Бэрхшээлийг хэрхэн боломж болгох вэ
“Хэрвээ танд бэрхшээлгүй явах зам олдох юм бол магадгүй тэр зам таныг хаа ч аваачихгүй байх.”- Frank A.Clark
Бодит амьдрал дээр хүн бүр ямар нэгэн бэрхшээлүүдтэй нүүр учирч байдаг. Бэрхшээлүүдийг туулаад гарна уу гэхээс тойроод гарахын аргагүй. Энэ бол амьдралд байх ёстой зүйлүүдийн нэг. Мэдээж эдгээр бэрхшээлүүдтэй нүүр учрах нь таагүй байдаг, тийм ч учраас ихэнх хүмүүс тохиолдож буй бэрхшээлээ “бэрхшээл” хэвээр нь авч үзэж, “яагаад заавал надтай эдгээр асуудлууд учирч байна вэ”, “хувь заяа маань ийм байж дээ”, “ядаргаатайн”, “амьдрал хойно яая гэх вэ” гэж бодоод ийм л байх ёстой, үүнийг л бодит амьдрал гэж боддог.
Гэвч үнэнийг хэлэхэд гарч ирсэн асуудал бэрхшээлүүдээ хэрхэн хүлээж авч, түүнтэйгээ хэрхэн хандаж, түүнийгээ хэрхэн авч үзэж байгаагаар хүн бүр өөрсдийн бодит амьдралыг тухайн цаг мөч бүрт үүсгэж байдаг.
Жишээлбэл: Хэрэв та бэрхшээлүүдийг таныг сорьж буй сорилт гэж үзэх, эсвэл энэ бэрхшээлээс та юу сурч болохоор байна гэдэг талаас нь харах юм бол бэрхшээл таныг хөгжүүлнэ. Хэрэв та тулгарч буй бэрхшээлүүдийг зовлон гэж харвал бэрхшээл таныг хойш татаж зовооно. Өөрөөр хэлбэл амьдралд тохиолдож буй бэрхшээлийг БОЛОМЖ болгон хувиргах уу, эсвэл өөрийгөө зүхэж, азгүйд тооцож олон хохирогчуудын адил ЗОВЛОН болгон хувиргах уу. Энэ бол үнэхээр таны СОНГОЛТ.
Амьдралд урьдчилж мэдэхийн аргагүй, хянахын аргагүй зүйлүүд тохиолддог ч юу тохиолдов гэдгээс илүү яаж түүнийг авч үзэж байна вэ гэдэг маш чухал. Тиймээс тухайн үед гарч ирсэн бэрхшээлд хэрхэн хандснаар өөрийн бодит “ОДОО” мөчийг үүсгэдэг. Энэ үүсгэж байгаа “ОДОО” мөчийг өөртөө хүч өгөх мөч болгон өөрчлөх нь бидний зорилго гэж би бодож байна.
Бэрхшээлээсээ та суралцдаг, бэрхшээл таныг хөгжүүлдэг учраас бэрхшээл бол таныг амжилтанд хүргэх нэг хэрэгслэл гэж үзэх нь зөв .
Амьдралд асуудал учрахад айх, ичих, шүүмжлэх, эргэлзэх, бухимдах, уурлах г.м. байдалд орох маш амархан байдаг. Гэхдээ ингэлээ гээд нөхцөл байдлыг намжааж зогсоож чадахгүй, харин ч эсрэгээр улам бадрааж байдаг.
Хэрвээ таны амьдралд таныг сорьсон үйл явдал, нөхцөл байдал үүсвэл:
- Гүн амьсгаа авч одоо цагт орох
- Нөхцөл байдлаасаа өөрийгөө татаж холдуулж, хөндлөнгийн нүдээр харахыг хичээх
- Өөрөөсөө доорх асуултуудыг асуух
– Үүнээс би юу сурч болохоор байна?
– Надад ямар сургамж өгч байна вэ?
– Шийдвэрлэснээр надад ямар боломж гарч ирэх вэ?
– Би өөрийнхөө юуг өөрчлөх шаардлагатай байна вэ?
4. Үйлдэл хийх
Цаашид юу ч тохиолдсон бай түүнийг өөрийгөө сурч боловсорч, туршлагажиж байна гэдэг нүднээс хандах нь илүү зохистой. Бидний зорилго бол өөрсдийн сэтгэл санааг үргэлж өөдрөг, хийморьлог байлгахад оршдог. Аливаа зүйлийг өөдрөгөөр харах хэрэгтэй гэдгийг бид мэддэг ч мартдаг үе байдаг. Тиймээс өөртөө дахин сануулж байхад илүүдэхгүй.
Өөрт хүч өгөх тэр мөчийг үүсгэж амьдарцгаая!
АМЖИЛТЫН ТАРНИ: Би бүх бэрхшээлээ боломж болгон хувиргадаг!
⬇⬇⬇
[powerpress]
Амжилт хүсье!
© 2012 Ука Төмөр
mash ih bayrlalaaa… tanid amjilt husiy
@Dawn Амжилт!