Агуу ихийг зорь!
“Өдрөө төлөвлөөгүй байж өдрөө бүү эхлүүл!
Долоо хоногоо төлөвлөөгүй байж долоо хоногоо бүү эхлүүл!
Сараа төлөвлөөгүй байж сараа бүү эхлүүл!
Жилээ төлөвлөөгүй байж жилээ бүү эхлүүл!”
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Шинэ жил ойртож байгаа болохоор та бүгд шинэ жилийнхээ зорилгыг сэтгэл догдлон гаргаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Та 2013 онд юу хийж бүтээмээр байна вэ?
2013 онд яг юу хийж бүтээвэл та сэтгэл хангалуун байх вэ?
Бид хаа хүрэхээ мэдэхгүйгээр тэнд хүрч чадахгүй. Юу хийхээ мэдэхгүйгээр түүнийгээ хийж чадахгүй. Тиймээс хаа хүрэх вэ, юу хийх вэ гэдгээ тодорхойлохын тулд
1. Зорилгоо тодорхоойлох. Амьдралынхаа бүх талбарт зорилгоо тодорхойлох хэрэгтэй.
-Эрүүл мэнд
-Санхүү
-Карьер
-Оюун санаа
-Гэр бүл
-Олон нийтийн ажил
-Мэдлэг боловсрол
2. Хугацаа тодорхойлох. Зорилгоо биелүүлсэн байх хугацааг тодорхойлох.
3. Саад бэрхшээлээ тодорхойлох. Зорилгодоо хүрэхийн тулд таны өмнө ямар бэрхшээлүүд байна вэ, түүнийгээ тодорхойлох.
4. Чадвараа тодорхойлох. Зорилгоо биелүүлэхэд танаас ямар чадвар шаардагдах вэ? Танд аль нь байна? Альныг нь нэмж эзэмшихээр байна вэ?
5. Танд туслах, таныг дэмжих хүмүүсийг тодорхойлох. Зорилгоо биелүүлэхэд танд тусалж магадгүй, дэмжиж магадгүй гэсэн хүмүүсийн жагсаалт гаргах ( найз нөхөд, гэр бүлийн гишүүд, танил тал, багш г.м.)
6. Энэ бүгдийн дагуу төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
Таны гаргасан зорилго таныг цаг тутамд хөдөлгөж чадах хүчтэй байх ёстой. Ийм хүчтэй зорилго гаргахын тулд
1. Агуу томыг мөрөөдөж, агуу ихийг зорь.
Агуу томыг мөрөөдөж, бодох нь амжилт гаргах хүслийг байнга сэргээж, бадрааж өгч байдаг.
Агуу ихийг бодох нь ололт амжилт гаргах сэдэл болж өгдөг.
Өдөр бүр агуу ихийг бодож чадснаар түүнийгээ биелүүлэх олон сайхан бүтээлч санаануд бидний оюун ухаанд төрдөг.
2. Ойрын зорилго гаргахын хажуугаар холын зорилго гарга. Холын зорилго нь ойрын зорилгод тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Зорилгоо биелүүлж байх явцад бидэнд санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн асуудал зэрэг олон янзын саад бэрхшээлүүд гардаг. Харин бид холын зорилгоо мэдэж байгаа нөхцөлд, холын зорилгодоо биелүүлснээр гарах үр дүнг мэдэж байгаа тохиолдолд хүнд хүчир бэрхшээлээс хөнгөхөн гарах чадвартай байдаг.
3. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт гарга. Хийх ажлын жагсаалт гаргаагүй тохиолдолд бид “хийгч” биш “мөрөөдөгч” чигээрээ үлддэг. Мөрөөдөгч байх нь чухал, гэхдээ түүнийгээ бодит болгохын тулд өдөр тутмын үйлдэл зайлшгүй хэрэгтэй. Амжилттай болон амжилтгүй хүн 2-ын нэг ялгаа бол өдөр тутмын хийж байгаа үйлдлээс хамаардаг.
4. Зорилгоо тодорхой болгож, түүнийгээ төсөөл, хар, мэдэр.
“Эхлэхийн тулд төгсгөлийг харсан байх хэрэгтэй.”- Жим Рон
Зорилгодоо хүрэхийн тулд зорилгынхоо эхлэлээс авахуулаад эцсийг хүртэл оюун ухаандаа нэгд нэгэнгүй харж, үнэрлэж, амталж, барьж, тэмтэрч мэдэрч чаддаг байх хэрэгтэй.
Хэрвээ та гаргасан зорилгодоо хүрнэ гэж бодож байгаа бол таны зөв. Та хүрнэ!
Хэрэв та гаргасан зорилгодоо хүрч чадахгүй гэж бодож байгаа бол мөн ялгаагүй таны зөв!
АМЖИЛТЫН ТАРНИ
Би 2013 онд агуу ихийг мөрөөдөж, агуу ихийг зорьж, агуу ихийг бүтээхэд бэлэн байна!
2013 ондоо та юу хийж бүтээмээр байна вэ гэдгээ бидэнтэй хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа. Маш чухал зөвлөгөө байна.
@Almabyek Bayarlalaa!
Thanks a lot …
@oyuna ♥
Маш их баярлалаа
@DK ♥
Uka chamd urgelj bayarlaj bdag ba mun baharhaj yavdag yum. Unen shuu.! Zaaval murduh l heregtei. Chinii hiij bgaa uil ajillagaa odoo uyed mash heregtei zuiliin neg bolood bna. Humuusee amidrah uhaan, business uhaan, haritsaanii soyol, setgel zuigee hugjuultsgeej uursdiin chadvaraa neetsgeeye, dandaa AMJILT husej bna.!
@Baigalmaa Sumiya Сайн уу Байгалмаа, энэ өдрийн мэндийг хүргэе! Цаг заваа гарган урмын үгээ харамгүй өгсөнд маш их баярлалаа. Чамд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье!
bayarlala uuriiguu bolon ger bul khuukhduudee zuv chigluulekhed mun ch ikh khereg bolokh yum aa Chi bol gaikhamshig
@tsetsegee Маш их баярлалаа Цэцэгээ!Сонсоод үнэхээр их баяртай байна. Ийм сайхан үгнүүдийг сонсоход улам их хүч орох юмаа. Энэ хорвоо дээрх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье! ♥
Sain baina uu? Uka egchee tanid mash ih bayrlalaa. Tanii gaixaltai vild chni talarhaj baina .Uchir amjiltiin tarni bolon uuriinhuu hvcheer minii amidral amjilt bvteeleer vrgelj dvvren baigaa…
Tanii yrihiig sonsoh zuwulguug chini shimten suuh shan shvv nadad mash ih muruudul bdg daanch hvnd surtal heel hahuulias bolood setgeler dandaa undag vvniig dawah setgeliin tenhee nadad dutaad bhimaa