Бизнес Муудах Үед Хэрхэн Сайжруулах Вэ
Өнөөдөр би бизнес муудах үед хэрхэн сайжруулах вэ тухай оруулж байна.
Бизнес муудах үед бид өөрсдөөсөө олон асуулт асуудаг- юу нь болж бүтэхгүй байна вэ? Бусад бизнесүүд ямар байна вэ? Яаж сайжруулах вэ гээд л янз бүрийн юм бодож, хайж, үздэг.
Ингэж бодож хайж үзэх нь нь ердийн үзэгдэл. Бизнес үргэлж ургагшлана гэж байхгүй. Болж бүтэхгүй зүйл үргэлж гарна. Хэрвээ бид өөрсдийн бизнесийг бусдын бизнестэй байнга харьцуулж өөрийн болж бүтэхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж сэтгэл санаагаар унах юм бол юу ч сайжрахгүй.
Бизнес бол тэр чигээрээ асуудлуудыг шийдвэрлэх алхмууд байдаг.
Бизнес муудах үед хийх дараагийн алхам бол үргэлж шинээр юм сурах үргэлж шинээр юм оролдож үзэх байдаг. Хэрвээ та үнэхээр шийдэл олж чадахгүй гацсан бол энэ үед жинхэнэ бизнесийн зөвлөх, бизнес коуч, бизнес сургалтуудад хамрагдснаар боломжуудыг олж харах болно.
Өнөөдөр та энэ дугаараас бизнесийнхээ датаг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох тухай мэдэх болно.
Та орчин үед бизнес эрхэлж байгаа тохиолдолд мэдээж сошиал медианууд дээр бизнес акаунта нээсэн байгаа. Бизнес вэбсайттай болсон байгаа, имэйл листтэй болсон байгаа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол сошиалууд дээр акаунтаа нээх хэрэгтэй мөн вэбсайттай болох хэрэгтэй, имэйл листтэй болох хэрэгтэй.
За тэгэхээр бизнес урагшлахгүй муудах үед хэрхэн сайжруулах вэ гэвэл бизнесийнхээ дата буюу өгөгдлүүдийг харж, ажиллахгүй байгаа зүйлийг олж тодорхойлох байгаа.
Бизнес гэдэг нь бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээгээрээ дамжуулж олон хүний асуудлыг нь шийдвэрлэхийг хэлнэ.
Үүнд олон дэс дараалсан алхмууд хийгддэг. Жишээлбэл: эхлээд олон хүнд танигдана, танигдаад хүмүүст таалагдсан бол хүмүүс таны бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд таны вэбсайтруу орно, сошиал руу чинь орно, имэйл листэнд бүртгэгдэнэ, мэссэж явуулна, асуулт асууна тэгээд хангалттай мэдээлэл аваад таалагдсан бол худалдан авагч болно.
Тиймээс вэбсайт сошиал медиа акаунтуудынхаа болон ютюб- ын аналитик -г олж харна.
Вэбсайтынхаа датаг харснаар хичнээн хүн вэбсайтруу чинь орж байна вэ, ороод хэр удаж байна вэ, ямар түлхүүр үгээр орж ирж байна вэ, ямар нийтлэлүүд мэдээллүүдийг уншиж байна вэ, ямар бичлэг үзэж байна вэ, conversion rate хэр байна вэ гэх зэргийг мэдэх боломжтой.
Вэбсайтныхаа аналитик -тэй ажиллахын тулд: вэбсайт дээрээ аль нэг аналитикийг хэмждэг plugin software суулгана. Хамгийн амархан үнэгүйг сонгоё гэвэл google analytics, google site kit зэргийг вэбсайтдаа суулгах хэрэгтэй. Та өөрөө гүүглдээд үзээрэй. Хэрхэн яаж гэдгийг бүгдийг олох боломжтой. Өөрөө чадахгүй бол мэргэжлийн байгууллага хувь хүнд хандаарай.
Сошиал медиан дээр бол таны сошиал медиа хэрхэн явагдаж байна вэ, ямар төрлийн постууд хүмүүсийг илүү хамруулж байна вэ, ямар хүмүүс ихэвчлэн сонирхож байна вэ хэдэн настай, эмэгтэй эрэгтэй гэх мэтийг мэдэх боломжтой.
үүн дээр нэмж хэлэхэд жишээлбэл та инстаграм дээр акаунттай бол таны тэр акаунт бизнес акаунт уу? Үгүй бол бизнес акаунт болгох хэрэгтэй. Яаж вэ гэвэл:
- Профайл руугаа ороод баруун гар талын дээр өнцөгт байгаа 3 зураасыг дарна.
Тэгээд settings and privacy гэдэг дээр дарна.
– Settings and privacy,
– дараа нь доош нь гүйлгээд Account type and tools гэдэг дээр дарна,
– тэгээд Switch to professional account гэдэг дээр дараад continue гэдэг товч дээр дараарай. - Дараа нь Business бизнес категорийг сонгоно.
- Тэгээд л боллоо!
Мөн фэйсбүүк, пинтерест гэх мэт сошиал медиа бусад аккаунтуудаа ч гэсэн бүгдийг бизнес акаунт болгох. Бизнес акаунттай болох давуу тал юу вэ гэвэл хувийн акаунтыг бодвол илүү аналитик хэрэгслийг санал болгодог. Эдгээр хэрэгслүүд нь өөрсдийн оролцоо харилцан үйлчлэлийг хянах боломжтойгоос гадна хэрэглэгчээ илүү сайн ойлгож, бизнесийн хүрээгээ сайжруулахад тусалдаг. Жишээлбэл: таны гаргаж буй пост, бичлэг, лайв хэрхэн үр дүнгээ өгч байна вэ, ямар пост гаргахад хүмүүсийн оролцоо их байна вэ, ямар нь үр дүнгүй байна вэ гэх мэт бүгдийг мэдэх боломжтой.
Мөн YouTube дээр ч гэсэн ялгаагүй ютюб аналитик-ийг шалгах.YouTube руугаа ороод ямар хүмүүс таны бичлэгийг үзэж байна вэ, эмэгтэй эрэгтэй аль нь их байна вэ, хэдэн насны хүмүүс үзэж байна вэ, хаанаас их үзэж байна вэ, таны хийсэн бичлэгүүдээс альныг нь илүү үзэж байна вэ, таны бичлэгийг үзэж байгаа хүмүүс хэдэн цагийн үед ютюб дээр байна вэ гэх мэт мэдээллүүдийг бүгдийг олж авах боломжтой. Хэрвээ та аналитикээ сайн шалгаад анализ хийх юм бол та цацаж байгаа мэссэжээ ямар хүмүүст илүү хүрч байна вэ, ямар төрлийн бичлэг ямар хүмүүст зориулж хийх вэ, хэдэн цагт бичлэгээ цацах вэ, хэд дэх өдөр шинэ бичлэг гаргавал илүү хандалт авах вэ зэргийг мэдэх боломжтой.
Имэйл suubscribe тай бол таны илгээсэн мэйлийг онгойлгож уншиж байна уу, онгойлгож уншсан хүнээс хэдэн хувь нь цааш нь дарж вэбсайтруу болон бусад гадагш холбоосруу дарж байна гэх мэт мэдээллүдийг авахын тулд датагаа шалгаж үзэж, хаана болж бүтэхгүй байгааг олж тогтоогоод түүнийгээ сайжруулснаар бизнес сайжирна.
Хэрвээ та орчин үед бизнес хийж байгаа бол танд имэйл subscribers байгаа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол танай бизнес маш том юмнаас хоцорч байна гэж ойлгох нь зүйтэй. Тиймээс өнөөдрөөс эхлээд имэйл листээ үүсгээрэй. Хэрвээ та имэйл лист гэж юу болохыг мэдэхгүй бол гүүгл дээр “имэйл лист гэж юу вэ ука төмөр” гээд хайгаад үзээрэй. Миний хийсэн бичлэгүүд гарна түүнийг үзээрэй.
Би энд жишээгээр тайлбарлая. Хэрвээ та дэлгүүртэй бол мэдээж танай дэлгүүрт орж ирсэн хүн бүрт бараагаа зарах хүсэлтэй байгаа. Хэрвээ орж ирсэн хүн танаас юм худалдаж авахгүйгээр гараад явбал тэр хүн магадгүй танай дэлгүүрт дахиж хэзээ ч орж ирэхгүй байж болох юм. Та ч гэсэн тэр хүнийг дахиж олж уулзах боломжгүй. Хэрвээ та орж ирсэн хүн бүрийн имэйл хаягийг авч чадвал та тэр хүнтэй имэйлээр харьцах боломжтой. Жишээлбэл шинэ бараа ирсэн бол шинэ бараа ирсэн шүү орж ирж сонирхоорой эсвэл хямдрал зарласан бол хямдрал зарласан тухайгаа бичиж мэдэгдэх жишээтэй. Ингэснээр та орж ирсэн хүн бүрийг тухайн үед худалдан авагчаа болгож чадаагүй ч имэйлээр харьцаж худалдан авагч болгох боломжтой болно. Тийм учраас имэйл листтэй болох нь маш чухал.
Та имэйл листтэй бол явуулсан имэйлийнхээ датаг байнга шалгаж үзэх хэрэгтэй учир нь Имэйл явуулаад байдаг онгойлгож уншихгүй байвал утгагүй, тиймээс явуулсан имэйлийнхээ датаг шалгаж үзсэнээр яагаад гэдэг асуултандаа хариу авах болно жишээлбэл таны headline чинь муу байна уу эсвэл таны захиа спэмруу орж байна уу, эсвэл имэйлээ сайн бичээгүй байна уу?
Бизнес Муудах Үед Хэрхэн Сайжруулах Вэ
Хэрвээ та энэ бүгдийг гүнзгийрүүлж үзэх хүсэлтэй бол би танд Трафик сургалтаараа дамжуулж яаж гэдгийг бүгдийг зааж өгөх болно. Мөн дээр нь сошиал медиа, подкаст YouTube-ээр бизнесээ сайжруулах мөн SEO буюу хайлтын систем ашиглаж бизнесээ сайжруулах, мөн хэрхэн яаж вэбсайттай болох вэ, хэрхэн яаж имэйл листтэй болох вэ зэргийг заах болно. Хэрвээ та аль хэдийн имэйл листтэй бол түүнийгээ хэрхэн яаж өргөжүүлэх вэ, хэрхэн яаж хөтлөх вэ, хэрхэн яаж имэйл листээрээ дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулах вэ зэрэг мэдээллүүдээс суралцах болно. Хэрвээ та энэ 5 сарын 15-ны дотор бүртгүүлбэл 25%-ийн хямдрал үзүүлэх болно. Сургалт 5 сарын 20-нд эхэлнэ.
За цааш нь үргэлжлүүлье. Та аналитикээ шалгаснаар таны бизнесийн дагуу хийж байгаа үйлдлүүд хүмүүст хэрхэн хүрч байна вэ гэдгийг мэдэх мөн хүмүүс хаана очоод үйлдэл хийхгүй гараад явж байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой болно.
Тодруулбал таны бизнесийн хийж байгаа маркетингийн үйлдлүүд хүмүүсийг дараа дараагийн алхамруу явуулж байна уу гэдгийг хянах хэрэгтэй. Жишээлбэл таны хийсэн бичлэгийг үзсэн хүн таны вэбсайтруу орж байна уу, таны вэбсайтруу орсон хүн имэйлд бүртгүүлж байна уу, имэйлд бүртгүүлсэн хүн имэйлээ уншиж баыйна уу, уншсан хүн цааш нь бараа бүтээгдэхүүнийг чинь сонирхож байна уу, худалдаж авч байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй.
Зар гаргасан бол гаргасан зар чинь боломжит худалдан авагчид хүрч чадаж байна уу, зар харсан хүн зарын дагуу үйлдэл хйиж байна уу гэх зэрэг мэдээллийг олж авах.
Таны хийж байгаа үйлдэл бүр хүмүүсийг бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авахад ойртуулж чаддаг байх хэрэгтэй.
Эхний алхам болох олон хүнд танигдахаас авахуулаад эцсийн алхам болох худалдлан авах хүртэлх алхмууд дэс дараалалтай зөв ажиллаж, алхам бүр үүргээ гйүцэтгэж байна уу ажлаа хийж байна уу гэдгээ хянаарай гэдгийг өнөөдрийнхөө бичлэгээр дамжуулахыг хүслээ.
Хэрвээ танд энэ тал дээр асуулт байгаа бол надруу имэйл бичээрэй. инфо ат ука төмөр цэг комруу явуулаарай. Хэрвээ та имэйлээр уншиж байгаа бол энэ имэйлд хариу бичээрэй. Эсвэл сошиал медианууд дээр надтай холбогдоорой.
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog