Сайхан мэдээ: Энэ нэг алхамыг та яг одоо хийж чадна.
“Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.” -Лао Ци
Өөрчлөлт гэхээр хүмүүс нэг дор бүгдийг өөрчлөхийг хүсдэг. Амжилт гэхээр нэг өдрийн дотор амжилтанд хүрэхийг хүсдэг. Харамсалтай нь нэг дор бүгдийг өөрчлөх эсвэл нэг өдрийн дотор амжилтанд хүрэх боломжгүй. Тийм ч учраас олон хүн амжилтанд хүрэхээсээ өмнө, мөн өөрчлөгдөхөөсөө өмнө бууж өгдөг.
Өөрчлөлт нэг өдөр, нэг алхамаас эхэлдэг. Амжилт ч гэсэн ялгаагүй нэг өдөр, нэг алхмаас эхэлдэг.
Сайхан мэдээ гэвэл энэ нэг алхамыг та яг одоо хийж чадна. Онцгүй мэдээ гэвэл энэ нэг алхмыг та олон удаа, олон өдөр хийж байж хүссэн зорилгодоо хүрнэ.
Жишээлбэл: Би Амжилтын тарни номоо нэг өдөр эсвэл нэг сарын дотор бичиж дуусгаагүй. Би нэг өдөр нэг л өгүүлбэрээс эхэлсэн ба түүнийгээ 1, 10, 100, 1000 өдөр давтаж хийсэн учраас хүүссэн номоо бичиж дуусгасан.
Хэрвээ та 10 кг жин хасах хүсэлтэй бол нэг дор 10 кг жин хасах боломжгүй. Харин өдөр болгон 100 гр жин хассанаар 100 өдрийн дараа 10 кг жин хассан байх жишээтэй.
Амжилт гэж яг алхаж яваа 2 хөл шиг. Нэг хөлөө нөгөөдөхийнхөө урьд тавьж байж бид нэг алхам хийдэг. Нэг алхам хийсэн бол дараагийнхаа алхамыг хийнэ. Ингэсээр байгаад бид очих газраа очдог.
Яг үүний адил бид зөвхөн алхам алхмаар, өдөр өдрөөр амжилт руугаа ойртоно.
Зорилгынхоо дагуу хийсэн өдөр тутмын олон жижиг алхамууд нийлж байж бидний хүсээд байгаа тэр том өөрчлөлт, том амжилтыг бүтээдэг.
Тиймээс амжилт бол өдөр тутмын үйл явц. Өөрчлөлт ч гэсэн мөн ялгаагүй өдөр тутмын үйл явц юм.
Аугаа амжилт, аугаа өөрчлөлт зөвхөн нэг өдөр, нэг алхмаас эхэлдэг.
Санаж яв: Хэрвээ та алхам алхмаар үрагшилж л байгаа бол та амжилтанд хүрдгээрээ хүрнэ.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би алхам алхмаар урагшилж байна!
Өнөөдрийн танаас асуух миний асуулт: Та нэг алхмаа юунаас эхлүүлэх гэж байна вэ? Хэрвээ эхлүүлчихсэн бол дараагийн жижиг алхам тань юу вэ?
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
Sain bna,bi uuruusuu uurchlultiig hiij 2jiliin daraah amidralaa unuudur bgaagaasaa saihan amidraliig husej bna.Yag unendee yaj ehlehee medehgui bna.tanii bichleguudiig uzej uurtuu zaaval uhamsarlaj hicheeh bolnoo 🙂
Алтаа, тэгээрэй! Бүүр хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэж эхлээрэй. Амжилт хүсье!
сайн бн уу тани бичсэн зүйл их урам оглоо их ч юм бодогдууллаа би оирийн оортоо тавих амлалт бол тамхи нойр 2р оос ялан дийлж гаран драан өшөө илүү том том зүйлийг урдаа тавин өөртөө итгэлтэй алхнаа таньд баяарлалаа тани бичиж бгаа зүйл надаа их урам зориг өглөө таньд сайн сайхнийг хүсий :))
uuriiguu yalna gedeg ih tom yalalt um daa, bi uuriiguu yalj chadahgui bsaar bgaad hugshiruh tiisheegee handaj bna, alham tutamdaa uuriiguu yalna diileh umsan