Айдсаа таньж мэдэх
Айдас байна гэдэг нь маш сайн хэрэг юм. Яагаад гэвэл хүн анх үүсч бий болсон тэр л цагаас айдастай нүүр тулж, аливаа аюул ослоос өөрийгөө хамгаалж, аль болох аюулгүй орчинг сонгон амьдарсаар ирсэн. Тийм ч учраас тархи маань биднийг аюул ослоос хамгаалж байхаар программчлагдсан байдаг. Ийм айдсыг “хэвийн” айдас буюу төрөлхийн айдас гэх ба энэ айдас хүн бүрт байдаг. Энэ айдас биднийг аюулгүй тайван орчинд аваачдаг. Хэвийн айдастай учрах үед хүн зөн билгээрээ 3 янзын үйлдэл хийдэг гэж үздэг.
- Зугтах
- Тэмцэх
- Гацах
Харин амьдралдаа зорилго тавиад, түүнийгээ биелүүлэх явцад үүсэх айдсыг эсвэл биелүүлэх үйл явцаа эхлүүлээгүй байж, асуудал бэрхшээлээ урьдчилан төсөөлж, түүнээсээ айсан айдсыг “хуурмаг” айдас гэж нэрлэдэг. Жишээлбэл, “би зорилгодоо хүрч чадахгүй байвал яана аа”, “миний сонгосон зам буруу байвал яана аа”, “алдаа гаргавал хүмүүс юу гэх бол оо” г.м. Энэ “хуурмаг” айдас үүсэх үед бид дээрх 3 үйлдлийг хийх биш харин эсрэг үйлдлийг хийж байж амжилтанд хүрнэ. Гэвч айдсаа сайн таньж мэдээгүйгээс болоод “хуурмаг” айдастай учрах үед ч гэсэн бид энэ 3 үйлдлийг хийж орхидог. Энэ нь өсч хөгжихгүй байгаа, амжилтанд хүрч чадахгүй байгаагийн бас нэг гол шалтгаан болдог юм.
Тодруулбал:
1. Зугтах – энэ нь өөртөө хязгаар тавих, татгалзах, мэдэхгүй царай гаргах, худал хэлэх, үр бүтээлгүй үр ашгаа өгөхгүй зүйлүүд хийж өөрийгөө завгүй болгох зэргээр илэрдэг. Энэ байдал нь ажил дээр, дасгал хийх үед, амжилтанд хүргэх дадал эзэмших үед ажиглагддаг.
2. Тэмцэх – энэ нь яаж илэрдэг вэ гэвэл өөрийгөө өмөөрч бусдыг буруутгах, бусдыг шүүмжлэх, бусдыг муу хэлэх, бусдыг доош нь хийх, бусдын тухай цуу ярих, уурлах, тэр ч бүү хэл энэ байдлаа өөр дээрээ гаргадаг. Өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө буруутгах, өөрийгөө голох, өөртөө уурлах зэрэг байдлаар илэрдэг.
3. Гацах – энэ нь аливаа ажлыг хойшлуулах, шалтаг тоочих, хэлэх гэсэн үгээ хэлэхээ болих, санал бодлоо хуваалцаж чадахгүй өнгөрөх, мөн өөрийгөө илэрхийлж чадахгүй, үнэнээ хэлж чадахгүйгээс болоод архи тамхи гэх мэт муу зуршилд орох зэргээр илэрдэг.
“Хэвийн” айдастай учрах үед хүн аюулгүй байдлыг сонгодог гэдгийг дээр хэлсэн. Харин “хуурмаг” айдсыг таньж мэдээгүйгээс болоод мөн ялгаагүй аюулгүй байдал болох айдас багатай замыг сонгодог.
Санаж яв: Амжилтанд хүрэхийн тулд айдас ихтэй замыг сонгох хэрэгтэй. – “Амжилтын тарни” номын 76-р хуудас
Тиймээс дараагийн удаа айдастай учрах үед айдсаа таньж мэдээд, энэ айдас “хэвийн” айдас байна уу? “хуурмаг” айдас байна уу? гэдгийг ялгаж салгаарай.
Хэрвээ хуурмаг айдас бол “та ямар үйлдэл хийж байна вэ?” гэдгээ анзаараад үз. Та зугтаад байна уу?, эсвэл тэмцээд байна уу?, эсвэл нэг газраа зогсоод байна уу? гэдгийг олж тогтоогоод, энэ 3 үйлдлийн эсрэг үйлдлийг хийгээрэй.
Жишээлбэл, Хэрвээ та нэг газраа гацчихсан байгаа бол өөрөөр хэлбэл залхуурч байгаа бол, эргэлзэж байгаа бол, аливаа ажлыг хойшлуулж байгаа бол түүнийгээ зогсоож, өөрийгөө хөдөлгөөнд оруулж, зорилгынхоо дагуу ямар нэгэн үйлдэл хий. Зугтахын оронд айдастайгаа нүүр учирч айдсаа мэдэр. Тэмцэхийн оронд өөртөө үнэнч бай.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Өнөөдрийн миний танаас асуух асуулт: Та “хуурмаг” айдастай нүүр учрахаараа яадаг вэ? Дээрх 3 үйлдлийн (зугтах, тэмцэх, гацах) альныг нь их хийдэг вэ? Түүнийгээ яаж зогсоож байна вэ? энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayarlalaa
♥
Уучлаарай, харин та ямар үйлдэл хийдэг вэ? Таныхаар аль нь зөв бэ?
Урьд нь би эрсдэл багатайгаар нь айдас багатай замыг сонгодог байсан бол харин одоо айдас ихтэй замыг сонгох болсон.
Bayarlalaa mundag shuu. Dandaa goyo medeelrl oruuldagt chini. Amjilt az jargal husye
Баярлалаа танд!
Сайн байна уу?
Өдрийн ажлын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач. Миний хувьд хийх ажил маш их байгаа ч бүх ажлаа бүгдийг нь хийх ёстой гээд жагсаачихдаг. Эцэст нь энэ бүгдийгээ харахад юуг ч амжуулж чадаагүй байдаг. Бага цагт хэрхэн ихийг амжуулах талаар, өдрийн төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар зөвөлгөө өгөөч.
Үргэлж хэрэгтэй зөвөлгөө өгч байдагт матш их баярладаг шүү. Амжилт хүсье.
Үүнийг уншаарай! http://www.ukatumur.com/хийх-ажлын-жагсаалт-гэж-юу-вэ-хэзээ-яа/
Hi bi aidsaasaa zugtah zamiig songodiin bn…
Minii aidas bol olon hvnii dund ymuu esvvl sn tanikuu hvnteegee nvvr tulj yarihaas ichdeg… Ichih ih hetsvvmaa… Vvnees bolood olon zvilsee aldaj bnaa … Ene zangaa yaj zasah ve?
Хичнээн ичдэг ч гэсэн ярихаа бүү зогсоо! Харин ч танихгүй хүмүүсийн дунд яриа өрнүүлж сурах хэрэгтэй. Өнөөдөр гадаа сайхан өдөр байна шүү. Намайг Коко гэдэг таныг хэн гэдэг вэ гээд л яриагаа өрнүүл… Зөвхөн олон удаагийн дасгал сургуулилт хийснээр энэ зангаа орхино. За амжилт хүсье!
Тийм байна уу! Тэгвэл одооноос айдастайгаа нүүр учраарай. Амжилт хүсье!