Байхгүйгээс яаж бий болгох вэ?
Байхгүйгээс яаж бий болгох вэ?
Юу ч үгүй байж яаж юмтай болох вэ?
Хичээвэл хүн бүр хийнэ. Хийвэл хүн бүр чадна.
Амжилт чадвартай хүн үү, үгүй юу гэдгээс хамаарахаас илүү хүсч байна уу, үгүй юу гэдгээс хамаарна. Тиймээс хүсч байна уу, үгүй юу гэдэг дээр шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Та амьдралаа өөрчилж, цоо шинэ замаар явах шийдвэрээ гаргаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Энэ цоо шинэ замыг гаргахад тань би танд өнөөдөр туслах хүсэлтэй байна. Тиймээс “Байхгүйгээс яаж бий болгох вэ?” гэдэг энэ бичлэгээ хүргэж байна.
Байхгүйгээс яаж бий болгох вэ?
- Байхгүйгээс бий болгох эхний алхам бол бодол санаа, төсөөлөл юм. Танд ямар санаа төрж байна вэ? Та юу төсөөлж байна вэ?
Зарим хүмүүс санааг хоосон гэдэг. Төсөөллийг ч хий хоосон гэж үздэг. Мэдээж бодол санааг бариад авч болохгүй. Гэхдээ бодол санааг яав ч хоосон гэж хэлэхгүй. Яагаад гэвэл санаанаас юм ургаж гардаг. Хүнд эхлээд санаа төрнө. Санаанаас бизнес үүснэ. Санаанаас байшин босно. Санаанаас технолог үүснэ. Санаанаас эм тариа, бүтээгдэхүүн үүснэ. Бидний хэрэглэж байгаа бүх зүйл эхлээд санаа байсан. Санаагаа ургуулан бодсоноор төсөөлөл үүснэ. Төсөөлж, харж чадсан учраас түүнийгээ бодит болгоно. Тиймээс санаа, төсөөлөл маш хүчтэй.
Жишээлбэл, Байшин барихын тулд эхлээд байшин барих санаа төрнө. Дараа нь ямар байшин барих вэ гэдгийг төсөөлөн бодно. Хэдэн давхар, хэдэн өрөөтэй, хэдэн гаражтай гээд л, өрөөнүүд нь ямар зохион байгуулалттай байх вэ, цонх нь ямар хэлбэртэй байх вэ гэх мэт бүгдийг харж төсөөлж, түүнийхээ дагуу байшингаа барина.
Тиймээс байхгүйгээс юм бий болгохын тулд эхлээд санаа төрнө, түүнийгээ ургуулан бодож төсөөлнө. Хүн бүрт л санаа төрдөг. Өгт санаа төрдөггүй хүн гэж байхгүй. Танд ч гэсэн төрсөн санаа байгаа гэж бодож байна. Тэр санаа чинь юу вэ? Таны хувьд юу боломжтой вэ? Түүнийгээ төсөөлөн бодоорой.
- Байхгүйгээс бий болгох дараагийн алхам бол таны төсөөлсөн төсөөлөл бодит гэдэгт итгэх юм. Амжилтанд хүрсэн зөндөө хүмүүс байхгүйгээс бий болгож, ядуугаас баян болж, юу ч үгүй байж том амжилтанд хүрсэн байдаг. Хэрвээ тэд чадсан бол та ч гэсэн чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрвээ тэдэнд боломжтой байсан бол танд ч гэсэн боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй.
Магадгүй та өмнө нь чадаж байсан одоо чадахаа больсон байж болох юм, өмнө нь хангалуун байсан одоо үгүй байж болох юм. Нэгэнт өмнө нь чадсан юм чинь одоо ч гэсэн чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй.
Танд ямар санаа төрж байна вэ, та юу төсөөлж, танд юу боломжтой санагдаж байна вэ? Хэрвээ боломжтой л гэж бодож байгаа бол таны хувьд боломжтой л байх учиртай. Тиймээс боломжтой гэдэгтээ итгээрэй.
Итгэл маш хүчтэй. Итгэсэн учраас л бодит болгодог. Итгэсэн учраас л итгэл дээрээ тулгуурлаж үйлдэл хийдэг.
Байхгүйгээс яаж бий болгох вэ гэдэг эхний алхам бол юу боломжтой вэ гэдгийг төсөөлж бодно. Дараагийн алхам бол боломжтой л юм бол танд ч гэсэн боломжтой гэдэгт итгэх юм.
- Ингээд гурав дахь алхам бол санаа, төсөөллөө бодит болгох ажилдаа орох юм. Ажилдаа орж мөнгөө хийх, ажилдаа орж байшингаа барих, ажилдаа орж бизнесээ бүтээх, ажилдаа орж номоо бичих, ажилдаа орж дасгалаа хийх, ажилдаа орж хүүхдээ хүмүүжүүлэх, ажилдаа орж хийж эхлэх хэрэгтэй.
ХИЙ.
БҮТЭЭ.
БАЙГУУЛ.
АМЬДРУУЛ.
БОЛОМЖТОЙ БОЛГО.
БОДИТ БОЛГО.
Үйлдэлгүй итгэл байгаад ямар ч утгагүй. Харин итгэл дээр тулгуурласан үйлдэл гайхамшгийг бүтээж чадна.
Үүнийг ойлгож чадвал шинээр карьер үүсгэх боломжтой юм байна, эрүүл чийрэг байх бломжтой юм байна, баян болох боломжтой юм байна, үнэ цэнтэй юм хийж, бүтээж бусдад тусалж, эх орондоо үнэ цэнтэй нэгэн болох боломжтой юм байна гэдгийг мэдэх болно.
Гэхдээ ингэхэд их учир бий, юу вэ гэвэл үүний тулд маш их сахилга бат хэрэгтэй.
Байхгүйгээс бий болгохын тулд хийх сахилга баттай байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл сахилга батыг чанга сахих хэрэгтэй. Сахилга бат бол төсөөллөө бодит болгох хамгийн чухал зүйл. Хийх сахилга баттай бол байхгүйгээс юуг ч бий болгоно. Хамгийн гол нь ХИЙХ л хэрэгтэй. Үүнийг огтхон ч мартаж болохгүй. ХҮС. ХИЙ. ХҮР.
АМЖИЛТЫН ТАРНИ
ТӨСӨӨЛЛИЙГ БОДИТ БОЛГОДОГ САХИЛГА БАТДАА БИ ТАЛАРХАЖ БАЙНА!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР