Дадал хэвшлийг яаж суулгах вэ
Дадал хэвшлийг яаж суулгах вэ
Ямар нэгэн дадал хэвшлийг өөртөө суулгахын тулд бид эхлээд хийх хэрэгтэй болно. Олон дахин хийж байж тэр маань дадал хэвшил болдог. Хийхгүйгээр дадал хэвшил суухгүй.
Гэвч хийнэ гэдэг нь асуудал байдаг. Мотивацтай байсна бол хийнэ, сахилга баттай бол хийнэ, хийж чаддаг бол хийнэ, цаг завтай байжээж хийнэ. Тэгвэл энэ бүгд байхгүй бол яаж хийх юм бэ, тийм үү? Хийж чадахгүй байгаа болохоор л зөв дадал хэвшилтэй болж чадахгүй байгаа. Хийх нь л асуудалтай байна.
Тийм учраас өөрийгөө хийлгүүлэхийн тулд яах ёстой вэ? Өнөөдөр энэ тухай оруулж байгаадаа маш их баяртай байна.
Энэ бичлэг дээр бүгдийг тайлбарласан байгаа. Заавал үзээрэй.
Дадал хэвшлийг яаж суулгах вэ?
Хэрвээ та дээрх бичлэгийг үзсэн бол аль хэдийн дадал хэвшил болсон үйлдлээ хянаж үзээд, аль нэг үйлдлийг нь сонгоод араас нь шинээр дадал хэвшил болгох үйлдлээ хийгээрэй. Хийхийн тулд эхлээд өөртөө хэлээрэй
- Ороо засч дуусчихаад би “Шинэ өглөөдөө талархаж байна” гэж хэлнэ.
- Ус уучихаад “Өнөөдөр өдрөө сайхан өнгөрөөнө” гэдгийг өөртөө хэлнэ
- Гутлаа тайлчихаад гар дээрээ нэг суниана.
- Гараа арчиж дуусчихаад шууд алчуураа эвхэж тавина.
- Нөхөртөө хоолоо аягалж өгчихөөд хацар дээр нь нэг үнсэнэ.
- Нүүрээ угааж дуусчихаад “Би өөртөө хайртай. Би өөрийгөө хайрладаг” гэж хэлнэ.
- Аяга тавгаа угааж дуусчихаад ТВ үзэхээсээ өмнө нүүрэндээ маск тавина.
- Фэйсбүүк рүү орж дуусчихаад амжилтын дэвтэр дээрээ нэг өгүүлбэр бичнэ.
- Хүүхдээ унтуулах гээд орон дээр тавьчихаад нэг дуу дуулж өгнө гэх мэт.
Өөр юу байж болох вэ? Та ямар дадал хэвшил суулгах хүсэлтэй байна вэ? Тэгээд аль хэдийн дадал хэвшил болсон ямар үйлдлийн араас шинэ үйлдлээ хийх гэж байна вэ гэдгээ энд дарж надтай блог дээр надтай хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР