Гүйлтээс үүсэх бэртэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Өмнөх үеэ бодвол хүмүүс гүйлтийг их сонирхдог болсон. Судалгаагаар нийт гүйдэг хүмүүсийн 80% нь жил болгон гэмтэл авдаг. Тэр дундаа анхлан гүйгчид их бэртдэг гэжээ. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр гүйлтээс үүсэх бэртэлтээс өөрийгөөө хэрхэн хамгаалах тухай ярихыг хүслээ.
Гүйлтээс үүсэх бэртэлтүүд гэж өвдөг, шагай, борви, улаа гэмтээх, шөрмөс сунах, хөл цэврүүтэх гэх мэт.
- Юуны түрүүнд гүйхээсээ өмнө биеэ заавал халаах хаэрэгтэй. 3-5 минут. Зарим хүмүүс гүйхээсээ өмнө биеэ халааж байна гээд сунгалт хийдэг. Сунгалт хийх нь зөв үү буруу юу гэдэг дээр их маргалддаг. Зарим нь сунгалт хийснээр амархан бэртдэг гэж үзэж байхад зарим нь үр дүнтэй байдаг гэж үздэг. Тиний хувьд би гүйхээсээ өмнө сунгалт хийдэггүй. Харин гүйж дууссаны дараа сунгалтыг заавал хийдэг.
- Биеэ халааж дууссаны дараа шууд хурдаа авч гүйж болохгүй. Хурдаа аажмаар нэмэх хэрэгтэй.
- Анх гүйж байгаа тохиолдолд дэндүү хол зайнд гүйж болохгүй. Аажмаар зайгаа нэмэх хэрэгтэй. Гүйж байх үед хүний тархинд ‘эндорфин’ гэдэг бодис ялгардаг. Үүнийг ‘runners high’ ч гэдэг. Энэ үед хүн юу л бол юу хийчихмээр санагддаг тул зогсохгүй цааш үргэлжлүүлээд гүйгээд баймаар санагддаг. Хэдий тийм ч гэсэн бэртэхгүйн тулд гүйх ёстой зайндаа гүйх нь зүйтэй.
- Өөрийнхөөрөө гүй. Зарим хүмүүс зөв хэлбэртэй гүйх хэрэгтэй гээд өөрийнхөө зүгээр байхдаа байдаг хэлбэрийг засаж гүйх гээд байдаг. Ингэснээр хүзүү, нуруу, хөлөө гэмтээдэг. Тиймээс яаж гүйхэд эвтэйхэн байна түүгээрээ л гүй.
- Гутлаа зөв сонгож гүйх. Хөлд эвтэйхэн гүйлтийн гутал сонгоорой. Би саяхан ADIDAS-ийн “energy boost” гэдэг гүйлтийн гутал худалдан авсан. Маш зөөлхөн бас хөнгөхөн байсан учраас надад маш их таалагдсан. Нэмж хэлэхэд гүйлтийн гутлаа 1000 км гүйгээд сольж байх хэрэгтэй гэдэг.
- Анх гүйж байгаа тохиолдолд аль болох тэгшхэн замаар гүйх хэрэгтэй. Хэрвээ овон товонтой замаар гүйх бол маш болгоомжтой гүйх хэрэгтэй. Тэр дундаа доошоо уруу замаар гүйх үедээ илүү анхаараарай.
- Биендээ амралт өгөх. Анх гүйж эхлэхдээ долоо хоногт 3 хоногоос илүү гүйхгүй байх нь зүйтэй гэж бодож байна.
- Биеэ мэдэж гүйх. Гүйх явцдаа өөрийгөө чагнаж, өөртэйгээ харьцах. Өөрийгөө хэт их шахахгүй байх.
- Ус сайн уух. Гүйхээсээ өмнө, гүйсний дараа ус сайн уух. Ус бага ууснаар толгой өвдөх, шөрмөс татах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
- Эцэст нь уураг ихтэй, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayarlalaa. Bi bol alhdag. Haaya bohino jaid guideg. Udaan guiheer hol obdood bdag. Tiim bolohoor hurdan hurdan alhchihdag.
Алхах бас сайн.
Hon, you forgot the key thing you taught me for running, which is meditating and thinking through your problems n worries. This magic thing turns boring running into quality time with myself. Actually, these days I run because I need things to go through my thought process and have solution/ answers and it is working. Thank you very much!
Сайн уу Сараа! Найз нь энэ удаад зөвхөн бэртэлтээс өөрийгөө хамгаалах тухай оруулсан юмаа. Энэ тухай “Гүйлтийн ач тус” гэдэг бичлэгтээ бага зэрэг оруулсан байгаа. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөгөөрэй. http://www.ukatumur.com/гүйлтийн-ач-тус/
Sain uu? Bi mash olon jiliin omno tsoohon udaa l guij baisan, uchir ni hicheeldee yavhaas omno tsug guih hani oldooguitei bas holbootoi. Gesen ch odoo boltol guine guine geseer l yavna. Urd ni nohoitoi baihdaa odor bolgon mash ih alhadag baisan, ene zun gehed guine geseer l bas ehleegui l yavna, ajil hiiseer yavtal er zav gardaggui ee. Chinii ug buhen huch nemdeg shuu, ene zun gehed guij baigaagaa bicheh bolnoo. Bayarlalaa.
За тэгээрэй. Хүлээж байгаа шүү!
sain bainu? bi bagaasa l guij sportoor hicheelledeg baisan. tiim bolhoor zarim guij baiga humuus harhad teknik muu haragdah n todorhoi, gehde zuv guij zuv helbertei guivel ter huguihed ch gesn uurt n amar baih bolov u? bi guij bn geel garaa savchaaal guigeed baiwal ter hund ch gesn hetsuu amarhan yadarna.
mun guihees umnu het ih ym ideh shineniig het iheer hereglevel tanid uurt chin muu. tiimes guiese umnu todorhoi hemjeend joohn shingenereglevel zohimjt.
anh guij baiga humuus bol shuud hurdtai guih hereggui aajmaar 2 3 toirog guile gj bodhod terniihe daraagar hurda joohn nemeed boliol uurinhuu bas amisgaand taaruulj guivel bolno. tegeed bie halsanii daraa dasgaluuda saihan hiiged uguh heregtei.
Гүйлтийн арга, туршлагаасаа бичиж үлдээсэнд баярлалаа Заяа.
гүйхэд их хэцүү санагддаг анх бага бхад 200м гүйлтийн тэмцээнд орж бсан бага байсан болохоор бие сайтай бсан юм шиг бган Дараагаар нь өглөө эрт гүйж үзсэн талбай хүртэл гүйх гэж үзсэн арга эвээ олоогүй учираас шууд л хурдаа аваад гүйчихсэн 500 м гүйгээд л хөл эвгүйрхэж шөрмөс татах гээд бга ч юм шиг их өвдсөн тэрнээс хойш гүйхгүй сарын дараа гүйлтын зам дээр гүйж үзсэн гүйлтийн зам дээр гүйх гадаа гүйх 2 их ялгаатай юм шиг санагдсан гадаа гүйхэд биеэ чагнаад ёрөөсөө урагшилж өгөхгүй бсан бол гүйлтийн зам дээр гүйхэд гадаа гүйснээс бага хөл өвдсөн гүйлт сонирхсон хүмүүст зөвлөхөд эхлээд хурдан 20 30 минут алхаад гүйсэн нь дээр болов уу
Mash heregtei zovlogoo ogsond bayrlalaa heregtei uyd dandaa Saihan zovlodog shu amjilt
Bayrlalaa Uka egchee bi turuu zunaas ehelj guij heregt zowolgoo ogson bn shuu hairtai shuu
Ta tegj bgad zow hoolloltiin zowolgoo ogooch tehuu bi turuu sun basseind ywj bsiin yaj hoollohoo medehgui bsan bieind re n oorchlolt ordog ym bnlee
Сайн байна уу? Сайхан бичлэг оруулсанд баярлалаа. Миний асуултад хариулж өгөөч. Би гүйхийг хүсдэг, хааяа ч бага зэрэг гүйдэг юм. Гэвч миний элэг юм уу, бөөр өвдөөд байдаг (яг алийг нь мэдэхгүй байна, гэдэсний хавьд) Би багадаа шарлаж, дараа нь бөөр өвдөж эмчлүүлж байсан. Ингэж өвдөх үед үргэлжлүүлэн гүйх хэрэгтэй юу? Яваандаа гайгүй болчих болов уу?
bayarlalaa Uka tani zuvulguu medeeleluudiig ynshij bichlegiig uzeh dyrtai mash ih erch huch avdag hussen zorilgodoo hurehiin tyld udur bur zaaval zorilgiinhoo tuluu yum hiih udur bur
bayrllaa amjilt hvs ei chi nadad ih uram ogdog shvv bayrllaa
bayrallaa bi 5kmt gvih bolsiimaa minii huvid haayaa l ugluudu oirhon gvij bsan. gvihed tehnic heregtei bh bi yaaj surhuu dasgaljuulagch yaj olhuu gej bodoj bsiin. tanii hicheel taalagdlaa bvh asuudliig mini shiidej ugluu mash ih bayrallaa bi gvinee kkk