Өөрийгөө Харах Нүдийг Өөрчлөх 4 Алхам
Өөрийгөө Харах Нүдийг Өөрчлөх 4 Алхам
Та өөрийгөө ямар нүдээр хардаг вэ?
Хүн бүрийн өөрийгөө харах нүд өөр өөр байдаг.
Хэрвээ өөрийгөө харах нүд эерэг байвал өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл өндөр байна.
Хэрвээ өөрийгөө харах нүд нэлээн доогуур буюу сөрөг байвал өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлнө.
Тиймээс бид аль болох өөрийгөө эерэгээр харж байх нь зүйтэй. Хэрвээ та өөрийгөө харах нүдийг эерэгээр өөрчлөх хүсэлтэй байгаа бол Өөрийгөө Харах Нүдийг Ингэж Өөрчлөөрэй.
Өөрийгөө Харах Нүдийг Өөрчлөх 4 Алхам
-
-
- Бусдыг уучлах. Хэрвээ та хэн нэгэнд жаахан ч гэсэн буруу санаж байгаа бол эсвэл хэн нэгний тухай сөрөг бодолтой байгаа бол тэр хүнийг өөрийнхөө төлөө уучлаарай. Бид яагаад хэн нэгний тухай сөрөг бодолтой болдог вэ?
– тэр хүн таныг гомдоосон байж болно
– таныг эвгүй байдалд оруулсан байж болно
– дээрэлхсэн байж болно
– танд худлаа ярьсан байж болно
– танд онгширсон байж болно
– таны чадаагүйг чадсан байж болно…. яасан ч байж болно. Тиймээс тэр хүнийг 100% уучил. Ямар ч сөрөг нөлөөгүй болтол уучил. Ямар ч буруу бодолгүй болтол уучил. Үгүй бол та өөрийгөө үргэлж хохирогчоор харах болно. Энэ тохиолдолд өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл доогуур байх болно.Бусдын тухай сөрөг бодолтой байх нь бусдыг биш өөрийгөө л зовоодог.Хэрвээ та эхний энэ алхмыг хийж чадаагүй бол дараагийн 3 алхмыг хийгээд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хэрвээ та үнэхээр өөрийгөө харах нүдийг өөрчлөх хүсэлтэй байгаа бол эхний энэ алхмыг заавал хийж хэрэгжүүлээрэй. Өөрийгөө харах нүдийг өөрчлөхийн тулд бусдыг харах нүдээ өөрчлөх хэрэгтэй болно. Бусдыг ууртай харж байна уу эсвэл уучилснаар харж байна уу? Энэ 2-т том ялгаа бий. өөрт ирж байгаа энерги ч гэсэн тэс өөр өөр байх болно. - Өөрийгөө уучлах. Өөрийнхөө бүх бурууг уучлаарай. Буруу үйлдэл хийснийгээ уучил, бусдыг гомдоосон бол түүнийгээ уучил, чадаагүй бол чадаагүйгээ уучил, буруу шийдвэр гаргасан бол, өөрийгөө ойлгуулж чадаагүй бол түүнийгээ уучил, гаргасан том жижиг алдаануудаа уучил, өнгөрсөнд тохиолдсон бүх л буруу гэж бодож байгаагаа уучлаарай.Ингэж өөрийгөө уучлахыг өдөр бүр өөртөө сануулаарай.Цаас харандаа аваад буруу хийсэн үйлдлүүдээ мөн буруу гэж бодож байгаа бодлуудаа бүгдийг бичээд, эхнээс нь авахуулаад өөрийгөө уучлаарай.
Жишээлбэл та хэн нэгнийг гомдоосон бол Би түүнийг гомдоосондоо өөрийгөө уучилж байна гэдгийг өөртөө хэлэх жишээтэй.Гэхдээ өөрийгөө уучлах нь амархан биш. Нэг удаа би өөрийгөө уучилж байна гэж хэлээд уучилчих нь гэж байхгүй. Үүнийгээ хэсэг хугацаанд өдөр болгон тогтмол сануулж, дасгал сургуулилт хийснээр өөрийгөө уучилж чаддаг болно. - Өөрийгөө хамгийнхаа сайнаар харж сурах. Өөрийгөө хамгийнхаа сайнаар харж өдрөө эхлүүлснээр та хамгийнхаа сайнаар байх боломж нь өндөр байх болно.Хэрвээ та өөрийгөө хамгийнхаа сайнаар байгаагаар дүрсэлбэл хэрхэн яаж дүрслэх вэ?
Өөртөө цаг гаргаж байгаад нэгд нэгэнгүй дүрслээрэй. Гадна талаас нь, дотор талаас нь дүрслээрэй. Тэгээд тэр дүр төрхөө тархин дотроо дахин дахин тоглуулаад бичээд авчих. Тэгээд тэр бичиж авсныгаа өдөр болгон өдрөө эхлүүлэхээс өмнө нүдээ аньж байгаа тоглуулаарай. - Өөрийнхөө хурдаар явах. Бусдын хурдаар биш өөрийнхөө хурдаар явах. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бусад дээр биш өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг хэлнэ. Таны хурд бусадтай адилхан байх ёсгүй.Хүн бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн хурдтай байдаг. Та зарим хүнээс хурдан байж болно, та зарим хүнээс удаан байж болно. Удаан байснаар муудахгүй. Хурдан байснаар түрүүлэхгүй. Тиймээс өөрийнхөө хурдаар явах нь зүйтэй.Та өөрийнхөөрөө амьдрахын тулд, өөрийнхөөрөө байхын тулд өөрийнхөө юмыг өөрийнхөө хурдаар хийх хэрэгтэй. Өөрийнхөөрөө байгаа хүний өөрийн үнэлэмж дээгүүр байна мөн сэтгэл санаа амгалан тайван байх болно.Хүмүүс яагаад өөрийгөө дутуу үнэлдэг вэ гэвэл өөр дээрээ биш бусад дээр анхаарлаа төвлөрүүлж, бусдын сайн сайхныг өөрийн дутуу дульмаг болж бүтэхгүй байгаа зүйлтэй харьцуулснаар үүсдэг. Үнэндээ бол Хүн бүр адилхан байх учиргүй. Хүн бүр өөр өөр байдаг. Та бусдаас өөр. Бусад танаас өөр. Та хичээгээд хичээгээд бусад шиг болж чадахгүй. Бусад хичээгээд хичээгээд тан шиг болж чадахгүй.Бусдад танаас дээр шинж тэмдгүүд байхад танд ч гэсэн бусдаас дээр шинж тэмдгүүд байгаа. Бусдад сайн тал ч байна муу тал ч байна. Танд ч гэсэн ялгаагүй сайн ч юм байна муу ч юм байна. Бүх юманд сайн хүн гэж байхгүй, мөн бүх юманд муу хүн гэж байхгүй. Та бусдаас мундаг биш, бусдаас муу ч бас биш. Та бол Та. Бусад бол бусад.
Та бол энэ дэлхий дээр ганцхан хувь төрсөн онцгой нэгэн мөн.
Ингэж бодсоноор өөрийгөө харах нүд өөрчлөгдөх болно
- Бусдыг уучлах. Хэрвээ та хэн нэгэнд жаахан ч гэсэн буруу санаж байгаа бол эсвэл хэн нэгний тухай сөрөг бодолтой байгаа бол тэр хүнийг өөрийнхөө төлөө уучлаарай. Бид яагаад хэн нэгний тухай сөрөг бодолтой болдог вэ?
-
За тэгэхээр Өөрийгөө Харах Нүдийг Өөрчлөх 4 Алхам бол
- Бусдыг уучлах
- Өөрийгөө уучлах
- Өөрийгөө хамгийнхаа сайнаар харах
- Өөрийнхөө хурдаар явах байгаа.
Хэрвээ танд өнөөдрийн дугаар таалагдсан бол цааш нь хэрэг болох хүмүүст шэйрлээрэй. Мөн миний дараагийн мэдээллийг имэйлээрээ хүлээж авах хүсэлтэй бол доор нэр, имэйлээ бүртгүүлээрэй.