МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Тэр үед бүх юм харанхуй болох шиг болсон
Би саяхан таны бичлэгүүдийг санаандгүй YouTube-ээс олж үзсэн. Тэгээд таны үзэл бодол маш их таалагдсан учраас таны бичлэгүүдийг утсандаа суулгаж, сургалтандаа явахдаа байнга сонсох болсон.
Би нэг юм хийх гэхээр л залхуу хүрээд ч байгаа юм шиг, хичээлээ хийх гэхээр л яг одоо хийе гэж бодсон мөртлөө нэг мэдэхэд маргааш блчихсон явж байдаг.
Тэгээд яаж өөрийгөө хүчилж юмыг хурдан амжуулдаг болох вэ гэж дандаа боддог байсан л даа. Харин таны бичлэгүүдийг үзэж, сонсдог болсноос хойш надад маш их тус болж байгаа шүү. Одоо зүгээр суух гэхээрээ л таны яриаг сонсоод, ажлуудаа амжуулдаг болсон.
Ээж маань тал цус харвачихсан хүн байдаг болохоор би л хардаг, надад чөлөө зав бараг гарахгүй, дээрээс нь ерөнхий шалгалтанд бэлдэнэ, хажуугаар нь хүүхдүүдэд бүжиг заана, гэр орноо цэвэрлэнэ гээд л их стрэссдэх болсон.
Би уг нь 11-р ангиа төгсөөд гадаад руу явсан юм. Тэнд хэлний бэлтгэлд суугаад их сургуульд орно гэж бодож байтал өнгөрдөг өвөл ээж маань цус харваад тэгээд л яаралтай гэртээ ирсэн. Тэр үед ч бүх юм харанхуй болох шиг болсон, тэгээд таны бичлэг надад их тус хүргэж байгаа шүү гэж хэлэх гэсэн юм.
Танд их баярлалаа. Цаашдаа зөндөө олон зүйлүүдийн талаар ярьж өгч байгаарай.
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
— Ука Төмөр (@UkaTumur) June 27, 2012
_________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.