Өөрийгөө үнэлэх хамгийн чухал үе шатууд
Таны өөрийгөө үгэлэх үнэлгээ амьдралын туршлага, хүүхэд насны хүмүүжилтэй ихээхэн хамаатай.
Та өөртөө дуртай юу? Та өөртөө хайртай юу? Та өөрөөрөө хэр их бахархдаг вэ? Та өөрийгөө хэр их голдог вэ? гэсэн асуултуудын хариулт нь таны өөрийгөө үнэлэх үнэлгээг илэрхийлнэ. Та хэр их өөрөөрөө бахархаж, өөрийгөө дээгүүр үнэлж чадна тэр чинээгээрээ үр бутээлтэй, амжилттай байна. Ингэснээр өөрийгөө унэлэх унэлгээ улам нэмэгдэж өөрөөрөө бахархах нь ихсэн, амьдралдаа том зорилтуудыг тавьж түүндээ шантралгүйгээр зүтгэх болно.
Таны бусадтай харилцах харилцаа (түүний дотор эхнэр нөхөр, үр хүүхэд, аав ээж, ах дүү, хамаатан садан), таны бизнес, карьер бүгд ямар төвшинд байх нь таны өөрийгөө үнэлэх үнэлгээнээс шууд хамаарна.
Өөрөөрөө бахархаж, өөрийгөө хүндлэх чадварыг эзэмшснээр бусдыг хүндэлж чадна. Ингэж чадвал бусад таныг эргүүлээд хүндлэх болно.
Хүссэн ажилдаа орж чадах эсэх, таны борлуулж байгаа бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авах эсэх, танд зээл олгох эсэх, тантай хамтран бизнес хийх эсэх бүгд өөрийгөө үнэлэх үнэлгээнээс хамаарна. Яагаад гэвэл та өөртөө дуртай болох тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж тэр чинээгээрээ таны хийж буй үйлдэл, ярьж буй яриа, аливаа юманд хандах хандлага урам зоригтой, итгэлтэй, эрч хүчтэй байх болно.
Энэ нийтлэлээс өөрийгөө үнэлэх үнэлгээг дээшлүүлэх хамгийн чухал 12 уе шатуудыг сурах болно. Өдөрт зөвхөн 1-2 арга дээр оюун санаагаа төвлөрүүлж түүн дээрээ сайн дасгал хийж өөрийн болгосны дараагаар дараа дараагийн үе шатруу ороорой. Аль үе шат нь танд илүү дотно дөхөм санагдаж байна түүнээс эхлээрэй. Хэвлэж аваад биедээ авч явахад илүүдэхгуй биз дээ.
1. Өдрийн зорилт, төлөвлөгөө. Өглөө сэрэнгүүтээ шууд орноосоо үсрэн босохын оронд сайхан суниагаад, нүдээ нээхээс өмнө өнөөдөр хэр их сайхан өдөр болох тухай, хэрхэн үр бутээлтэй өдөр болох тухай, мөн юу хийхийгээ бодон тунгааж, төсөөлж, түүнийгээ хийж бутээж байгаа зургийг тархиндаа төсөөлөн харвал маш сайн.
2. Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо. Та бусдын адил биш гэдгийгээ байнга мэдэрч, зөвхөн өөрөөрөө байж сур. Бусад бол бусад. Хэрвээ өөрийгөө бусадтай харьцуулах сонирхолтой бол зөвхөн өөрөө өөрийгөө өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байна гэж харьцуулж бай. “Чи сайхан харагдаж байна, гэтэл миний байж байгааг хар” гэх юмуу, “Би ямар чам шиг залуу биш” гэх эсвэл “Би ямар чам шиг англиар сайн ярих биш” г.м.-ийн харьцуулалтуудыг бур мөсөн зогсоох.
3. Өөрийнхөө хүчин чадлыг мэдрэх. Өөрийн хүчин чадалгүй хүн гэж ер үгуй. Хүн бур дор хаяж нэг юманд сонирхолтой ба түүндээ бүх талаараа маш сайн, чадварлаг байдаг. Өөрийн тэр сонирхолыг гаргаж ирэх, илрүүлэх мөн хөгжүүлэх арга замыг байнга хайж бай.
4. Өөрийн тухай эерэг мэдээлэлүүдийг өөртөө сануулах. Би бүхнийг хийж чадна, би өөртөө дуртай, би мундаг, би хөөрхөн, би ухаантай, миний амьдрал сэтгэл хангалуун байна, би өөрийнхөө амьдралд хайртай, би зөвхөн эерэг бодолтой, би өөдрөг хүн г.м. өөрийнхөө тухай эерэг мэдээлэлүүдийг байнга өөртөө дахин дахин давтан хэлж сануулж байх ба байнга харагддаг хана, компьютер, толь, хаалга гэх газруудад цаасан дээр бичээд нааж байвал бүүр сайн.
5. Магтаалын үгийг хулээж авч сур. Хэн нэгэн таныг ямар нэгэн юман дээр сайлж магтвал түүнийг нь сайнаар хүлээж авч сур. Жишээ нь: “Шал худлаа тал засаж байна, муухайгаа мэдэж байна, битгий долигоноод бай” гэхийн оронд “нээрээ тийм шуу баярлалаа” гэж хэлж сур. Хүмүүс таны тухай сайнаар бодож түүнийгээ илэрхийлж байхад яагаад та үгүйсгэх гэж, тийм үү?
6. Найз нөхрөө зөв сонго. Сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсээс хол бай. Гутрангуй үзэлтэй найз нөхдүүд болон хавь орчны хүмүүс урам зоригийг мөхөөдөг юм. Өөдрөг үзэлтэй, урам зориг өгсөн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
7. Одоо байгаа амьдралдаа талархаж сурах. Орох орон, идэх хоол, өмсөх хувцастай байгааадаа, сайхан гэр бүл, үр хүүхэд, эгч дүү, аав ээж, найз нөхөдтэй байгаадаа үргэлж баярлаж, талархаж бай.
8. Өөрийгөө хөгжүүлэх. Өөрийгөө цаг үргэлж сайжруулж хөгжуулэх нь маш чухал. Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай ном сэтгүүлүүдийг уншихаас гадна мөн агуу амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг өдөрт 30 минут унших. Ингэж уншснаар та өдөр бүр амьдралдаа урам зориг болон дэмжлэгийг байнга олж авч байх юм.
9. Сэтгэл санаагаар унагаасан, айдас төруулсэн мэдээ мэдээллээс хол байх. Сөрөг болон түгшүүртэй мэдээ мэдээлэл бага уншиж, сонсох (телевиз, сонин). Ж нь: хэрэг төвөг, аюул осол, үхэл гашуудал боллоо гэдэг мэдээнууд нь зөвхөн танд айдас өгч,сэтгэл санаагаар унагаах бизээ. Үүний оронд амьдралыг гэрэл гэгээтэй болгох ном зохиол юмуу иймэрхүү нийтлэлүүдийг уншиж байх хэрэгтэй.
10. Дасгал сайн хийж бай. Дасгал хийж, хоолоо зөв зохицуулж идсэнээр таны эрч хуч нэмэгдэж, бие организмыг сэргээж өгөхөөс гадна та өөрийн бие галбир, эруул мэнддээ сэтгэл хангалуун байх болно.
11. Бусдыг баярлуулж бай. Та хамгийн суулд танил тал болон бусдыг хэзээ баярлуулсан бэ? Хун баярлуулсны дараа танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Мэдээж сайхан мэдрэмжийг авч сэтгэл санаа өөдрөг болдог билээ. Бусдыг баярлуулж эргээд бусдаас талархалын үг сонссоноор таны өөрийгөө унэлэх унэлгээ сайжирдаг юм.
12. Амьдралдаа зорилт тавьж, төлөвлөгөө гаргах. Ирээдүйн амьдралдаа төлөвлөгөө гаргаж түүндээ хэрхэн хэзээ яаж хүрэх тухай бичгээр бичиж тэмдэглэж өдөр бүр түүнийгээ чангаар өөртөө уншиж сануулж байх. Ирээдүйнхээ зорилтыг чангаар унших тэр үед хүний өөрийгөө үнэлэх үнэлгээ, өөртөө итгэх итгэл доогуур байна л гэж байхгүй зөвхөн эрч хүчээр дүүрэн байхаас гадна та улам их урам зориг орох болно.
Мэдээж энэ бүгдийг хүн нэг удаа, нэг өдрийн дотор хийгээд сурчихгүй, хүн аливаа юмыг олон удаа хийсний дараа хийж байгаа зүйл нь дадал зуршил болдог учир доод тал нь 3 долоо хоног буюу 21 хоногийн турш давтаж хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Цаг зав гарган уншсанд баярлалаа!
Танд амжилт хүсъе!
©Ука Төмөр
Inged bodood baihad ene uuriiguu uneleh hemeeh oilgolt maani uurtuu itgeh itgel gesen zuiltei barag l ijil met. Uurtuu itgeltei hun alivaag hiij chadna gedegtee buren itgeltei baij chaddag ni uuriiguu hiij chadnaa gej unelj baigaad orshino. Yu gej bodoj baina?
Сэтгэгдэл улдээсэнд баярлалаа Сүхээ! Яг үнэн, санал нэг байна.
Өөрийгөө эхэлж үнэлснээр өөртөө итгэх итгэл гарч ирнэ. Тиймээс өөрийгөө үнэлэх үнэлгээ болон өөртөө итгэх итгэл хоёрыг салангид авч үзэхийн аргагүй!
Зөв зүйтэй зүйл бичжээ. Гэхдээ засах нэг зүйл байнаа.
“ноходтэй” гэснийг “нөхөдтэй” гэж засвал зүгээр байна.
Бас нэг санал байна.
21 хоног давтах бол олонхи хүмүүсийн хувьд таарч тохирох боловч хувь хүний онцлогоос хамааран илүү бага эсвэл их байж болох болов уу гэж бодож байна. Жишээлбэл: 30 хоног байж болно.
“Мөн хоног заасны гол шалтгаан бол хүн аливаа юмыг нэг удаа хийгээд сурчихгүй, олон удаа хийсний дараа хийж байгаа зүйл нь дадал зуршил болдогоос болсон гэдгийг уншигч түмэн мэргэн ухаандаа тунгаан бодно уу” гэвэл зүгээр байх. 🙂
За тэгээд аз жаргал, сайн сайхныг хүсье!
Цагаа гаргаж үнэтэй зөвлөгөө өгч сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа Энхбатаа! Ганц 2 засвар орууллаа!Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!
Bayrlalaa