Бусадтай өөрийгөө харьцулахаа зогсоо
Бусадтай өөрийгөө харьцуулах нь муу зуршил. Бусадтай өөрийгөө харьцулснаар нэг бол би бусдаас илүү гэж биеэ хэт тоох эсвэл би бусдаас ямар нэг байдлаараа дутмаг гэж биеэ голдог. Гэхдээ ихэвчлэн 2 дахь нь илүү ажиглагддаг.
Бусадтай өөрийгөө харьцуулснаар үзэн ядалт, бухимдал дургүйцэл, атаархал үүсдэг учраас биднийг аз жаргалгүй болгодог. Хэрвээ бид байнга өөрсдийгөө бусадтай харьцуулаад байвал хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй.
Өөрийгөө бусадтай харьцулснаар өөрийгөө аль нэг байдлаараа дутмаг гэж үзэж, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг алддаг.
Жишээлбэл: Тэр надаас илүү ухаантай, тэр надаас илүү гоё ажилтай, гоё машинтай, гоё биетэй, сайхан гэр бүлтэй, надаас илүү амжилттай гэтэл миний байгааг хар, миний биеийг хар, миний хийж буй ажлыг хар, миний гэр бүлийг хар… гэх мэтчилэн харьцуулснаар өөрийнхөө тухай, амьдралынхаа тухай таагүй бодолтой болж, өөрийгөө хангалтгүйд тооцдог. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл бид бусдын (нөгөө харьцуулж буй хүнийхээ) эсрэг зогсож, хангалтгүй, амжилтгүй байгаасай гэж хүсч эхэлдэг. Муухай байгаа биз дээ. Гэхдээ энэ бол хүнд байдаг муухай зан. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо.
Амжилттай яваа хүн өөрийгөө хэзээ ч бусадтай харьцуулдаггүй. Хэрвээ харьцуулах шаардлагатай бол “би өмнө нь ямар байсан бэ? одоо ямар байна вэ? хэр их өсч хөгжсөн байна вэ? ирээдүйд ямар байх вэ? хэр их өсч хөгжсөн байх вэ?” гэдгийг харьцуулдаг.
Дэлхий дээр 7 тэрбум хүн бий. Тэр дундаас ТА бол ганцхан. Та өөрөөрөө байснаар тантай өрсөлдөж чадах хүн байхгүй. Та өөрөөрөө байснаар өөрийгөө энэ дэлхий дээр ганцхан болгож чадаж байгаа юм. Та өвөрмөц, танд өөрийн гэсэн онцгой зан чанар, дүр төрх бий.
Гэвч харамсалтай нь бид үүнийг заримдаа мартдаг учраас хэн нэгэнтэй өөригйөө харьцуулж, хэн нэгэнтэй адилхан болохыг хүсдэг.
Санаж яв: Зөвхөн та өөрийгөө онцгой болгож чадна. Онцгой болгож чадсанаараа та ТА гэдгийг мартаж болохгүй.
Бусадтай өөрийгөө харьцуулах нь ямар ч үр ашиггүй. Бусадтай өөрийгөө харьцуулснаар бид эрч хүч, цог жавхаа, бүтээлч байдлаа алддаг. Тиймээс анхаарлаа өөрлүгээ төвлөрүүл. Танд ямар авьяас чадвар байна вэ, та юу хийж чадах вэ, таны амьдралд юу юу байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл.
Хэрвээ танд байхгүй зүйл бусдад байгаа бол өөрөөсөө “Би байхгүйгээ бий болгохын тулд юу хийх вэ? Юу сурах вэ?” гэдэг асуултыг асуугаарай. Ингэж чадвал та өөрөөсөө олон сайхан зан чанар, чадваруудыг илрүүлэх болно.
Тиймээс өнөөдөр өөрөөрөө байх сайхан бэлгийг өөртөө бэлэг болгон бариарай.
Бусадтай өөрийгөө харьцуулахаа зогсоо !
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрт байгаа сайн сайхан бүхнийг харж чаддаг учраас бусдад байгаа сайн сайхан бүхнийг олж хардаг!
Зөвхөн аудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол:
[powerpress]
Та бусадтай өөрийгөө харьцуулдаг уу? Бусадтай өөрийгөө харьцуулахаар танд ямар мэдрэмж төрдөг вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Тиймээ.Өөрийгөө өөрчилж,ялж,өнгөрсөнд ямар байсантайгаа харьцуулж амжилтаа мэдэрнэ гэдэг үнэхээр сайхан.Муухай байж гэмээ нь сайхныг мэдэрнэ.
Тийм ээ! Баярлалаа Ерөөлөө!
Bayarlalaa, Uka
Хүс Хий Хүр блогоор минь зочилсонд баярлалаа Баяраа!
Bayarlalaa.
Uneheer unen shuu.
Bi suragch baihdaa uuriigoo angiinhaa goe ohiduudtai haritsuuldag baisan baina.
Huuhed nasaa udehdee uuniigee huuhed nastaigaa uldeesen. Tiim ch uchraas uuroo setgel hangaluun baidag unoodriin amjiltandaa hursen baina.
Dahin bayarlalaa, Ene saihan medeelliig busdad damjuulnaa
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа Чимгээ! Амжилт!
hi.masj ix bayrlaa amidraldaa xeregjvvlj uuriigii uurchilj uuriiguu oloxiig xicheej b/ga shv.
Амжилт өөдөө хамтдаа явж байгаадаа баяртай байна!
Bayarlalaa
Сайн уу Урнаа? Би өөрөө чамайг бүртгэж авч болохгүй. Бүртгүүлэх хүн өөрөө и-мэйл хаягаа хийх ёстой. Тиймээс сайтны баруун гар талд байгаа “Укагийн цахим мэдээлэлд бүригүүлнэ үү!” гэдгийн доор овог, нэр, и-мэйл хаягаа оруулаарай. Баярлалаа!
Bayarlalaa. Amjilt husie
Амжилт хvсье Чимэгээ!
Bayrlalaa Ukaa egchee vneheer vnen
Яг үнэн. Баярлалаа. Өнөөдөр орой би яг харьцуулалт хийгээд байснаа сая анзаарлаа. Өөрийгөө эхлээд хайрлаж сур гэж өөртөө хэлж сануулмаар санагдлаа. Би энэ бичлэг болон постуудыг олж үзсэнээрээ өөрийн эрхгүй их олзуурхаж байна шүү. Good luck
Та өөр хүн. Та онцгой !!
Bi oiriin ued ene tunhai bodoj setgeleer untaj bsn sedev bn. Nadaa mash ih hereg bolloo.hun yer n avyasaa yaj medeh ve uka tumur! Ogt avyasgui hun bdg u?
bayarallaa tanid. uuriiguu tanij medehed mini uneheer tus boloh zuiluud baina. tsaashdaa ulam hicheej uuruu uurtuu ezen ni baij amjiltand hurnee. ta nadad itgej baigaa biz dee
bi yg odoo uuriiguu ineheer uurchilhiig aimaar ih husej bn. nadaa ter erch huch uram zorigiIg hairlaach. bi zunduu ih bodoj huseh yum daanch neg l bolj uguhgui bnaaaa
Blog deer ih olon info baigaa. Chi uhaad unshaad bas videonyydiig uzeerei.