Өөрийн Үнэлэмж Яагаад Буурдаг Вэ
Өөрийн Үнэлэмж Яагаад Буурдаг Вэ?
Ямар нэгэн юм хийх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид хоёр янзаар нөлөөлдөг. Нэг бол үнэлэмжийг дээшлүүлнэ, нэг бол доошлуулна. Яагаад гэдгийг энэхүү бичлэгээс үзээрэй. #ХүсХийХүр
Бид хийнэ гэсэн юмаа өөдрөгөөр хийж чадна гэдэгтээ итгэж хийх юм бол өөрийн үнэлэмж нэмэгдэж дээшлэнэ. Харин хийнэ гэсэн мөртлөө хийхгүй хойшлуулснаар, хийхгүй байгаа шалтгаан точсоноор бидний үнэлэмж доошилсоор байх болно.
Бидний шалтаг их хүчтэй байдаг. Бүр хийхийн аргагүй тийм хүчтэй шалтгийг бид гаргаж ирж хийдэггүй. Ингэж шалтаг тоочих болгонд бдний үнэлэмж доошилж байдаг. Тиймээс өнөөдөр цаг гаргаж байгаад хийнэ гэж бодсон ажлуудаасаа альныг нь хийж байна вэ альныг нь хойшлуулж байна вэ гэдгийг цаасан дээр 2 хувааж байгаад бичээрэй. Цаасныхаа нэг талд хийж байгаагаа бичнэ. Нөгөө талд нь хийхгүй байгаагаа бичнэ.
Тэгээд хийхгүй хойшлуулж байгаа ажлуудаа дахин нэг анхаарч үзээд “хийнэ эсвэл хийхгүй” гэдэг шийдвэрээ гаргаарай. Хийнэ гэж бодож байгаа бол ямар нэгэн аргаар хийгээрэй. Үүний тулд та энэ бичвэрийг уншаарай. Хэрвээ хийхгүй гэж бодож байгаа бол түүнийгээ тархинаасаа бүр мөсөн гаргаад хаячих. Тэгэхгүй бид хий дэмий өөрсдийгөө зовоосоор үнэлэмжээ доошлуулсаар байх болно.
Тиймээс өнөөдөр заавал хийнэ эсвэл хийхгүй шийдвэрээ гаргаарай.
ХУС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР