Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл
Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл
Энэ олон жил амьдрахад амьдрал надад их олон юм зааж сургасан. Тиймээс би энд Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл дурдлаа. Энэ бүгдийг тантай хуваалцаж байгаадаа би маш их баяртай байна.
—> Амьдралаас Сурсан Эхний Зүйл:
Амжилт хэзээ ч таны нөөц бололцооноос хамаарахгүй. Таны авхаалж самбаатай шууд холбоотой.
Хүмүүс бодохдоо тодорхой хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй, танил тал хэрэгтэй, сургууль төгссөн байх хэрэгтэй гэж боддог.
Хэрвээ үнэхээр хүсч байгаа бол үнэндээ танд аль нь ч хэрэг болохгүй. Аль нэг нь байгаа бол мэдээж сайн хэрэг. Байхгүй бол санаа зоволтгүй. Байхгүйгээр амжилтаа эхлүүлж болно.
Би анх бизнесээ эхлүүлж байхад надад мөнгө байгаагүй, би ядуу байсан. Надад танил тал, туслах хүн байгаагүй. Бүр ганц ч байгаагүй. Интернэтийн тухай ямар ч мэдлэг байгаагүй. Фэйсбүүкийг хүртэл яаж ашиглахыг мэддэггүй байсан.
Гэхдээ надад нөөц бололцоо алга гээд би зогсоогүй. Харин ч үүнийгээ чалланж сорилт гэж бодож байсан.
Тиймээс айдсаа хажуу тийш нь түлхэж байгаад, оронд нь хүссэн газраа хүрэхийн тулд юу мэдэх хэрэгтэйг сурахын тулд оюун ухаанаа нээлттэй байлгахаар шийдсэн нь намайг 2 дахь зүйлрүү оруулсан.
—> Амьдралаас Сурсан Хоёрдахь Зүйл
Яаж хийх вэ, мэдэхгүй байна гэдэг бодол таныг зогсоохыг бүү зөвшөөр.
Хүмүүс мэдэхгүй чадахгүй зүйлрүүгээ орохоосоо их айдаг. Мэдэхгүй чадахгүй юмыг оролдож байснаас мөрөөдөлдөө хүрэх юмсан гэдэг байнгын бодолтойгоо хоцрохыг сонгодог нь маш их харамсалтай.
Хүмүүс одоогийн амьдралдаа бүрэн сэтгэл хангалуун биш байж болох ч урсгалаараа явсаар байдаг. Урсгалаараа явах нь арай баталгаатай айдасгүй юм шиг боддог. Яагаад гэвэл мэдэхгүй чадахгүй юмруугаа орвол айдас төрж болж бүтэхгүй зүйлүүдийг урьдчилан таамаглаж дэмий гэдэг дүгнэлтэнд хүрч одоо байгаа амьдралаа үргэлжлүүлдэг.
Хэрвээ та миний энэ хэлээд байгаа айдсыг хэзээ нэгэн цагт мэдэрч байсан бол (эсвэл одоо мэдэрч байгаа бол) үүнийг даван туулах хамгийн сайн арга бол өөрийгөө зөв хүрээгээр хүрээлүүлэх хэрэгтэй болно. Энэ намайг 3 дахь зүйлрүү оруулсан. Хэрвээ та энэ мэдэрч байгаагаа дахиж мэдрэх хүсэлгүй бол мэдэхгүй чадахгүй зүйлруугаа үсэрч ороод сурах хэрэгтэй бүх зүйлээ сурч эхлээрэй. Ингэсэн тохиолдол энэ айдас дэмий худлаа айдас байсныг та өөрийн биеэр мэдрэх болно.
—> Амьдралаас Сурсан Гуравдахь Зүйл
Эерэг нөлөөллийн хүрээ үүсгэх.
Бизнесээ, орлогоо, карьерээ, харилцаагаа дараагийн түвшинд аваачихын тулд танд эерэг нөлөө үзүүлдэг орчин хэрэгтэй. Танд туслах, дэмжих хүмүүс хэрэгтэй.
Үүнийг би эерэг нөлөөллийн хүрээ гэж нэрлэж байна.
Хэрвээ таны одоогийн хүрээ таныг хүссэн газар чинь аваачаагүй бол та тэр хүрээгээ бүр шинээр үүсгэх хэрэгтэй.
Таны ирээдүй энэ хүрээнээс их хамаарна.
Надад анх энэ хүрээ байгаагүй. Тийм учраас би өөрийгөө номоор хүрээлүүлсэн. Тэр үед сошиал медиа гэж байгаагүй учраас өдөр болгон ном уншиж, тэмдэглэл хөтөлж мөн аудио бичлэгүүдийг машиндаа, гэртээ хаа явсан газраа сонсдог байсан. Нэг ёсондоо эерэг хүрээгээ би ингэж үүсгэсэн. Одоо бол сошиал медианууд дээр та зөвхөн сонсохыг хүссэн хүмүүсээ сонгоож аваад үзэж сонсож өөрийгөө цэнэглэж болно. Ютюб бичлэгүүдийг сонсож болно. Нэг гоё зүйл юу вэ гэвэл ютюб дээр та ямар бичлэг үзэж байна яг түүнтэй чинь холбоотой бичлэгүүд л гарч ирдэг. Сошиал медиа мөн ялгаагүй. Тиймээс илүү дутуу юм үзэлгүй зөвхөн өөртөө хэрэгтэйгээ эерэг нөлөөллийн хүрээ үүсгэх юмаа үзэх жишээтэй.
За тэгэхээр Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл бол 1. Амжилт хэзээ ч таны нөөц бололцооноос хамаарахгүй. Таны авхаалж самбаа хэр байна түүнээс хамаарна. 2. Яаж хийхээ мэдэхгүй байна гэдэг бодол танд саад болохыг бүү зөвшөөр. 3. Эерэг нөлөөллийн хүрээгээ үүсгэх.
Миний Амьдралаас Сурсан 3 Чухал Зүйл таны амжилтанд туслах байх гэж бодож байна. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.
ХҮС ХИЙ ХҮР – Ука Төмөрийн хамт подкаст сонсохыг хүсвэл доор линкүүдийг орууллаа.
Apple podcast
Castbox
Google
Spotify
Amazon Music
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Яг чухал үед, маш том дэмжлэг явуулсан танд баярлалаа. Би үнэхээр таатай нөхцөлд урсгал дагалгүй, мөрөөдлийнхөө төлөө урсгал сөрөх тухай маш их боддог боловч яаж! гэдэг айдастай яваад байсан юм. Энэ бичлэгийг уншаад ойлголоо. Дахин баярлалаа танд.
Сайн уу? Миний хувьд цаг үеэ олсон яг л эргэлзэж тээнэгэлзсэн үед их хэрэгтэй урам, зориг авлаа. Баярлалаа! Ука.
Би өдөр бүр хичээж байгаа, ингэж хичээхэд Ука чиний пост тус нэмэр болж байсан гэдгийг хэлэхэд таатай байна. Хааяа уншиж харсан ч тэр нь далд ухамсарт маань нөлөөлж байсан нь эргэлзээгүй. Яг энэ 3 зүйлийг амьдралаас суралцаж л явна, баярлалаа.
Хэрэгтэй үед хэрэгтэй цагт сайхан подкаст сонслоо. Байнга дагадаг шүү. Их баярлалаа.