ӨӨРИЙНХӨӨ ГАЙХАМШГИЙГ ТАНИН МЭДЭХҮЙ-II
– Хэнд ч байхгүй зөвхөн надад байдаг тэр давуу чанар юу вэ?
– Чи юуг бусдаас илүү хийж чаддаг вэ?
– Чи яагаад бусдаас ондоо бөгөөд онцгой вэ?
– Хэрвээ чи өөрийнхөө давуу чанарыг 25 буюу түүнээс доош үгээр тодорхойл гэвэл чи юу гэж тодорхойлох вэ?
Бид хэзээ ч иймэрхүү асуултуудыг өөрсдөөсөө асуудаггүй учраас шууд хариулахад тийм амаргүй. Хичнээн хялбар сонсогдож байгаа ч гэсэн хариулахад нэлээн бодуулна. Хариултыг олсноор амжилтанд хүрэх нэг хөшүүргээ оллоо л гэсэн үг.
Тиймээс яг одоо дээрх асуултуудыг өөрөөсөө дахин дахин асуугаад үзээрэй!!!………..
Бараа борлуулагч зарж байгаа барааныхаа онцгой давуу талыг мэдээгүй тохиолдолд бараагаа хэзээ ч сайн зарж чаддаггүйн адил чи өөрийнхөө онцгой давуу талыг мэдэхгүй, тэр онцгой давуу талаа ашиглаж чадахгүй бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Том байгууллага корпорацуудын нэг гол зорилго бол хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх явдал байдаг. Тиймээс байгууллага корпорацууд бүгд хэтийн буюу ойрын төлөвлөгөө боловсруулж зах зээл дээр ямар байр суурь эзэлдэг? Байгууллагын давуу тал юу вэ? гэх мэтийг эрхэм зорилгондоо оруулж бичдэг. Яг үүний адил юу ч хийсэн түүнд зарцуулсан хүчин зүтгэлийнхээ үр дүнг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго байдаг. Тиймээс хувь хүн өөрсдөө мөн ялгаагүй зарцуулсан хүчин зүтгэлийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд өөрөөр хэлбэл зарцуулсан хүч хөдөлмөрийнхөө хариуд авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийнхөө давуу тал, онцгой чанаруудыг сайн тодорхойлж 5-10 жилийн буюу холын, 1 сарын эсвэл 1 жилийн буюу ойрын төлөвлөгөөг гаргах нь зүйтэй.
- Миний онцгой чанар юу вэ?
- Миний онцгой чанар юу юу байж болох вэ?
- Миний онцгой чанар юу байвал зохистой вэ? гэдгийг өөрөөсөө байнга асууж байгаарай.
Амжилтанд хүрэхийн тулд өөртөө тусгай цаг зав гаргаж, чиний амьдрал өнөөдөр ямар байна? 1 жилийн дараа ямар байх вэ? 5 жилийн дараа ямар байх вэ? 10 жилийн дараа ямар байх вэ? гэж сайн бодон төсөөлж, зорилгоо гаргаж, өөрийнхөө ямар онцгой чанаруудыг улам цааш нь хөгжүүлж, ямар сул талуудыг засаж сайжруулах вэ? гэдгийг сайн тунгаан бодоорой.
Өөрийгөө сайн судалж янз бүрийн юмнууд оролдон үзэж өөрийнхөө нуугдмал авьяасыг илрүүлэх нь тийм амаргүй боловч илрүүлж чадвал буруу ажил дээр буруу юм хийж өнгөрөөх тэр сайхан он жилүүд хүч хөдөлмөрийг хэмнэх болно гэдгийг хатуу анхаараарай.
Миний дараагийн нийтлэлээс өөрийгөө хэрхэн дүгнэж, хэрхэн танин мэдэх аргуудыг олж уншаарай.
Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, яаж амжилтанд хүрэх тухай нийтлэлүүдийг EMAIL-ээр авч байя гэвэл та бүртгүүлээрэй!
iim jaluu xun ym baij yaj iim ix medleg xurimtluuldag b/naa.ix l ym unshij erj xaij xuntei uuljaj oldog b/x daa.tsaashdiin chin ajil,amidrald aj jargal xusie urgelj ineej yab.rai,,
@otgoo Баярлалаа Отгоо!
Tand mash ih bayarlalaa bi mash ih zuil oilgoloo.
Daraa daraagiin zovlogoog chin tesen yadan huleej bn
Udahgui shine medeelluud oruulah bolnoo!