Байхгүйн зовлон
Амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүст байхгүйн зовлон их байдаг. Тэдэнд их том мөрөөдөл, зорилго байдаг ч гэсэн түүндээ хүрэх гэхээр мөнгө байхгүй, тэдэнд туслах, тэднийг дэмжих хүн байхгүй, тэдэнд авьяас чадвар, мэдлэг боловсрол байхгүй, тэдэнд амжилтанд хүрэх хнгалттай цаг хүртэл байхгүй байдаг.
Харин амжилттай хүмүүсийг харахад тэдэнд бүх л юм байдаг. Тэдэнд мөнгө, танил тал, мэдлэг боловсрол, цаг зав гээд л бүх юм байдаг. Тэр ч үүднээсээ тэд амжилттай байдаг юм шиг санагддаг.
Гэвч бид амжилттай хүмүүсийг амжилтанд хүрсэн хойно нь л мэддэг. Анх амжилтанд хүрэх гээд зорих үед нь ямар байсан гэдгийг нь тэр болгон мэддэггүй. Тэд анх амжилтанд хүрэх гээд тэмүүлж байхад тэдэнд мөн ялгаагүй байхгүйн зовлон байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэд тэр бүгдийгээ тоочихын оронд байгаа бүхэн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ ашиглаж, байхгүйгээ байлгахын тулд зорьж тэмүүлж чадсан учраас тэд өнөөдөр амжилттай болсон байдаг.
Тиймээс өнөөдрийн миний танаас асуух асуулт бол “Танд өнөөдөр байхгүйн зовлон байна уу? Хэрвээ тийм бол юу юу байхгүй байна вэ? Бас юу юу байна вэ гэдгээ бүртгэж үзээд, өнөөдөр яг одоо байгаагаа ашиглаж, байхгүйгээ бий болгохын тулд та юу хийж чадахаар байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийхээ дагуу үйл заавал хийгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр