Амьдрал Таныг Сорих Үед Үүнийг Хийгээрэй
Амьдрал Таныг Сорих Үед Үүнийг Хийгээрэй
Бүх зүйл санаснаар болж бүтээсэй гэдгийг бид бүгдээрээ хүсдэг. Ингэж хүсдэггүй хүн гэж байхгүй. Гэвч амьдрал үргэлж санаснаар болдоггүй. Амьдрал үргэлж биднийг сорьж байдаг. Хүн эдгээр сорилтуудыг хянах ямар ч боломжгүй. Тийм ч учраас амьдралд алдаж онох зүйл их гардаг. Бүх зүйл буруугаар эргэж, төлөвлөсний дагуу болоогүй, өөртөө эргэлзэх үед асуудлаа шийдвэрлэхэд үнэхээр хэцүү байдгийг та сайн мэдэж байгаа, тийм үү!
Энэ үед шаналаад суух уу эсвэл түүнийхээ дагуу ямар нэгэн юм хийх үү гэдэг нь тухайн хүнээс шалтгаална. Би танаас асууя: Амьдрал танруу зовлон шидэх үед та хэрхэн ханддаг вэ? Хэрхэн яаж хандснаас болж бидний амьдрал ямар байх нь шийдэгддэг. Тиймээс би өнөөдөр хэцүү үед хийх 3 хялбар аргыг санал болголоо.
Амьдрал Таныг Сорих Үед Үүнийг Хийгээрэй
1. Өөрийн давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлэх.
Бид заримдаа аз жаргалтай, заримдаа гунигтай, заримдаа итгэл найдвар төрсөн, заримдаа гутранги, заримдаа хүүхэд шиг, заримдаа төлөвшсөн гээд л олон янз хувирдаг. Энэ нь бидний амьдралд сайн, муу янз янзаар нөлөөдөг ч, бид сул талууд дээрээ илүү анхаарал хандуулах хандлагатай байдаг.
Давуу тал гэж юу вэ?
Давуу тал гэдэг нь таны тууштай маш сайн хийж чаддаг, автоматаар ч сайн хийж чаддаг, хийснээрээ сэтгэл ханамж авч чаддаг тал юм. Жишээлбэл: давуу тал гэж нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, хүмүүстэй найрсаг сайхан харьцаж чаддаг, аливаа зүйлийг төсөөлөх чадвартай, эсвэл хоол сайн хийдэг гэх мэт давуу талууд байж болно.
Өөрийнхөө давуу тал дээр анхаарлаа хандуулах уу эсвэл сул тал дээр анхаарлаа төвлөрүүлэх үү гэдэг нь их учиртай байдаг. Сул тал дээр анхаарлаа төвлөрүүлснээр өөрийгөө голох болон өөрийнхөө чадварыг голох аюултай. Өөрийгөө голсноор өөрийн үнэлэмж муудна, өөртөө итгэх итгэл муудна. Харин давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлснээр хүссэн үр дүндээ баталгаатай хүрч чадах ба сул талаа ч засаж залруулах чадвартай байна. Жишээлбэл: Хүнтэй харьцаж чаддаггүй хүн байлаа гэж бодьё. Хэрвээ тэр хүн би хүнтэй харьцаж чаддаггүй гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд яваад байвал яах вэ бүүр л хүнтэй харьцаж чадахгүй, улам бүрэг болж, хүнээс зугтсан, ганцаардмал, өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна. Түүний оронд би хүнтэй харьцаж сайн чаддаггүй ч гэсэн би их тусархуу хүн гэдэг дээр өөрөөр хэлбэл би тусч хүн тиймээс олон хүнд туслах хүсэлтэй гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх юм бол олон хүнд тус хүргэж чадах ба хүнтэй харьцах чадвар нь дээшилж, өөртөө итгэх итгэл нь хүртэл нэмэгдэнэ. Тиймээс өөрийн давуу тал дээр байнга анхаарлаа төвлөрүүлж байх нь зүйтэй.
2. Хугацаанаасаа өмнө хийж дуусгах.
Та юу хүсч байна вэ? Ямар үр дүнд хүрмээр байна вэ? Үр дүндээ хүрээд ямар мэдрэмж авахыг хүсч байна вэ? Энэ бүгдийгээ тодорхой болгох. Тэгээд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд та юу хийж чадах вэ? Юу хийхэд бэлэн байна вэ? Хүссэн үр дүндээ хурч чадсанаар дараа нь та юу хийх вэ? гэдгийг бүгдийг тодорхой болгоно.
Хэрвээ та хийх юмаа тодорхой болгоод, ямар үр дүнд хүрэхээ тодорхой болгоод тэгээд хийх юмнуудаа задалж бага багаар төлөвлөж хийвэл чадахгүй, боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь цагийг нь давчуу болгож байж хийх биш өөртөө хангалттай цаг өгч хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл цагийг нь дөхүүлж байгаад хийх биш эртнээс тайван уужуу сайн хийх нь хамгийн чухал. Цаг хүрэхгүй сандарч хийсэн зүйл сайн үр дүнд хүрдэггүй. Халтуурдаж хийх, уур уцаартай хийх, хараалтай хийх, хавь орчны хүнд дарамт үзүүлэх, алдаа гаргах гээд л олон муу талтай. Харин эртнээс хийж эхэлсэн ажил цагаасаа өмнө дуусч, тайван уужуу, илүү няхууртай, гарах алдааг илүү хянаж хийх боломжтой болдог. Тиймээс аливаа зүйлийг эртнээс хийж, хангалттай цаг байгаа дээр хийж байх нь зүйтэй.
3. Алдаа гэж байхгүй.
Амьдрал гэж яг юу юм бэ? Сайн цалинтай, сайн ажилд орох уу? Хүнтэй сууж, хүүхэдтэй болох уу? Юмны үнэ цэнийг мэдрэх үү? Наргиж цэнгэх үү? Энэ нь хүн хүнд өөр өөр байдаг. Миний хувьд бол өдөр бүр өөрийнхөө хамгийнхаа сайнаар байхыг хичээж, чадах бүхнээ хийж, өөрийгөө хөгжүүлж, эргэн тойронд байгаа хүмүүст сайн нөлөө үзүүлэх нь сайхан амьдрал гэж боддог.
Өдөр бүр өөрийнхөө хамгийнхаа сайнаар байх нь амаргүй. Заримдаа өөртэйгээ тэмцэнэ, заримдаа өөртөө сэтгэл хангалуун байна. Гэхдээ энэ явцад бид үргэлж өсөж, сурч, хөгжиж байдаг.
Хүн гэдэг амьтан суралцах, дасан зохицох хосгүй чадвартай байдаг учраас хамгийнхаа сайнаар байх арга замыг үргэлж хайж, илүү их зүйлийг бүтээхийг хүсдэг.
Тийм учраас амьдралынхаа төлөө хийж буй бүх зүйл таныг нэг алхам урагшлуулж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэг алхмаас нөгөө алхамруу явсаар байж гайхамшигтай зүйлийг бүтээдэг. Энэ явцад хүн бүр алдаа гаргадаг. Гэхдээ хамгийн гол нь алдаа гаргачихлаа гэж урам хугарах биш харин ч гаргасан алдаа, оролдлого бүр урагш ахих нэг алхам болдог гэдгийг санах хэрэгтэй.
Алдааны давуу тал юу вэ? Алдаа гаргаад, алдаагаа таньж мэдсэн тохиолдолд түүн дээрээ тэмдэг тавьж дахиж тэр замаараа явахгүй байх, дахиж тэр арга барилыг хэрэглэхгүй байх аргыг мэдэж авдгаараа алдаа нь давуу талтай.
Аливаа зүйлийг хийж дуусах нь 100% гэж үзэхэд 1%-99%-ийг туулахгүйгээр хэзээ ч 100%-д хүрч чадахгүй. 1%-99% бол тэр чигээрээ алдаа байдаг. Өөрөөр хэлбэл бид алдаан дундаас амжилтыг олно.
Хийж бүтээж байгаа зүйл чинь санаснаар болоогүй ч та үйлдлээсээ суралцаж байгаа. Сурсан бүхэн читнь таныг урагшлуулах чухал алхам болж байгаа. Тиймээс алдаа гэж байхгүй.
Алдаа бол суралцах, өсөх, дараагийн удаа алдаа гаргахгүй байх зам юм. Алдаа бол амжилтанд хүргэх зам юм.
Амьдрал таныг сорих үед 1. Өөрийнхөө давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлэх. 2. Өөртөө хангалттай цаг өгч, хугацаанаасаа өмнө дуусгах. 3. Алдаа гэж байхгүй гэдгийг ухаарах.
Өнөөдөрийн энэ бичвэрээс танд таалагдсан ганц зүйл юу вэ? гэдгээ доор хуваалцаарай мөн таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай. Баярлалаа!
Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
Энэ Бичвэрийг сошиал дээр шэйрлэх: