hezee yu haana bolohiig ul meden zuvhun uuriin itgel unemshil zun sovingoor davhina.
yuund n aidiin be . lag l busgui bn shte….. uurtuu itgeltei bai . azjargalaa hun uuruu l bii bolgono shude
Монголдоо бизнес эхлэнэ гэдэг чинь сайхан санаа байна. Бизнесийнхээ Хууль эрх зүйн орчныг сайн судлачихвал бизнес эхлүүлэхэд нээх айгаад байх шаардлагагүй болно.
Мөн гэр бүлийн тал дээр хүнтэй анх танилцаад ЗААВАЛ НЭГ сайн талыг нь олж харах хэрэгтэй. Хүн болгонд сайн муу талууд байдаг. Арван хуруу тэгш хүн байдаггүй. Хүссэн дээ хүр. Байгаагаараа л байх нь эрэгтэй хүнд их таалагддаг юм шиг надад санагддаг.