Өөрийгөө хайрлах 8 алхам
Өөрийгөө өдөр бүр хайрладаг хүний амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг. Өөрийгөө хайрладаг хүн хүссэн ажилдаа орж чаддаг, хүссэн мөнгөө хийж чаддаг. Мөн хайр дурлалын харьцаагаа бэхжүүлэхээс гадна, сэтгэлийн зовиураас хүртэл өөрийгөө гаргаж чаддаг. Өөрийгөө хайрласан хүн баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байдаг.
Өөрийгөө хайрлана гэдэг бидэнд тохиосон хамгийн сайхан зан чанар. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг гайхамшигтай.
Тийм ч учраас “өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй, өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлахаа мартваа…” гээд л өөрийгөө хөгжүүлж, өөртөө туслах бүх ном сэтгүүл, нийтлэл дээр бичсэн байдаг.
Харин өөрийгөө яг яаж хайрлах вэ? энэ тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулахыг хүслээ.
Өөрийгөө хайрлах 8 алхам
1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг. Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн эерэг өөрчлөлт гаргадаг.
2. Өөрийгөө уучил. Өнгөрсөнд бүү харамс. Яагаад гэвэл өнгөрсөн тэр үед та албаар алдаа гаргаагүй нь ойлгомжтой. Та яг одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ “мэдэх” хэрэгтэй. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй болсон байгаа. Тийм ч учраас та өнөөдөр “өчигдөрийн та биш” гэдгийг мэдэх маш чухал. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шинэ амьдралыг бүтээж байгаа.
3. Өөрийгөө айлгахаа зогсоо. Болсон болоогүй, хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өрийгөө чөлөөл. Жинхнээсээ болоогүй муу муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аймшигтай. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо зогсоо. Оронд нь сэтгэл санаагаа сайхан болгох Амжилтын тарни урь.
4. Өөрийгөө магт. Өөрийгөө шүүмжилж, зэмлэх болгонд зүрх сэтгэлээ шархлуулж, өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж, бадрааж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй.
5. Өөрөө өөртөө дэмжлэг үзүүл. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж. Өөрийнхөө талд зогсож сур. Үнэхээр туслалцаа хэрэгтэй бол бусдаас асууж, туслалцаа хүс. Бусдаас туслалцаа хүсч, асууна гэдэг нь өөрийнхөө төлөө зоригтой байгаагийн шинж.
6. Эрүүл мэндээ анхаар. Муу зуршлаа сайн дадлаар орлуул. “Зөв хооллох ямар аргууд байна вэ? Эрүүл байлгах ямар дасгалууд байна вэ?” гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж, мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгож, хийж эхлэх нь зүйтэй.
7. Өөрийгөө тоож, зөөлөн харьц. Хэн нэгэн хүн таныг тоогоод тантай маш сайхан, зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлана. Яг үүний адил өөрийгөө тоож, өөртэйгээ сайхан харьцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хайртай хүнтэйгээ та яаж харьцдаг вэ? Өөртэйгээ тэгж л харьц.
8. Яг одоо өөрийгөө хайрла. Битгий хүлээ. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасч байгаад, хайртай хүнтэйгээ учирч байгаад… хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо хая. Яг одоо өөрийгөө хайрла.
Өөрийгөө хайрласнаар та амьдралаа хайрлах болно. Амьдрал эргүүлээд таныг хайрлах болно.
Хэрвээ таны амьдрал өнөөдөр бараан саарал байгаа бол, та хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа бол, хүссэн мөнгөө хийж чадахгүй байгаа бол, хайр дурлалын харьцаа асуудалтай байгаа бол… ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрийгөө үргэлж хайрладаг!
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
“Хэрвээ та өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусад таныг хайрладаг гэдэгт итгэхгүй.” http://t.co/yisFuJfnqg
— Ука Төмөр (@UkaTumur) September 23, 2013
Sain baina uu? Uka
Yunii turuund chamd ajliin ix amjilt, az xiimori, eruul enxiig xusie!
Bicheed baigaarai! Buu shantar!!!
Zav muutai ch gesen bichleguudiig chin unshix durtai…
Ene amjilt bish gej uu!
Xundetgesen Narantuya
Баярлалаа Нарантуяа!
Hi, chamaas irj bgaa buh medeellig algasahgyi unshdag mash ih taalagdaj ba tsaashid minii duu ulam ihiig hiigeerei amjilt husie.
Маш их баярлалаа! Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!
ene udriin mendiig hurgey UKA! tanid uneheer ih bayrlaj bgaa shuu! tanii bichdeg buh zuil nadad uneheer ih taalagdaj uuriiguu uurchluh uuriiguu tanij medeh geed eur ni buh zuild l tuslaj bna uram zorig ch ugch bgaa! bi suuliin heden sar setgel sanaa tiimerhuu bsan yum! urd ni tiim baidald orj bgaagui bolhoor ih shanalaad buh l yum utgagui sanagdaad hend ch helj chadahgui hellee ch shiidegdehgui bolhoor gantsaaraa l uitgarlaj hetsuu bsan! tegeed l net.eer haij bgaad tanii site.g olj harsan! tuunees hoish barag sar bolj bna! bi uurchlugduhiig hicheej bgaa hamgiin turuund uurgui l bolmoor bna bi ih emzeh doroo l uurlaad bdag barag yu ch boloogui bhad l uur hureed bdag yum. heterhii duraaraa hench nadad yum heldgui bolhoor buh zuiliig uuriinhuuruu l hiideg bolhoor hunii ug sonsoj chaddaggui! bi uuruu ene zangaa meddeg hernee l bolj uguhgui yum!buh l hairtai humuusee gomdoogood l. uurlasniihaa daraa l haramsdag teneg bgaa biz! bi bas yamarch bodlogogui yu hamaagui sanaand orsnoo l helchihdeg ingeed helchvel ter hun ingej bodoh bolov uu ene ter gej bodohgui shuud l helchihdeg buh zuiliig uneneer ni! tegeed l buruuddag bh gej boddog! odoo bi uuriiguu uurchilj chadna gej itgej bgaa tanii tuslaltsaataigaar!!! za bayrtai az jargal eruul enh sain saihan buhniig husie!!!
Дука, дутагдалтай талуудаа мэдээд түүнийгээ засаж залруулах алхмаа хийж байна гэдэг үнэхээр бахархууштай. Аливаа зүйлд хугацаа шаардагддаг учраас өөртэйгээ маш тэвчээртэй хандаарай.
Өглөө болгон сэрэнгүүтээ хайртай гэх бүх хүмүүстээ хайртай шүү гэж хэлээд тэдгээр хайртай хүмүүс байгаад талархаж заншаарай. Жнь: би аавдаа хайртай, би ээждээ хайртай, би эгчдээ хайртай гэх мэт. Дараа нь “би аавдаа талархаж байна, би ээждээ талархаж байна, би эгчдээ талархаж байна…” г.м.
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!
Sain baina uu. Mash ikh taalagdlaa. Thanks
Амжилт хүсье!
Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа, Баярлалаа,
БАЯРЛАЛАА!
HI.UKA ENE SEDBIIG UNSHLAA IX TAALAGDLAA MASH IX BAYRLAA.UURIIN CHIN TUXAI SURUG MEDEELELIIG XALIT UNSHLAA.JUB YM ALGA UURT CHIN ATAARXAAD B/GAA XYMYYS SURUG YM BICHSEN B/X***CHINII TUXAI BURUU YM B/BAL.CHIXNIIXEE XAJUUGAAR SALXI SHIG GARGAJ BAI.RAI GEXDEE NADAAR XELYYLTGYI MEDEX B/X L DAA.CHI OLON XYNII SETGELD XURUNGU ORUULALT XIIJ UURIIGUU TANIJ OLOXOD TUSALSN.YYYNIIG BURXAN XARJ MEDEJ B/GAA GEDGIIG SANAJ YAB/RAI.SETGELEER UNAX XER/GYI SHYY.CHAMD SETGEL TAIBAN AMIDRAL XYSIE./XYNII XAMGIIN GOL JYIL GEJ BODDOG/
IIM YM BICHIJ CHADAXGYI XYMYYS L OROLDOOD B/GAA BOLOBUU DAA.
HI.UKA ENE SEDBIIG UNSHLAA IX TAALAGDLAA MASH IX BAYRLAA.UURIIN CHIN TUXAI SURUG MEDEELELIIG XALIT UNSHLAA.JUB YM ALGA UURT CHIN ATAARXAAD B/GAA XYMYYS SURUG YM BICHSEN B/X***CHINII TUXAI BURUU YM B/BAL.CHIXNIIXEE XAJUUGAAR SALXI SHIG GARGAJ BAI.RAI GEXDEE NADAAR XELYYLTGYI MEDEX B/X L DAA.CHI OLON XYNII SETGELD XURUNGU ORUULALT XIIJ UURIIGUU TANIJ OLOXOD TUSALSN.YYYNIIG BURXAN XARJ MEDEJ B/GAA GEDGIIG SANAJ YAB/RAI.SETGELEER UNAX XER/GYI SHYY.CHAMD SETGEL TAIBAN AMIDRAL XYSIE./XYNII XAMGIIN GOL JYIL GEJ BODDOG/IIM YM BICHIJ CHADAXGYI XYMYYS L SURUG JYIL BICHEED B/GAA B/X,JUB SOELTOI SHYYMJLEX XER/TEI L DEE.
Отгоо, маш их баярлалаа! Бүсээ чангалаад ургашаа! 😉
сайн байна уу? УКА. Таны бүх нийтлэлүүд надад их таалагддаг. Маш их баярлалаа. Танд амжилт хүсье.
Баярлалаа Сувдаа! Амжилт хүсье!
Be your own best friend.Always do what you,re afraid to do.
Санал нэг байна!
shn medeelel bn bayarlalaa 🙂
Баярлалаа!
ENE NADAD MASH IH HEREGTEI SEDEV BN.OORTEI CHINI YAJ BNGIN HARITSAA TOGTOOH VE?