Магтаал, сайшаалыг хүлээж авч сурах
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Талархал, магтаал, сайшаал, урмын үгийг хүлээн авна гэдэг маш бахархууштай, баярлууштай, тэмдэглүүштэй явдал.
Хэн нэгэн танд талархаж, эсвэл таныг магтаж, сайшаасан тохиолдолд та яаж хүлээж авдаг вэ?
Магтаал, сайшаалыг зөвөөр хүлээж авч чаддаггүй 3 шалтгаан
1. Хэн нэгэн хүнтэй өөрийгөө харьцуулсан, эсвэл би юу хийж чадах байсан харин юу хийв гэдгийг харьцуулснаас болоод магтаал, сайшаалыг зөвөөр хүлээж авч чаддаггүй.
Жнь: хэрвээ миний оронд өөр хүн байсан бол надаас арай илүү хийх байсан байх, би хүссэн хэмжээндээ хүрч чадсангүй гэж бодсон учраас магтаал сайшаалыг зөвөөр хүлээж авдаггүй.
Тиймээс харьцуулалт хийдгээ зогсоож, өөрийнхөө чадвар, хийсэн хөдөлмөр, зарцуулсан цаг, эрч хүчээ үнэлж, өөрийгөө хүндэтгэж сурах хэрэгтэй.
2. Сайшаал, магтаал өгч буй хүндээ итгээгүйгээс болоод хүлээж авч чаддаггүй.
Жнь: Надаар тоглоом тохуу хийгээд байна уу даа, би муугаа мэдэж л байна ш дээ гэж бодох, эсвэл намайг даапаалаад байна уу даа гэж бодсон учраас зөвөөр хүлээж авч чаддаггүй. Энэ тохиолдолд яах вэ гэвэл, магадгүй цөөхөн тохиолдолд иймэрхүү худлаа хүмүүстэй таарна уу гэхээс биш ихэнх тохиолдолд талархалаа илэрхийлж байгаа, магтаал, сайшаалыг өгч байгаа хүмүүс жинхнээсээ, чин сэтгэлээсээ байдаг гэдгийг МЭДЭХ хэрэгтэй.
3. Хариу нэхсэн байж болзошгүй гэж бодсон учраас зөвөөр хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл надад тал засаж, долигоноод байна уу даа гэж бодсон учраас магтаал, сайшаалыг зөвөөр хүлээж авдаггүй. Энэ тохиолдолд яах вэ гэвэл, өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлээд, та өөрөө ийм байдлыг бусдад гаргадаг юм биш биз дээ гэдгийг анхаарч үзэхэд илүүдэхгүй байхаа.
Өөрийн үнэлэмж сайн, өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн үнэ цэнэ, өөрт байгаа авьяс, чадвараа үнэлж, мөн зарцуулсан хөдөлмөр, эрч хүчээ сайн мэддэг. Тийм ч учраас талархал, магтаал сайшаалыг зөвөөр хүлээж авдаг. Харин өөрийн үнэлэмж муу, өөртөө итгэдэггүй хүмүүс магтаал, сайшаалыг зөвөөр хүлээж авч чадахгүйгээс гадна өөрийгөө болон өөрийнхөө чадварыг, өөрийнхөө зарцуулсан хөдөлмөр, эрч хүчээ үгүйсгэж байдаг. Ингэж үгүйсгэснээр өөрийн амьдралд орж ирэх сайн сайхан зүйлийг хүртэл үгүйсгэж байна гэсэн үг.
Нөгөө талаас нь харвал талархал, магтаал, сайшаалыг хүлээж авч сурах нь бас нөгөө хүнээ хүндэлж байгаагийн нэг хэлбэр байдаг.
Тиймээс хэн нэгэн таныг магтаж, сайшаавал “Баярлалаа! Маш их баярлалаа!” гэж энгийнээр хэлэхэд л хангалттай.
Хэрвээ сэтгэлээ илүү ихээр илэрхийлэхийг хүсвэл “Баярлалаа! Талархалын үг надад үнэхээр хэрэгтэй байсан юм”, “Баярлалаа! Урмын үг надад үнэхээр хэрэгтэй байсан юм”, “Баярлалаа! Та миний өдрийг гэрэлтүүллээ!” гэх мэтээр илэрхийлж болно.
Магтаал сайшаалын үгийг сонсохоор тэр өдөр үнэхээр л гэрэл гэгээтэй болдог шүү дээ. Сэтгэл санаа хүртэл тэр дороо өөрчлөгддөг. Хэн нэгэн хүн хийсэн зүйлийг маань анзаараад, үнэлээд, талархаж, сайшаана гэдэг үнэхээр гайхалтай.
Тиймээс “Анзаарсанд үнэхээр баяртай байна! Баярлалаа!”, “Харин тийм, гоё байгаа биз дээ, баярлалаа! Надад бас таалагдаж байгаа” ч гэдэг ч юмуу “Үнэлсэнд баярлалаа! Үнэхээр их хөдөлмөр зарцуулах нь ч зарцуулсан шүү!”, ” Миний ажлыг үнэлсэнд баярлалаа!” гэх зэргээр хариу хэлж болно.
Бүүр амнаас үг гарахгүй байвал талархаж, магтаж сайшааж байх хооронд нь анхааралтай сонсож, өөдөөс нь инээмсэглэж болно.
Бас нөгөө хүнээ эргүүлээд магтаж, сайшааж болно.
Жнь: “Та ч гэсэн мундаг шүү. Таны хийсэн тэр (юм) надад бас их таалагдсан” гэх зэргээр буцаагаад нөгөө хүнээ магтаж сайшааж болно.
Тэгэхээр дараагийн удаа хэн нэгэн танд талархалаа илэрхийлж, магтаал, сайшаалын үгийг хэлбэл таны сэтгэл санаа хэр их өөрчлөгдөж байна вэ гэдэг дээр анхаараад үзээрэй.
Мөн магтаал сайшаалыг зөвөөр хүлээж авахад таныг яг юу хойш нь татаж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж үзээрэй.
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжулаарай. Мөн имйэрхүү видеог и-мэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол миний цахин мэдээлэлд бүртгүүлээрэй.
Магтаал сайшаалыг та яаж хүлээж авдаг тухайгаа бусадтай хуваалцаж, хоорондоо ярилцах хүсэлтэй бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа, Илүү ихийг заагаарай
@Almabek байнга холбоотой байгаад үнэхээр талархаж байна!
bayarlalaa egee ene hvmvvsiig bi oilgohgvi yma heregte yma olchihood tged setgegdel vldeej bayarlalaa geed helchihgvi yma te? egee ta nere mini blogt setgegdel vldesen baina le tanid bayarlalaa tsaashdaa ch gsn orj baigaarai za egee, bi tanig surtalchilsan bgazde ter tuhai gdg hesegte