Амархан болохоос өмнө бүх юм хэцүү
“Амархан болохоос өмнө бүх юм хэцүү.”~ Johann Wolfgang von Goethe
Хэрвээ бид цагийг, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл бид үр бүтээлтэй өнгөрөөх дадлыг эзэмших хэрэгтэй.
Хэрвээ бид амжилтанд хүрэхийг хүсвэл бид амжилтанд хүрэх дадлыг эзэмших хэрэгтэй.
Хэрвээ бид ямар нэгэн ажлыг дуусгадаг, шантралгүй хийдэг дадлыг эзэмшвэл бид ямар ч ажлыг цаашид шантралгүй хийж амжилтанд хүрэх дадлыг эзэмшчихлээ л гэсэн үг.
Ямарваа нэгэн олдмол дадал, чадварыг бүрэн эзэмшихээс өмнө эхлээд үргэлж хэцүү байдаг. Харин сураад, дасгал сургуулилт хийж, өдөр болгон дахин дахин давтан хийснээр тэр маань автомат болж яаж хийх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр хийдэг болдог. Өөрөөр хэлбэл нэгэнт эзэмшчихсэн дадал автомат болж, хийхэд амархан болдог.
Жишээлбэл:
– Бид сургуульд ороод анх “А” үсэг сураад, уншиж сурах ямар хэцүү санагдаж байлаа. Одоо тэр нь шиг амархан зүйл байхгүй.
– Шинэ ажилд ороход эхлээд хэцүү харин өдөр бүр ажилдаа ирж түүнийгээ давтан хийснээр нэг л мэдэхэд амархан болдог.
– Мөн өнгөрснөө эргээд харахад “хөөх, анх үүнийг хийхээсээ үхтлээ айдаг байж билээ. Одоо ч бүр гарын үзүүрээр хийгддэг болжээ” гэж бодогдох үе бидэнд зөндөө гардаг.
[powerpress]
YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.
Тиймээс ямарваа нэгэн юмыг өдөр бүр дасгал сургуулилт хийснээр амархан болдог гэдгийг “амжилтын дэвтэр” дээрээ тэмдэглээд авахад илүүдэхгүй бизээ.
Хэцүүг хийх тусам амархан болдог.
Танд яг юу эхлээд хийхэд хэцүү байсан боловч дараа нь амархан болсон бэ? Энэ тухайгаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Миний хувьд эхлээд юу хийхэд хэцүү байсан боловч дараа нь амархан болсон бэ гэдэг тухайгаа би өнөөдөр тантай хуваалцахыг хүслээ.
Анх бичлэг хийж эхлэхэд надад амархан байгаагүй. Хэрвээ тэр үед хэн нэгэн хүн надаас бичлэгүүдээ яг ямар ямар сэдвээр яаж хийх гэж байна гэж асуусан бол би “мэдэхгүй” гэдэг хариултыг өгөх байсан.
Харин би юу мэдэж байсан бэ гэвэл
- 50 бичлэгийн ард гарч чадна гэдгээ сайн мэдэж байсан
- 50 бичлэгийн ард гарсан тохиодолд надад ямар мэдрэмж төрөх вэ гэдгээ би сайн мэдэж байсан
- 50 бичлэгийн ард гарсан тэр үед би хэр их өсөж хөгжих вэ гэдгээ сайн мэдэж байсан
Тийм ч учраас би шууд бичлэгээ хийж эхэлсэн.
Ямар ч ажлыг хийж эхлэнгүүт дараа дараагийн ажил ундран гардгийн адил анхныхаа бичлэгийг хийгээд эхлэнгүүт эрч хүч нэмэгдэж, дараа дараагийн бичлэг хийх сэдвүүд ар араасаа тасралтгүй гарч эхэлсэн. Тэгээд нэг л мэдэхэд бичлэг хийх дадалтай болсон ба зорилгоо биелүүлчихсэн байна.
Маш гайхалтай!!!”
Хэрвээ та миний “ГАЙХАМШГИЙГ ӨӨРӨӨСӨӨ” бүх бичлэгүүдийг хараахан үзэж амжаагүй байгаа бол ВЛОГ гэдэг дээр дараад үзэж болно мөн iTunes -ээс татаж авах эсвэл YouTube сувгаар үзэж болно.
Энэ бүх хугацаанд та бүхэнтэйгээ хамтдаа ГАЙХАМШГИЙГ ӨӨРӨӨСӨӨ олборлож, түүнийгээ бодит болгож байгаадаа би үнэхээр баяртай байна.
Өнөөдөр гаргасан АМЖИЛТАА хамтдаа тэмдэглэцгээе найзуудаа!
Үзэж, уншиж байгаа танд маш их баярлалаа!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayr hurgie Chi aguu baij mash olon hund setgeliin tenhee uram zorig hairlasan shuu busgui min
@Saran Найзаа маш их баярлалаа!
unuudrus bugdiig n uzej,sydalnaa.bayarlalaa.
@tuvshee Тэгээрэй. Хамгийн гол нь хэрэгжүүлэх л хэрэгтэй, амжилт хүсье Түвшээ!
mash ih taalagdlaa, thank you very much.
Bayarlaa tand engiin buhen aguu baidag shig tanii bichisen zuiliig unshaad nadad mash ih uram zorig hairldag shuu. Uram zorig dutagdaj, setgel tugshij,gutarsan ued minii ta yag l minii hajuud sugaad nadad zobolgoogoo haramgui hairlaj baigaa egch mini yum shig nadad sanagdah ye olon baisan. Setgel zurh minii angaj tsangsan yed tanii hunii toloo gesen setgeleesee bichsen bulagiin usnaas ugaad minii setgel erch hucheer duureed irdeg baisan. TAND MASH IH BAYRLAA. Ooriigoo oilgohgui zorilgo chiglelgui ybsan namaig chigluulj ogson tand bi bayarlaa. Bi tani shig huniig toloo gesen setgeltei setgelzuich bolno bi.
Kkk ineemeer sanagdaj bna. Ta hund neeh huch ugch bna shuudee. Tand amjilt. Buh humuust amjilt husmeer bna↖(^o^)↗ ↖(^o^)↗ amjilt
@oyuka 🙂 bayarlalaa Oyuka! Amjilt husei!