Амжилтын Тухай Худал Ярианууд
Амжилтын Тухай Худал Ярианууд
Хүмүүс амжилтын тухай их олон янзын бодолтой байдаг.
Энэ бодол юунаас үүсэлтэй вэ гэвэл үзсэн, харсан, сонссон зүйлүүдээс их шалтгаалдаг. Үүнд хүмүүсийн ярьдаг явган ярианууд бас орно.
Тиймээс өнөөдөр би эдгээр явган ортой оргүй гээд яриануудын заримыг нь буюу 4-ийг нь тодотгохоор шийдлээ. Та үргэлжлүүлэн сонссоноор хэнд итгэх вэ, хэнийг сонсох вэ, аль нь үнэн бэ аль нь худал вэ гэдгийг эргэцүүлэн бодоход туслах байх гэж бодож байна.
- Азтай цөөхөн хүн амжилтанд хүрдэг. – Энэ бол худлаа. Амжилтанд хүрэх боломж хүн бүрт байдаг. Амжилтанд хүрсэн хүн бүр та бид 2-ын уншдаг номыг уншиж, хэрэглэдэг интернетийг хэрэглэж, иддэг хоолыг идэж, ордог номын сангаар үйлчлүүлж байсан. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тэдэнд байсан боломж танд ч гэсэн ижилхэн байгаа. Тэдэнд илүү боломж байсан учраас амжилтанд хүрчихээд байгаа юм бишээ гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь энэ боломжоо амжилт руугаа хэрхэн яаж ашигласнаасаа шалтгаалж хэр их амжилттай байна вэ гэдэг нь тодорхойлогдоно. Та ч гэсэн энэ боломжуудыг амжилтруугаа зөвөөр ашиглаж чадах юм бол амжилтанд хүрэх болно. Хамгийн гол нь амжилтанд хэрхэн яаж хүрдэг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Мэдсэнээр амархан болно. Тийм учраас би танд амжилтанд хүрэхэд чинь туслах зорилготойгоор өнөөдрийнхөө энэ дугаарыг хүргэж байна.
- Тусгай авьяас, чадвартай байжээж амжилтанд хүрдэг. – Энэ ч бас худлаа. Амжилтанд хүрэхэд авьяастай байх шаардлагагүй. Хэрвээ авьяастай бол мэдээж тэр чинь туслана. Гэхдээ дахин хэлье авьяастай байх шаардлагагүй. Хэрвээ дуучин болох хүсэлтэй бол мэдээж хоолойтой байх хэрэгтэй байх. Гэхдээ сайхан хоолойтой хүмүүс зөндөө байдаг ч дуугаа дуулаад амжилтанд хүрэх нь ховор байдаг тийм үү? Хэрвээ та бизнес хийх хүсэлтэй бол, хувийн брэндээ бүтээх хүсэлтэй бол, фитнес дасгалжуулагч болох хүзсэлтэй бол, дизайнер болох хүсэлтэй бол гээд л өөрөө сурч мэдэх боломжтой, түүнийгээ хэрэгжүүлж чадвал танд авьяас хэрэггүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь анхнаасаа тухайн талбар дээрээ авьяас чадвартай байгаагүй байдаг. Тэр ч байтугай 10 жилийн мэдлэг байхгүй эсвэл их дээд сургуулльп яваагүй эсвэл дүүргэж чадаагүй хзүмүүс байдаг. Гэхдээ би сургуульд битгий яв гэж байгаа юм биш. 10 жилээ амжилттай төгсгөөд, их дээд суоргуульд ороод амжилттай төгсөж чадвал амжилтанд хүрэх боломж бүүр их байх болно.
- Ар гэр нь нөлөөтэй, боломжтой айлийн хүүхдүүд амжилтанд хүрдэг. – Энэ бол бүүр худлаа. Хэрвээ та амжилттай яваа хзмүүсийг судалж үзвэл ихэнх нь ядуу зүдүү, боломжгүй ар гэрээс гаралтай байдаг. Тэд ар гэрээ тэжээх эсвэл, ажлаас ажил руу дамжиж тэндээсээ мэдлэг эзэмшиж, туршлага сууж, амьдралыг ойлгож, амжилтын үндсийг мэдсэн учраас амжилтанд хүрдэг. Ядуу гарлаас амжилтанд хүмүүсийг дурьдвал:
Oprah Winfrey
Howard Schultz
Ralph Lauren
Arnold Schwarzenegger гээд л бидний мэддэг амжилттай хүмүүс бий.
Ядуу гаралтай учраас амжилтанд хүрч чадахгүзй байна гэхийн оронд ядуу гаралтай учраас амжилтанд хүрэх ёстой гэж бодох хэрэгтэй гэж бодож байна. Ядуу гаралтай бол давуу талууд их байдаг. Жишээлбэл: ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг мэддэг болдог, юмхнаар юм хийчихдэг, илүү бүтээлч болсон байдаг, амьдралаа өөрчлөх хүсэл эрмэлзэл хүчтэй байдаг, гарч ирсэн боломж болгоныг голохгүй харин ч түүндээ талархдаг, дасан зохицох чадвар сайтай байдаг гээд л олон давуу тал байна. Энэ турхай би дараа нь тустай сэдэв болгож оруулах хүсэлтэй байна. - Амжилтанд хүрэх хэцүү. – Энэ бас худлаа. Амжилтанд хүрсэн олон хүмүүс амжилтынхаа төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг. Хөдөлмөр хүнийг бий болгосон ч гэж бас ярьдаг тэ. амжилтанд хүрэхийн тулд үхтлээ ажиллах болдлог гэж бас боддог. Тийм ч учраас түүнээс нь айгаад амжилтанд хүрэхэд хэцүү гэж боддог. Үнэндээ бол хэцүү гэдэг нь зөвхөн бидний тархинаас гарсан бодол, итгэл үнэмшил. Яг үнэндээ бол амжилтанд хүрэх амархан. Яаж амархан болгох вэ гэвэл энэ бодол, итгэл үнэмшлээ өөрчилж дахин программчлах хэрэгтэй. Өндөр уулын оргилд гарахаасаа өмнө дээшээ харвал тэр уулруу авирах нь хэцүү санагдана. Гэхдээ доороос нь авираад эхлэхэд тийм ч хэцүү санагдахгүй. Та уулын өөдөө авирч байсан бол мэдэж л байгаа. Хамт явж байгаа хүмүүстэйгээ ганц 2 юм яриад, дунд нь хэд хэд амраад авирч байхад нэг л мэдэхэд хүрдэг биз дээ. амжилтанд хүрэх яг адилхан.
Тэгэхээр иймэрхүү худал юманд битгий итгээрэй. Итгэснээр та амжилтанд хүрч чадахгүй.
За тэгэхээр танаас асуух асуулт байна. Та амжилтын тухай иймэрхүү худал яриа сонсож байсан уу? Сонссон бол тэр чинь юу байсан бэ? Та итгэж байсан уу? Та надтай хуваалцаарай.