МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Амжилтанд хүрсэн хүн бүхэн надтай адил л хүмүүс байдаг
С-ийн буцалж буй амьдралд:
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Гайхалтай! Би энэ сайтад өдөр бүр ордог. Маш их таалагддаг.
Одоогоор би ажилладаг. Өнгөрсөн жил их сургуулиа төгсөөд, монголын төмөр замд хүчин зүтгэж, ажиллаж байна.
Амьдрал хааяа надад үнэхээр залхмаар хэцүү байсан ч, би тэвчээр гаргаж “энэ миний амьдрал юм шүү! би энэ замыг л сонгосон! Тиймээс би хаттай байх ёстой!” гэж өөрийгөө зоригжуулдаг.
Урьд нь би өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэггүй, урсгалаара л явдаг байжээ. Миний ажил өглөө найман цагт эхэлж, орой зарим үед долоо, найм гэж тарах үе бий.
Энэ их ажлынхаа хажуугар би одоо сургуульд сурах гэж байгаа. Бүр байгууллагын урилгаар шүү. Би яг ийм боломж гараад ирээсэй гэж дотроо их боддог байсан юм. Хүн хамгийн гол нь зорилгодоо үнэнч, түүнийхээ төлөө тэмцдэг мөн бүх зүйлийг эерэг талаас нь харж явдаг байхад бүх зүйл бүтнэ.
Би яг одоо ийм л замналаар амьдарч байгаа. Харин дараа нь жинхэнэ мэргэжлийнхээ нэр хүнидийг гаргаж чадах сайн боловсон хүчин болно. Би маш их итгэлтэй байна.
Надад үргэлж таваг дүүрэн том том боломжуудыг гаргаж өгч байдаг агуу хүч чадал чамд баярлaлаа!
Би илүү ихийг хүснэ миний амьдарал үргэлж буцалж байх болно! Ямар ч саад бэрхшээл тулгарсан ч би ялан дийлнэ! Учир нь амжилтанд хүрсэн хүн бүхэн надтай адил л хүмүүс байдаг. Миний амьдралын бүх зүйл гайхалтай…….. Би маш их баяртай байна…….
ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигч
_______________________________________________________________________
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.