Амжилтанд Хүрэх Үйл Явцдаа Дургүй Бол Амжилтанд Хүрэхгүй
Амжилтанд хүрэх үйл явцдаа дургүй бол амжилтанд хүрэхгүй.
Амжилтанд хүрэх хүсэлтэй боловч, хүрэх үйл явцдаа дургүй бол амжилтанд хүрэхгүй.
Амжилтанд хүрэх үйл явц тийм амар байдаггүй болохоор ихэнх хүмүүс үйл явцад нь дургүй байдаг. Жишээлбэл дасгал дээр авч үзэхэд, дасгал хийх нь сайн, дасгал хийснээр бидний эрүүл мэндэд сайн, дасгал хийснээр өөрийгөө өөрчлөнө, өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөнө гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа мөртлөө дасгал хийх дургүй байдаг. Дасгал хийх дуртай хүн гэж бараг байхгүй. Би өөр дээрээ жишээ авахад би дасгал хийхээсээ өмнө дандаа л дасгал яаж хийнээ гэж боддог. Дасгал хийж байх тэр хугацаандаа ч гэсэн дургүй байдаг. Дасгалаа бушуухан хийж дуусгахын түүс байдаг. Харин дасгалаа хийж дуусгасны дараа ямар азаар дасгалаа хийвээ, хийсэн нь болсон байна шүү гээд хийсэндээ сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор энэ хийсний дараах мэдрэмжээ хийхээсээ өмнө өөртөө сануулж байгаад хийдэг.
Тийм болохоор олон хүн амжилтанд хүрэх үйл явцдаа дургүй, гэхдээ тэр дургүйгээ хийснээр амжилтанд хүрдэг. Бидний дургүй гээд байгаа өглөө эрт босох, дасгал хийх, хүнтэй очиж уулзах, контент бичих, борлуулат хийх гэх мэт амжилтанд хүргэх үйлдлүүдээ хийх хэрэгтэй болно. Тиймээс үүнийг үргэлж өөртөө сануулж байгаад тэр хэцүү, дургүй үйлдлүүдээ хийх нь чухал. “Миний энэ хийх дургүй зүйлүүд намайг амжилтанд хүргэх юм шүү. Дуртай ч байсан дургүй ч байсан барьж аваад хийсэн нь дээр яагаад гэвэл хийсний дараа үргэлж сэтгэл хангалуун болдог” гэж өөртөө сануулаад хийгээрэй гэдгийг өнөөдрийнхөө энэ бичлэг дээр сануулахыг хүслээ.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР