Ажилчиддаа талархах үгс
Ажилчиддаа талархах үгс. Талархснаар гарах үр дүн.
Чин сэтгэлээсээ хэлсэн үг хүний амьдралд маш эерэгээр нөлөөлдөг. Тийм болохоор баярлаж талархснаа ажилчиддаа илэрхийлж байх хэрэгтэй. Талархал илэрхийлснээр ажилчдынхаа үнэ цэнийг нэмэх болно. Талархлын үг сонссон ажилчид сонсоогүй ажилчдаас ямар ялгаатай байдаг вэ гэвэл талархлын үг сонссон ажилчид байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах хүсэл нь 30%- иар илүү байдаг. Мөн ажлаа сэтгэл ханамжтай хийж, ажилдаа дуртай болдог. Тиймээс та хичнээн завгүй байсан ч ажилчдынхаа хийсэн ажлыг үнэлж, талрхах цагийг гаргаж байгаарай. Таны бизнес таны ажилчдаас их хамааралтай байх учраас энэ цагийг харамгүй гаргах нь зүйтэй.
Жилийн төгсгөлд байгууллага, компаниуд амжилтаа тэмдэглэж, ажилчдыгаа урамшуулж, шагнаж, талархдаг болохоор ажилчиддаа татархах үгсийг өнөөдрийнхөө бичвэрт орууллаа.
Эдгээр ажилчиддаа хэлэх талархлын үгс танд хэрэг болох байх гэж найдаж байна. Та хэрэгтэйгээ аваад баяжуулаад, нэмэхээ нэмээд, хасхаа хасаад, өөрийн болгоод хэрэглээрэй.
Ажилчиддаа талархах үгс.
1. Таны хийсэн ажил гаргасан үр дүнг үнэлж байна. Танд баярлалаа!
2. Өөрийнхөө ур чадварыг байгууллагдаа харамгүй зориулсанд тань талархаад баршгүй. Танд маш их баярлалаа.
3. Ачаалалтай үед хурдан шуурхай, хянамгай ажиллаж чадсанд тань талархаж байна. Та үнэхээр мундаг шүү. Танд маш их баярлалаа.
4. Байгууллагын итгэлийг авч, чухал ажлыг гардаж амжилттай хийсэнд талархлаа илэрхийлье.
5. Хамтран ажилчиддаа үлгэр дурайл болж чаддагт тань татархая.
6. Үргэлж хамгийнхаа сайнаар байж, байгуулагынхаа төлөө зогсож чаддагт талархаж байна.
7. Таны гаргасан хичээл зүтгэл чармайлтыг анзаарахгүй байхын аргагүй. Танд маш их баярлалаа.
8. Та бүгд байгуулагынхаа төлөө сэтгэл гаргаж маш сайн ажиллаж байгааг тань хараад би өөрийн эрхгүй урам авдаг. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархая.
9. Сайн ажилчин бусаддаа үлгэр дуурайл болж эерэг нөлөө үзүүлдэг. Та бол үлгэр жишээч ажилчин мөнөөс мөн. Танд баярлалаа.
10. Багийнхаа хамт олонд үргэлж тусалж8 дэмжлэг үзүүлдэгт тэнь талархаж байна.
11. Тэргүүний ажилчин болсонд талархая.
12. Өгөгдсөн ажлыг үргэлж цаг хугацаанд нь дуусгаж часанд талархаж байна. Байгуулагадаа таныг авч ажиллулж байгаадаа бид маш их баяртай байгаа. Танд маш их баярлалаа.
13. Та байхгүй байсан бол энэ их амжилтыг гаргаж чадахааргүй байлаа. Танд талархаж байна.
14. Энэ төслийг дараагийн шатанд аваачиж чадсанд үнэхээр их талархаж байна.
15. Байгуулага хамт олондоо өдөр болгон сайхан уур амьсгалыг бэлэглэдэгт талархаж байна.
16. Өдөр бүр та бүгд инээд хөөр, эрч хүч, эерэг хандлагатайгаар ажлаа эхлүүлдэгт тэнь талархаж байна.
17. Тангүйгээр энэ байгууллага болон энэ хамт олныг төсөөлөхийн аргагүй. Танд маш их баярлалаа
18. Зорилгоо цаг тухайд нь биелүүлж чадсанд танд баяр хүргэе.
19. Байнга шинийг санаачилж, санал болгодогт тань талархаж байна.
20. Өнөөдрийн энэ амжилтыг гаргахад хувь нэмрээ оруулсанд танд баярлалаа.
21. Энэ жил тантай хамтран ажиллсандаа талархаж байна. Дараа дараагийн жилүүдэд хамтдаа ажиллаж улам том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
22. Та зүгээр нэг сайн ажилчин биш тэргүүний ажилчинд ордог шүү.
23. Ажилд орсон эхний үеээсээ л та сайн ажилладаг байсан. Одоо ч гэсэн сайн ажилласаар л байгаа. Танд үнэхээр их баярлалаа.
24. Ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгаж чаддагт талархая.
25. Урд тулгарч байгаа асуудал бэрхшээлийг олж харж шийдвэрлэх арга хайдагт тань талархая.
26. Худалдан авагчидтай (үйлчлүүлэгчтэй) харьцаж байгаагий чинь харах болгонд л биширмээр байдаг шүү.
27. Олон худалдан авагч авчирч борлуулалтыг нэмэгдүүлсэнд талархаж байна.
28. Хурал дээр хэрэгтэй асуудлыг хөнддөгт талархаж байна.
29. Хүнд хэцүү үеийг хамтдаа давж чадсанд баярлалаа.
…за өөр юу байж болох вэ? Нэмэх зүйл байвал та доор нэмээрэй. Та жилчдыгаа яаж урамшуулж, яаж талархдаг тухай доор хуваалцвал би маш их баярлах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалж чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog