Бусдыг Сонсвол Амжилтанд Хүрэхгүй
Бусдыг сонсвол амжилтанд хүрэхгүй. Ягаад гэвэл бусдыг сонссоноор та өөрийхөө потенциалыг хязгаарлана. Бусад гэдэгт би бүх хүмүүсийг оруулаагүй шүү. Бусад гэдэгт би ердөө 2 төрлийн хүмүүсийг оруулж байна.
1. Өөрийнхөө потенциалд хязгаар тавьсан хүмүүсийг оруулж байна. Энэ хүмүүс хаа сайгүй байгаа. Тантай хамт ажиллаж байгаа, таны явдаг фитнес клубт байгаа, хажуу айлд тань байгаа, танай ангид байгаа, танай гэр бүл хамаатан садан дотор байгаа.
Өөрийнхөө потенциалд хязгаар тавьсан хүмүүс үргэлж “чи чадах юм уу, битгий, хэрэггүй, дэмий, эрсдэлтэй, тэрийг хар тэр чадаагүй байхад… гэх мэт зүйлүүдийг танд хэлж таныг эргэлзүүлнэ. Тэд өөрийнхөө потенциалд хязгаар тавиад чадаагүй учраас ихэвчлэн өөрийн мэдэлгүй зарим тохиолдолд санаатайгаар таныг зогсоохыг оролдоно. Би чадаагүй байхад чи яаж чаддагийн гэсэн үүднээс хандана. Өөрөөр хэлбэл тэд таныг өөрсдийн хэмжээнд авчирч байж санаа нь амрах учраас тэд хэзээ ч зогсохгүй. Харин та тэднийг сонсож зогссоноор та өөрөө л хохирно. Тиймээс зорилгоосоо хазайхгүй нь тулд тэдгээр хүмүүсийг битгий сонс.
Зарим хүмүүс үүн дээр маш эмзэг хандсан байгаа. Өөрийнхөө боломжинд, ур чадварт хязгаар тавьсан хүмүүсийн талд ороод багаан муу эсвэл өөртөө хязгаар тавьсан болохоор өөрт нь хүнд тусаад байгаан юмуу эсвэл зүгээр тавьсан гарчиг уншаад цааш нь сайн уншаагүй юм уу бүү мэд. Жишээлбэл: “бүгд өөрийнхөөрөө зүтгээд бай, бүгд зөрөөд илжиг байвал амжилтанд хүрнэ гэж ойлголоо.” -гэдэг коммент үлдээсэн байгаа. Хэрвээ илжиг шиг байвал мэдээж илжиг хэвээрээ л үлдэнэ ш дээ. Зөв хүнээ сонсох хэрэгтэй. Зөв бурууг ялгаж салгахын тулд мэдлэгийн хүрээгээ нэмж өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Үгүй бол нэг иймэрхүү ойлголттой хоцрох байх гэж айж байна.
Ганбилэг ийм коммент үлдээсэн байсан: 100% санал нэг байна. Сонсохоор хүн, огт сонсхооргүй хүн гэж байгаа. Зөв хүнээ сонсох хэрэгтэй.” – Яг үнэн Ганбилэгтэй санал нэг байна. Мөн Уламбаярын комментийг уншихад: “Яасан үнэн үг вэ? Нээрээ л зөвлөгөө авах гэхээр өөдөөс болохгүй, бүтэхгүй, чадахгүй, эрсдэлтэй, алдана, шатна гэх юм.. тэг бно үзээд алд, дэмжиж байна. Чи чадна гэж хэлэх хүн байхгүй байх юм” -гэсэн байгаа үнэн үнэн тэгдэг учраас их олон хүн эргэлзэж хийх гэснээ хийж чадахгүй байсаар байгаад насны эцэст хүрдэг нь харамсалтай.
Бусдыг сонсвол амжилтанд хүрэхгүй.
2. Бусад хүмүүс гэдгийн 2 дахь хүмүүст би их мэдэгчдийг оруулж байна. Энэ их мэдэгчид гэдэгт уламжлалт хуучны ухаантай гэх хүмүүс багтана. Эдгээр хүмүүс их дээд сургууль төгссөн мэдлэгтэй, хуульч, санхүүч, нягтлан бодогч, эмч…, гээд л мөн том албан тушаалд очсон хүмүүс байж болно, ахмад настангууд (бидний хүндэлж явдаг) хүн ч байж болно. Эсвэл бүгдийг мэддэг юм шиг загнадаг их мэдэгчид орно. Өөрөөр хэлбэл бүтээлч тархиа ашиглаж сураагүй ямар нэгэн номонд баригдсан, дүрэм журманд баригдсан, эсвэл эго нь хөдөлсөн хүмүүс байдаг. Юм л болбол номны өмнөөс, эсвэл дүрэм журмын өмнөөс дуугарч “Чи тэгж болохгүй ингэж болохгүй!” гэдгийг заадаг.
Зарим тохиолдолд эдгээр хүмүүсийг сонсоогүй бол тэд хэл ам хийж, шуугиан тарьж, ямар нэгэн байдлаар таныг зогсоохыг бас оролдоно. Танд энэ байдал мэдээж эхлээд маш хэцүү санагдана. Хамгийн гол нь өөртөө бусад юу хэлэх нь хамаагүй гэдгийг үргэлж сануулж, өөрийнхөө чадварт итгэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж би тэдний мэдлэгийг нь буруутгаагүй, бас дүрэм журмыг ч бүү дага гэж хэлээгүй шүү. Би таныг бүтээлч тархиндаа хязгаар бүү тавиасай гэдгийг л анхааруулах хүсэлтэй байна. Өөрийнхөө амжилтруу өөрийнхөө замаар явна гэдгийг сануулах хүсэлтэй байна.
Үүнийг сонссон хүмүүс их ууртай хүлээж авсан. Жишээлбэл: Халтаахай чи ахмад үеэ муучилж сүрхий хүн болох гэхээсээ өмнө нүүрээ янзалж өөрийгөө торд!!! гэж байхад нөгөө нь “Чи хөгшрөнө дөө” гэнэ. Бас нэг нь “Амьдрал үзэж алдаж оносон цаг хугацаа байсан учраас сэрэмжлүүлж байгаа юм. Чинийхээр бол тэр хүмүүс үнэ цэнгүй л байх.” – Мэдлэгтэй хүмүүсийг сонсолгүй яах вэ, ахмад настангуудаа сонсож, хүндлэлгүй яах вэ. Энэ дотор мундаг хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ харамсалтай нь их олон хүмүүс дээд сургууль төгссөн л бол мундаг, ахмад настай л бол түүний зөв гэдэг өрөөсгөл бодол байдаг. Нөгөөдүүл нь ч гэсэн түүндээ итгэчихсэн эго нь ажилчихсан хүмүүс их байдаг. Хамгийн гол нь тухайн хүнээ таньж мэдэх хэрэгтэй. Таньж мэдэхийн тулд цаг тутамд өөрийгөө гадна дотногүй хөгжүүлж байх хэрэгтэй. Үгүй бол буруу ойлголттойгоо хоцорсоор байх болно. Энд бас нэг комент байгаа: “Би банк санхүүч, нөхөр аудитор. Юмтай гарууд юм байна ккк” – гэсэн байгаа. Шууд өөр дээрээ хүлээгээд авчихсан байгаа юм. Өөртөө хязгаар тавьсан, өөрийнхөө бүтээлч тархинд хязгаар тавьсан хүмүүсийн тухай ярьсан гэдгийг ойлгохын оронд шууд өөр дээрээ хүлээгээд авсан байх жишээтэй. Тэгэхээр энэ олон комментуудийг базахад:
Хэрвээ хүн аливаа зүлийг шүүмжлэх нүдээр харвал шүүмжлэх юм зөндөө гарна. Ууртай нүдээр харвал уур нь улам хүрнэ. Харин сурах нүдээр харвал сурна. Ойлгох нүдээр харвал ойлгоно.
За тэгэхээр, бүх хүмүүс биш өөртөө хязгаар тавьсан, өөрийнхөө боломж, ур чадварт хязгаар тавьсан, бүтээлч тархиндаа хязгаар тавьсан хүмүүсээс болгоомжлоорой. Ийм хүмүүсийг сонсвол таны амжилтанд бас саад болно шүү гэдгийг сануулах хүсэлтэй байна.
Харин та юу гэж бодож байна вэ? Санал бодлоо надтай доор хуваалцаарай. Хэрвээ таалагдсан бол хэрэг болох хүмүүст дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫГН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР