МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Цаашид яавал зүгээр вэ?
Таньд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Таны бичсэн, таны хийсэн видеонууд тань, мөн үзэл бодол тань надад маш ихээр таалагдаад энэ мэйлийг бичихээр шийдээд бичиж байна. Намайг ГА гэдэг. Би одоо гадаадад ажилладаг, энд ирээд 2 жил болж байна. Урьд нь оюутан байж байгаад энд ирсэн. Анх ирээд нээх их юм боддоггүй байсан. Сүүлийн үед өөрийгөө бага багаар хянаж үзээд өшөө их хичээх ёстойгоо ойлгож эхэлсэн юм. Би өөрийнхөө үзэл бодлоо, аливаа зүйлийг хүлээн авч буй хандлагаа тань шиг болгохыг хүсдэг юмаа. Нэг ёсондоо өдөр бүр өөрөө өөртэйгээ уралдаж, өдөр бүр шинэ хүн болохыг илүү ихээр хүсэх боллоо. Ийм нөхцөлд байгаа ганц бие залуу хүн цаашид яавал зүгээр вэ, зөвлөж өгөөч.
Хариу тэсэн ядан хүлээж байна.
Өшөө олон видео хийж, өшөө олон хүмүүсийг ухааруулсан мундаг хүн болохыг хүсье!
Амжилт!
_________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
— Ука Төмөр (@UkaTumur) June 27, 2012