Амжилтанд Хүрэх Айдас
“Амжилтанд хүрэх айдас” -аас болоод олон хүн амьдралынхаа зорилгодоо хүрч чаддаггүй. Үүнийг бүтэлгүйтлээс айх айдас ч гэж нэрлэдэг. Амжилт өөдөө явах үед ямар нэгэн алдаа гаргаад бүтэлгүйтээд түүнээсээ болж сөрөг үр дүнд хүрсэн тохиолдолд хүн дахин шийдвэр гаргахаас айдаг мөн түүнийгээ засч залруулж, арга хэмжээ авахаас айдаг. Яагаад гэвэл дахиж бүтэлгүйтэхээс айдаг.
Тиймээс Хэрвээ та амжилтанд хүрч чадахгүй байгаа бол магадгүй танд энэ “амжилтанд хүрэх айдас” байж болох юм. Тиймээс би өнөөдөр амжилтанд хүрэх айдасны шинж тэмдгүүдээс хуваалцахаас гадна энэ айдсаас болж амжилтын эсрэг хийдэг үйлдлүүдээс ганц хоёрыг дурдлаа.
Амжилтанд хүрэх айдасны шинж тэмдгүүд: Би энд 4-ийг орууллаа.
- Өөрийгөө сайжруулах арга техник болон хувь хүний хөгжлийг судалж, хэрэгжүүлэхийг хичээж байгаа ч таны амьдрал сайжрахгүй, дордож байгаа бол
- Та хичнээн томоор бодож томоор сэтгэж байгаа ч түүнийхээ төлөө явахгүй өөрийн эрхгүй жижиг зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа бол
- Та урам зориг, өөдрөгөөр ямар нэгэн зүйлийг эхлүүлсэн ч дуусахаасаа өмнө, богино хугацааны дараа түүнийгээ үргэлжлүүлэхгүй орхидог бол
- Одоо бүх юм хэвийн байгаа ч бүх зүйл буруугаар эргэвэл яана аа гэж айж байгаа бол танд амжилтанд хүрэх айдас байна гэсэн үг.
Танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь байгаа бол амжилтанд хүрэх айдас танд байна гэсэн үг.
Амжилтаас айх айдаснаас болоод хийгддэг амжилтын эсрэг үйлдлүүд.
- Хийх юмаа хойшлуулдаг – хийх ёстой зүйлээ хойш тавих эсвэл мэддэг юмаа хийхгүй байх нь зорилгодоо хүрэхээс холдуулна. Өөрөөр хэлбэл хойшлуулах нь “амжилтын дайсан” юм! Хийх юмаа хийхгүйгэээр амжилтанд хүрэх боломжгүй. Тиймээс зорилго руугаа ойртуулах алхмыг өдөр бүр хийхийг хичээх хэрэгтэй. Өнөөдөр чадаагүй бол маргааш дахиад хичээх. Маргааш чадахгүй бол дараа өдөр нь дахиад хичээх. Хийх тал дээр бууж өгөөд хэрэггүй. Үнэхээр хийх дээр хүч хүрэхгүй байгаа бол санаа зоволтгүй тийм ч учраас хувь хүний хөгжил гэдэг зүйл байдаг, тийм ч учраас энэ хүс хий хүр блог оршин тогтнож танд туслахын тулд би өнөөдөр үүнийг танд зориулж бичиж байна. Тиймээс байнга арга хэмжээ авах хэрэгтэй! Үйлдэл хийх хэрэгтэй! Ямар ч үйлдэл хийж болно. Дуртайгаа хий. Зөв буруу үйлдэл гэж байхгүй. Хийж байгаа үйлдлээ явцын дунд хянаж, сайжруулж, нарийсгаж байх нь чухал юм. Огт үйлдэл хийхгүй байснаас ямар нэг үйлдэл хийх нь хамаагүй дээ. Арга хэмжээ авч үйлдэл хийх нь хувь хүний хөгжилд маш чухал байдаг.
- Цаг нь болоогүй байна, цаг нь болохоор хийнэ гэдэг – Та ямар нэгэн юм эхлүүлэх тохиромжтой цагийг хүлээж байна уу? Та бизнес эхлүүлэх тохиромжтой цагийг хүлээж байна уу?Та эхлүүлэхээсээ өмнө эхлээд хэрэгтэй мэдээллүүд олж авахыг хүлээж байна уу?
Дахин хэлье! Үйлдэл хийх нь амжилтын нууц гэдгийг огт мартаж болохгүй. Тиймээс хүлээхийн оронд өнөөдрөөс хийж эхлээрэй. Огт үйлдэл хийхгүй байснаас жижиг ч гэсэн үйлдэл хийх нь хамаагүй дээр. Алдаа гаргаад, буруу үйлдэл хийсэн ч хамаагүй яагаад гэвэл та ядаж л ямар үйлдэл хийхээр болдоггүй вэ талаар ойлголт, мэдлэгтэй болно. - Төгс биш байна гэж бодоод дуусгаж чаддагүй – Төгс юм гэж байхгүй. Төгс болохыг хүлээвэл хэзээ ч урагшлахгүй. Төгс биш ч гэсэн хийж дуусгах. Дуусгасан ажлыг үргэлж шинэчилж сайжруулах боломжтой. Харин дуусгаагүй бол сайжруулах болмжгүй.
Жишээлбэл: зарим хүмүүс өөрийнхөө хийсэн ажлыг голдог. Бусад хүнд таалагдсан ч, бусад хүнд тустай байсан ч, өөрийнх нь нүдэнд сайжруулах шаардлагатай олон зүйл харагддаг. Энэ буруу биш. Сайжруулах зүйлүүдийг олж харна гэдэг сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь хийж дуусгах хэрэгтэй. Хийж дуусгасан тохиолдолд дараа нь сайжруулах боломжтой. Дуусгаснаар бусдад тодорхой хэмжээний ашиг тусаа үзүүлнэ. Хэрвээ дуусгаагүй бол хэн ч түүнээс чинь ашиг тусаа авч чадахгүй шүү дээ. Тийм учраас төгс биш ч гэсэн хийж дуусгах нь чухал юм. - Зөвхөн асуудал бэрхшээл дээр анхаарлаа төвлөрүүлдэг – Та юун дээр анхаарлаа төвлөрүүлдэг вэ? Асуудлууд дээр үү эсвэл шийдэл дээр үү? Шийдэл дээр анхаарлаа төвлөрүүлснээр асуудлаа шийдэх болно.
Хэрвээ асуудлууд ар араасаа гарч ирээд байвал түүндээ шантрах биш харин ч түүнийгээ сорилт гэдгээр харж, өөрийнхөө давуу талууд дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгээд өөрөөсөө зөв асуултуудыг асуугаарай. Жишээлбэл: Асуудал бэрхшээлээ сорилт гэдгээр хараад “Би энэ сорилтыг хэрхэн даван туулах вэ?, Би үүнийг хэр хурдан засч залруулах вэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуух… Хэрвээ зовлон бэрхшээлээр харвал хүн өөрийн эрхгүй түүндээ шантарч “яахаараа ийм юм тохиолддог байнаа, би эсвэл чадахгүй байгаа юм бололв уу, ямар ядаргаатай юм бэ гэх мэт сөрөг зүйлүүд рүү чиглүүлж бэрхшээлдээ баригдана.
За тэгхээр дээрх зүйлүүдийг дахин нэг тунгаан бодоод үзээрэй. Тэгээд хийх ёстойгүү хийгээрэй. Тэгвэл таны амжилтанд хүрэх айдас, бүтэлгүйтвэл яанаа гэдэг айдас алга болохыг та өөрөө мэдрэх байхаа гэж бодож байна.
Амжилтанд хүрэх айдас биднийг нэг газраа удаан зогсоход хүргэдэг учраас амжилтанд хүрэх айдаснаас айх биш харин нэг газраа удаан зогсохоос зайлсхийгээрэй.
ХҮС ХИЙ ХҮР
Ука Төмөрийн Хамт
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog