Бид байгаагаараа төгс төгөлдөр
[powerpress]
Өнөө өглөө би ээлжит бичлэгээ хийх гээд өөрийгөө бэлдээд, компьютераа асаасны дараагаар санамсаргүйгаар мэйлээ нээж үзсэн. Би урьд нь бичлэг хийхээсээ өмнө мэйлээ шалгадаггүй, өнөөдөр яагаад ч юм бүү мэд шалгаад үзчихсэн.
Тэгсэн харин онцгүй, сэтгэл санаагаар унагаасан захиа байсан. Уншиж дуусчихаад бичлэгээ хийх гэсэн чинь нэг л болдоггүй. Би урьд нь иймэрхүү захиа болон сэтгэгдлүүд хүлээж авч байсан, гэхдээ тэр болгонд сэтгэл санаагаар унаж байгаагүй. Уншаад юун дээр цаашид анхаарах вэ гэдгийг анхаарч үзээд, хийх гэсэн зүйлээ үргэлжлүүлэн хийдэг байсан бол харин энэ удаад шал өөрөөр хүлээж авсан. Гэв гэнэт айдас төрж, өөртөө итгэх итгэлээ алдсан гэж болно.
Тиймээс
-Бичлэг хийхээ түр завсарладаг ч юм билүү
-Үс гэзгээ янзлуулж, дүр төрхөө сайжруулж байгаад болох уу
-Ер нь бичлэг хийхгүйгээр дан ганц блог дээрээ бичээд явдаг ч юм билүү
-Шинэ камер, гэрэлтүүлэг худалдан авмаар ч юм шиг
-Ер нь миний тухай иймэрхүү бодолтой хүмүүс их байвал яанаа ч гэж бодох шиг…
Энэ бүх бодлууд толгойд эргэлдээд ирэнгүүт маш ихээр стрэссдэж эхэлсэн. Хэдхэн минутны өмнө маш их эрч хүчтэй байсан бол хэдхэн минутны дараа бөмбөгдүүлсэн мэт болчих шиг болсон.
Би хангалтгүй гэдэг бодол намайг тэр даруйд эзэмдэж эхэлсэн. Миний энэ бодол худлаа гэдгийг өөртөө ятгаж хэлээд ч нэмэр болсонгүй.
Мэдээж би төгс төгөлдөр биш юм чинь 100% хангалттай байхгүй нь ойлгомжтой гэдэг бодол төрөөд, өнөөдөр ер нь бичлэг хийхээ больчихьё гэдэг шийдвэр гаргаад, компьютераа хаагаад, кофегоо чанаж уугаад сууж байх хооронд надад нэгэн асуулт орж ирж, түүнийгээ өөрөөсөө асуусан. Энэ асуултны хариулт ямар гайхалтай байсан гэж сананаа.
Ямар асуулт байсан бэ гэвэл
-Тэгээд юу гэж?
-Зарим нэг хүмүүс намайг хангалтгүй гэж бодлоо ч гэсэн, тэгээд юу гэж?
-Юу өөрчлөгдөх вэ? Юу ч өөрчлөгдөхгүй.
-Юу тохиолдох вэ? Юу ч тохиолдохгүй.
Эхлээд би жаахан эвгүйрхээд байсан бол төд удалгүй сэтгэл онгойж эхэлсэн. Миний дотор бүүр цэлмэх шиг болсон. Тэгээд кофегоо ууж дуусчихаад, нэг сайхан тольдоод, компьютерийнхаа урд сууж, ярих гэсэн сэдвээсээ хазайж та бүхэнтэйгээ энэ тухайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.
Хэрвээ би өөрийгөө төгс төгөлдөр болохыг хүлээсэн бол, хэрвээ би шинэ камер, гэрэлтүүлэг худалдан авахыг хүлээсэн бол, хэрвээ би өөрийн яриагаа төгс болгон сайжрахыг хүлээсэн бол энэхүү бичлэгүүдийг бараг хэзээ ч хийхгүй байх байсан.
Тиймээс өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хийх гэсэн юмаа хийж эхэлснээр бид өдөр болгон шийнийг сурч, тухайн хийж байгаа зүйлдээ улам туршлагажиж сайжрах болно. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Төгс төгөлдөр болохыг хүлээвэл цаг алдаж, цагийг үрэн таран хийж байна гэсэн үг. Учир нь төгс төгөлдөрийг өөрөөсөө хайгаад ч, бусдаас хайгаад ч, дэлхий ертөнцөөс хайгаад ч олдохгүй. Төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй.
“Юу ч хийсэн бай хамаагүй түүнийгээ хийх тэр мөч бүрт зүрх сэтгэлээ 100% зориулж чадах нь төгс төгөлдөр юм” болов уу гэж бодогдсон.
Орчин үед медиа хөгжиж, түүгээр цацаж байгаа мэдээлэл сурталчилгаанууд бараа, үйлчилгээгээ зарахын тулд та байгаагаараа хангалтгүй ээ, үүнийг худалдаж авснаар та залуужина, сайхан харагдана, туранхай болно, гэгээрнэ, хөгжинө, одууд шиг харагдах болно, баян болно, төгс болно… г.м.-ийг чихэн дээр байнга давтан хэлснээр биднийг бараг ховсдох шиг болдог. Тиймээс бид байгаагаараа хангалтгүй гэдэг бодолд хүрдэг.
Хэрвээ та аль нэг талаараа
-төгс төгөлдөр байсан бол
-туранхай байсан бол
-баян байсан бол
-боловсролтой байсан бол
-танил талтай байсан бол
-нэр цуутай байсан бол… тэгээд л боллоо гэж бодож байгаа бол ХУДЛАА!
Тиймээс
-Та ямар ч алдаа гаргасан бай
-Хэдэн ч удаа ялагдсан бай
-Өнгөрсөн амьдрал тань зовлон гунигаар дүүрэн байсан ч бай
-Хүмүүс таныг юу гэж ч хэлсэн бай… хамаагүй ТА байгаагаараа ХАНГАЛТТАЙ.
Хэдийгээр та төгс төгөлдөр биш ч гэсэн та ОНЦГОЙ. Таны амьдралын нугачаа, таны амьдралын туршлага, танд тохиолдсон төвөгтэй асуудлууд, таны чадварууд, таны гаргасан алдаа дутагдлууд… бүгд нийлээд таныг ОНЦГОЙ болгож чадна.
Өөрийн ОНЦГОЙ, ӨВӨРМӨЦ шинж чанаруудыг байгаагаар нь ЯГ ОДООНООС илэрхийлж эхлэх хэрэгтэй!
Бид төгс төгөлдөр болохыг их хичээдэг, төгс төгөлдөр болж чадахгүй байгаагаадаа гуньж гутардаг, өөрийн үнэнийг нуудаг, сэтгэлээ зовоож, стрэссддэг.
Та ч төгс төгөлдөр биш, би ч төгс төгөлдөр биш, хэн ч төгс төгөлдөр болж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт бид өөрсдийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч эхэлдэг ба бид өөрсдийнхөө жинхэнэ “би”-г илэрхийлж эхэлдэг. Өөрийнхөө жинхэнэ “би”-г илэрхийлснээр ямар гоё гэж сананаа, эрх чөлөөг эдлэнэ.
Хэрвээ тийм их төгс төгөлдөр гэдэг зүйлийг үнэхээрийн байлгах хүсэлтэй юм бол ТА байгаагаараа ТӨГС ТӨГӨЛДӨР. Энэ бол үнэн. Үнэнг хэн ч өөрчилж чадахгүй ээ.
Амжилт хүсье!
© Ука Төмөр
hi Uka saihan bichleg bnaa ter setgeleer unagasan email.s iluu chamd talarhsan uram ogson n ih bga bhaa gej bodoj bna. amjilt
@peta bayar quarelle Урмын үгээ үлдээсэнд чамд маш их баярлалаа!
Hi Uka,
Harin bi inbox oo neegeed harahad, hamgaas turuun chinii emailiig haranguutaa “irchihej” gej bayarlasan shuu. Hichneen dotor ni yu gej bichseniig medeegui, unshaagui murtuu.
Tegeed unshaad uzehed harin erch huch medregdej “tegeed yu gej” gej heldeg bsan huuchnii bi sergeed ehelsen yum shig genet medregdsen. Bayarlalaa. tegeed yu gej, bi yagaad busdad taalagdah yostoi gej…….
Uragshaa, Uka!!!
@Oyunaa Яг зөв! Тэгээд юу гэж бид байгаагаараа байж байна, харин ч бүүр сайжирч байна!:) Баярлалаа!
Sain uu Uka! Ih bayarlalaa. Chi uneheer onts huuhen bnaa. Ene saihan ajil hiij busdiig haij oloh gesen ooriigoo medeh gesen tiim chuhal zuiliig tsogtsoor ni sedev geargaj yarij bgaa chine uneheer ih saihan sanagdaj bna chamd ulam ih amjilt husie! Chi mongoor lekts unsangui chi mongonii toloo bish bgaa ni uneheer saihan buyantai ajil shuu eniigee urgeljluuleerei minii duu.Bi urgelj sonsoj bh bolno
Nadad Sektret. com-s 7 honog bolgon zahai hicheel irdeg l dee gehdee bi 1 yumiig oilgodoggui bsan yum Ter zuilee olj avlaa Ene ni yu ve gevel yaj sorog/-/ bodoliig yaj alga bolgohiig oilgoddogui bsan yum. Odoo iim amarhan yum baij gedegiig oilgoloo.Magadgui bi dutuu unshiad bas oilgoogui bh. Za Amjilt!
@Bolor Таны үлдээсэн сэтгэгдэл миний өнөөдрийн энэ өдрийг ямар сайхан болгож байна гэж сананаа! Маш их баярлалаа. Заримдаа амархан энгийн зүйлүүд дээр анхаарлаа үл төвлөрүүлснээр түүнийгээ анзааралгүй өнгөрдөг тал надад бас их тохиолдож байсан.
Цаашид хамтдаа алхах болсондоо туйлын их баяртай байна. Танд аз жаргал,амжилт хүсье!
Yavsan nohoi yas zuuna. Yavaad bai, bodoldoo orootsoldson humuus chinii mail-r zangilaag ni tailah gej yavaa, amjilt
@Kk Баярлалаа найзаа ♥!
hi Uka egchee ene udriin mend ynz bvriin hvmvvsiin eldwiin sonin muuhai vgtei @-vdiig bitgii too
bid nartaigaa bainga hamt bj uram zorig orhoor goe2 bichleg @-v ilgeedegt tani zunduu ih bayrladag
tand bayrlalaa
amjilt
@Даваа Бид бие биедээ урам өгөөд үнэхээр гоё шүү! Маш их баярлалаа! Та хэд маань үргэлж дэмжиж тэтгэдэг учраас би өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр байна.
hi?tanii bihclegiig unshsan chin neg l shan bolchihloo,onoodor neg zuild setgeleer unaad ih hetsuu bsiin.tegsen neeh goy yum unshmaar sanagdaad tanii site ruu orson chin yag adilhan medremj torsnoo bichtsen bhaar n huuh hurdan duustal n unshii geed l uram orood l ,unshaad dussan chin bur goy bolchloo.tanii bichlegiig uzeh ch goy unshih ch goy bdag.tanid amjilt husey!ta chadnaa!=)togs hun gej ugiin bhgui.keke
@eni Маш их баярлалаа Эни!
Sainuu Uka,
Chinii blogiig unshih ih durtai, hund heregtei medeelel, oortoo heregjuulj baigaa oodrog saihan buhnee busadtai huvaaltsdagt chin mash ih durtai. Bi urgelj blogoos chin shine sanaa, erch huch avdag.
Zondoo olon bichlegees chin amidraldaa heregjuulj ehelj bn. Baga bagaar bi ch bas ahij bn. Yalanguyaa onoodriin bichleg chin nadad ih tsagaa olson zovlogoo bn.
Chamd amjilt husey! Bayarlalaa, bitgii zorilgoosoo shantraarai!
@from Paris Сайхан сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа! Амьдралдаа хэрэгжүүлж байгаа гэдгийг тань сонсоод үнэхээр баяртай байна. Чамд АМЖИЛТ хүсье. Бие биендээ урам өгч, бие биенээсээ сурч, бие биендээ заана гэдэг үнэхээр гайхамшигтай.
Hi uneheer yaalagddag shuu.
@Baaska гэхдээ дийлэх нь их!
Сайн байна уу Ука эгч ээ.Таны бичлэгүүдийг уншдаг хүмүүс үнэхээр их болжээ.Тэдгээр хүмүүсд та гэрэл гэгээ,итгэл нэмж,урмыг нь бадрааж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Танд болон таны гэрэлтсэн блогт амжилт хүсье! Та гоё шүү 🙂
@Tsegmid Цэгмид ээ, маш их баярлалаа! Чамд ч гэсэн аз жаргал, амжилт хүсье ♥!
сайн байна уу?
Би өөрт чинь өөрийн бодлоо хэлэх гэсэн юм.
1. тотийн зөвлөгөө (еврей үндэсний үлгэр) http://sarnai99.blog.gogo.mn/read/entry70578
2. худгийн сохор мэлхий тухай үлгэр
гэсэн үлгэрүүд байдаг даа. би хэцүү санагдсан үедээ энэ үлгэрүүдийг уншаад тайвширдаг гэх үү дээ.
муу хүн заахыг хүсдэг, сайн хүн сурахыг хүсдэг гэдэг.
хүний оюун санаанд хүлээж авах чадвар гэж байдаг. хүн тэр чадвараа байнга хөгжүүлж байх хэрэгтэй. хүнд юу ч тохиолдож болно. гадны сэтгэл зүйн довтолгоо (энергийн вампируудын довтолгоо), бас ямар нэгэн хүчин зүйл, амьдралын хэв маяг хэвшлээс шалтгаалан хүний хүлээн авах чадварт нөлөөлдөг.
хүн оюун санаагаа байнга хурцалж байх учиртай. Өнөөдөр дайсныг дарсан аргыг маргаашийн дайсанд хэрэглэвэл ялагдана гэдэг дээ.
хүлээж авах чадвар тааруу санагдсан үедээ бусад хүнтэй уулзаж байх нь маш хортой. нөгөө хүнд чинь муугаар нөлөөлдөг. эсвэл чи бусдын дарамтанд юмуу мэхэнд орно.
хүн ганцаараа байх үедээ өөрийнхөө хүч чадлыг маш ихээр мэдэрч сэргээж чаддаг. харин ганцаардаж байна гэж бодоод байхаар алддаг байх.
-зарим хүнтэй нэг юм хийхээр ямар ч хэцүү юм байсан амархан, ямар ч бартаа саадтай байсан амархан давдаг, дахиад тэр даваа бартаагаар дахиж улам эрчтэй давах хүсэл нь оргилж байдаг.
-зарим муу хүнтэй цуг явахад дов байсан юм уул шиг санагдаж тэр хийх гэж байсан юмаа хийх зүрх зориггүй болж хүртэл хүн шалдаа буудаг.
энэ 2 байдал 2-уулаа өөрийгөө хурцалдаггүй оюун санааны хувьд сул дорой хүмүүст тохиолддог мэдрэмж.
хүн эхлээд ганцаараа байж төвлөрөөд өөрийнхөө жинхэнэ хүч чадал, темпийг олж авах ёстой. ХҮН ТӨСӨӨЛСНӨӨСӨӨ МАШ ИХ ХҮЧ ЧАДАЛ, ЧАДВАРТАЙ БАЙДАГ, төсөөлөл болон бодолдоо хэзээ ч захирагдаж болохгүй гэдгийг сана.
өнөөдөр хоол олж идсэн аргаар маргааш хоол олж иднэ гэвэл маш том эндүүрэл. өөрийгөө байнга хурцалж яваарай.
тавгүй үедээ комментоо битгий уншиж бай. тэр чинь чамд хүнд цохилт болно. амьдралынхаа хэв маягийг жоохон өөрчил. спортоор хичээллэ.
гэж хэлэх гэсэн юм. Best wishes for you
@Tulga Цаг заваа харамгүй зарцуулж зөвлөгөө өгсөнд баярлалаа! Амжилт хүсье!
Энэ яасан гоё бичлэг вэ?. Яг л сэтгэл зүйч нүд рүү маань хараад зөвлөгөө өгч байгаа юм шиг дотор догдоллоо. Маш их урмаар эрч хүчийг дахин олж авлаа. Та бол намайг бүдэрч унахад гараас минь татан босгодог Тэнгэрийн элч.
@Энхцэцэг Баярлалаа! Дахиж бүдэрсэн ч өөрийгөө татан босгодог эрч хүч чамд бий!!! АМЖИЛТ хүсье Энхцэцэгээ!
Сайн байна уу? үнэхээр цагаа олсон бичлэг байлаа. майлээ шалгаж чадалгүй удаж байгаад орж ирсэн чинь зөндөө их урмаар цэнэглэгдчихлээ. энэ асуудал надад байнга тулгардаг. би өөрийгөө бусадтай харьцуулж бас тэдний санаа бодлыг хэт өөр дээрээ эмзэг тусгаж авдаг. харин энийг уншаад би ямар хэрэггүй юманд өөрийгөө шаналгаж байваа гэж бодож байна. Ука эгчдээ үнэхээр үнэхээр баярлаж байна. үргэлж урмаар тэтгэж, цагаа олсон сэргэлтийг бидэнд илгээж байдаг шүү. энийг уншсаны дараа цээж дүүрэн амьсгалж, өөрийгөө амьд байгааг илүү ир мэдрэх шиг, сэтгэл хангалуун нэг л сайхан байна
за тэгээд дараагийн бичлэгийг тэсэн ядан хүлээж байя.
Амжилт, Ука эгчээ
unen une togs gewel oroor bh ta ch goe shuuu amjlt urgelj hamtdaa shuu
sn uu Uka zav bolohgui ene bichlegiig ih oroitoj uzlee. tsag tuhaid ni unshij com-t uldeeguidee haramsah ch shig neg l ter muu humuusees umuuruh setgel turuud bna… tiimee bid bgaagaaraa tugs tuguldur… chi ih buyantai zuil hiij bgaa shuu. amjilt husiy
@paga Сайн уу Paga! Өө, зүгээр! Уншсанд маш их баярлалаа ♥!
Sain bna uu taniig shuumjilsen ter meil taniig togs togoldor bh shaardlagui gedgiig bas jaahan oilguulsan bna shuu dee goy hariult olsj bidentei huuvaaltssand bayrlalaa taniig shuumjilsen magtsan buh meilees bugdees ni uram avch bgaarai ene bugd adil zuiluud
@tseegii Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа Цээгий!
hi Uka та сайн байна уу, би амьдралаа өөрчлөхийн тулд дотоод хүнээ өөрчлөх хэрэгтэй гэдгийн мэдээд тийм их удаагүй байгаа. гэхдээ өөрийн тань бичлэгийг санаандгүй олж харсандаа үнэхээр баяртай байна. таны тусламжтайгаар би өөр олон зүйлүүдийг мэдэж чадаж байгаа учраас бас энэ бүхнийг хүнд илүү амраар ойрхоноор тайлбарлаж байгаад үнээхээр баяртай байна. таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт амьдралд тань аз жаргал хүсье
@gema bayarlalaa! энд уулзсандаа баяртай байна!