Зүрх Сэтгэлээ Сонсож Сурах Нь
Зүрх Сэтгэлээ Сонсож Сурах нь
Өнөөдөр би яагаад зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй вэ, сонсохгүй бол ямар хор уршигтай байдаг тухай ярих хүсэлтэй байна.
Зүрх сэтгэлээ дага гэдэг үгийг та өмнө нь зөндөө сонссон байх. Зүрх сэтгэл гэж юуг хэлээд байна вэ?
Зүрх сэтгэл гэдэг нь бидний дотор хүн гэж ойлгож болно. Зарим тохиолдолд зөн совин ч гэж ойлгож бас болно.
Хүн бүрт зүрх сэтгэл гэж байдаг, тэр зүрх сэтгэлээ сонсож дагаснаар бид амар амгалан, аз жаргалтай байдаг гэдэгт би итгэдэг. Зүрх сэтгэл үргэлж миний талд байж, намайг дэмждэг гэдэгт ч гэсэн би итгэдэг.
Гэвч бид заримдаа зүрх сэтгэлээ сонсож чадахгүй, зөрчилдөж, тоохоо больдог. Яагаад гэвэл бид аливаа юмыг харж, барьж чаддаг учраас бодит гэдгийг мэддэг. Харин зүрх сэтгэлийг харж, барьж, хүрэх боломжгүй байдаг учраас түүндээ итгэдэггүй. Итгэдэггүй учраас сонсдоггүй.
Одоо бодоод үз, хэрвээ танд зүрх сэтгэл гэж байдаггүй байсан бол танд хэзээ ч тэр тааламжгүй мэдрэмж төрөхгүй байх байсан. Жишээлбэл: Таныг хайрладаг, таныг дэмждэг, таны талд зогсдог, таныг амжилтанд хүрээсэй гэж боддог, таныг мундаг болоосой гэж дэмждэг зүрх сэтгэл гэж юм байхгүй байсан бол танд хэзээ ч хайрлуулах юмсан, хайрлах юмсан, амжилтанд хүрэх юмсан, өөрийгөө сайжруулах юмсан… гэх мэт бодлууд төрөхгүй байх байсан. Эдгээр бодлууд гарч ирж байна гэдэг нь танд зүрх сэтгэл байна гэсэн үг. Эдгээр бодлууд хэзээ ч алга болохгүй, та хаашаа ч явсан тантай хамт байх болно.
Магадгүй та яг одоо ч гэсэн үүнийг сонсох явцад яг үнэн эсвэл худлаа эсвэл ука байжий даа тэгвэл юу гэсэн үг вэ гэх мэт эерэг эсвэл сөрөг мэдрэмжийг мэдэрч байгаа байх.
Мэдэрч байгаа учраас та бүгдийг тодорхой болгох хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл таны зүрх сэтгэл энэ бүгдийг хүсч байгаа.
Тийм учраас та дотор хүнээ сонсох хэрэгтэй болдог. Сонсохгүй бол зөрчилдөөн үүснэ, гутрана, ганцаардана, хоосон оргино, өөрийгөө ойлгохоо болино.
Танд нэг ийм мэдрэмж төрж байсан уу?
Нэг юм хийх гээд хийж чадахгүй нэг ийм сонин байдалд орж байсан уу? Хийх гэхээр нэг л эвгүй, эргэлзсэн, нэрвтсэн тогтворгүй мэдрэмж төрсөн учраас тэр хийх гэж байсан юмаа хийхээ больдог мэдрэмжийг хэлж байна л даа. Энэ мэдрэмж ихэвчлэн бусад юу гэх бол, би зөв хийж чадах болов уу, би буруутах болов уу гэх мэт айдастай мэдрэмжүүд байдаг. Энэ айдастай мэдрэмжүүд юунаас үүсдэг вэ гэвэл төгс биш гэдэг бодлоос үүсдэг. Гэвч бид юу мартдаг вэ гэвэл би төгс биш та төгс биш, хэн ч төгс биш, хүн бүр төрснөөсөө хойш өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж байдаг үйл явц гэдгийг мартдаг.
Тиймээс дараагийн удаа тааламжгүй мэдрэмж төрвөл, түүнийгээ дарж нуухын оронд, ямар бодол бодоод, энэ мэдрэмж үүссэн бэ гэдгийг өөрөөсөө асууж бодож олохыг хичээгээрэй. Яаж вэ гэвэл бодсон бодлуудаа ухраагаад бодно гэсэн үг. Ингэж тэр дор нь бодлоо ухрааж бодсоноор тухайн мэдрэмж юунаас үүссэнийг мэдэх боломжтой байдаг. Хэрвээ тэр даруйдаа ухрааж бодсон ч яг юунаас болсныг мэдэхгүй байвал гутраад хэрэггүй. Дараагийн удаа дахиад оролдоод үз. Юунаас үүссэнээ мэддэг болтлоо давтаж хийгээрэй. Ингэснээр та өөрт үүсч буй мэдрэмжүүдийг юунаас үүссэнийг мэдэх аяндаа гарч байна гэж ойлгож болно.
Үгүй бол бид яахаа мэдэхгүй тархин дотроо дэмий эргэлддэг. Тэгээд би яахаа мэдэхгүй байна, өөрийгөө ойлгохоо байлаа, амьдралаа хаашаа залахаа мэдэхгүй байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг.
Яахаа мэдэхгүй, өөрийгөө ойлгохгүй, амьдралаа хаашаа залахаа мэдэхгүй хүнээс юу гарах вэ? Юу ч гарахгүй. Тэгэхээр хүн яадаг вэ гэвэл ганцаарддаг, санаа зовдог, хаягдсан, гологдсон, хэн ч тоохгүй…байгаа юм шиг байдалд ордог.
Үүнийг зүрх сэтгэлээ гомдоох гэдэг.
Зүрх сэтгэлээ сонсохгүй бол зүрх сэтгэл гомддог. Яг л хайртай хүн маань сонсохгүй байвал гомддогтой адилхан. Тиймээс зүрх сэтгэл байдаг гэдэгтээ итгээд, дараагийн удаа ойлгомжгүй, тааламжгүй мэдрэмж төрсөн үедээ би зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөөд байна гэдгийг өөртөө сануулаарай. Зүрх сэтгэл тэнь үргэлж таныг дэмжиж, таны талд байдаг гэдгийг өөртөө сануулахад та өөрийн гүнрүү орж, зүрх сэтгэлээ сонсож, хамтдаа болдож, тэр бодож байгаа бодлоосоо өөрийгөө хайж олж, мэдэх болно.
Тэгж чадвал “би өөрийгөө ойлгохоо байлаа, хэн ч намайг ойлгохгүй байна, би ганцаардаад байна” гэх мэт бодлууд байхаа болино. Тодруулбал өөрийнхөө эсрэг зогсохоо болино.
Бид төрснөөсөө хойш хөгжиж, тэлж, туршлагажиж, хүчтэй болж өөрийгөө мундаг хүн болгон бүтээж байдаг гэдгийг туруун хэлсэн. Харин үүнийхээ эсрэг зогсох юм бол хүнд сайхан мэдрэмж төрдөггүй.
Би төгс биш, та төгс биш, хэн ч төгс биш, хүн бүр төрснөөсөө хойш өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж байдаг үйл явц гэдгийг мартаж болохгүй.
Хүний асуудал шийдэл 2 нэг шугаман дээр байх ёстой. Асуудал гарлаа түүнийгээ шийдвэрлэнэ. Асуудлаа шийдвэрлэснээр бид хөгждөг. Асуудлаа шийдвэрлэхгүй юм бол бидэнд тэр асуудал байнга л саад болох болно. Хэрвээ бидэнд тэр асуудал ямар ч хамаагүй бол бид тэр асуудлыг анхнаасаа асуудлаар харахгүй шүү дээ. Тэр асуудлын талаар ямар ч тааламжгүй мэдрэмж төрөхгүй байх байсан. Харин тэр асуудал танд хамаатай боловч түүнийгээ шийдвэрлэх үйлдэл хийхгүй бол тааламжгүй мэдрэмж үүссээр байх болно. Энэ тааламжгүй мэдрэмж үүснэ гэдэг нь зүрх сэтгэлээ сонсоогүй байна гэсэн үг.
Таны мэдрэмж бол таны зүрх сэтгэл. Зүрх сэтгэлээ сонссоноор та буруутахгүй.
Таны бодож байгаа бүхэн зүрх сэтгэлтэй чинь нийцэж байгаа бол бүх юм сайхан байх болно. Үгүй бол зөрчилдөж, тааламжгүй мэдрэмжүүд үүсэх болно.
Жишээлбэл таны зүрх сэтгэл таныг хайрлаж байхад та өөрийгөө хайрлахгүй байвал танд муухай мэдрэмж төрнө. Таны зүрх сэтгэл хэн нэгнийг хайрлаж байхад та түүнийг нь харлахгүй байвал танд мөн л ялгаагүй тааламжгүй мэдрэмж мэдрэгдэх болно. Хэрвээ таны бодол зүрх сэтгэлтэйгээ нийцэж байвал таны сэтгэл санаа сайхан болж, эерэг сайхан мэдрэмжээр дүүрэн байх болно.
Эцэст нь хэлэхэд сөрөг тааламжгүй мэдрэмж хүн бүрт байх ёстой энгийн үзэгдэл. Үүнээс зугтах хэрэггүй. Эерэг мэдрэмж байдаг учраас сөрөг мэдрэмжээ мэдэрдэг. Сөрөг мэдрэмж байдаг учраас эерэг мэдрэмжээ таньж мэддэг. Энэ бол зүгээр л хар цагаан өнгө шиг гэж ойлгоорой. Хамгийн гол нь бид альныг нь сонгох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Шийдэхэд зүрх сэтгэл зөн совин чинь танд туслана. Ийм учраас зүрх сэтгэлээ сонсож сурах нь чухал байдаг.
За тэгэхээр та өнөөдөр “зүрх сэтгэлээ сонсож сурах нь” бичлэг сонслоо, хэрэгтэй юмаа мэдэж авсан байх гэж найдаж байна. Хэрвээ танд таалагдсан бол миний подкастад сабскрайб хийгээрэй. ukatumur.com руу оороод имэйл листэнд бүртгэгдпээрэй. Мөн сонсуулах хүсэлтэй хүмүүстээ цааш нь түгээж хүргээрэй.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР